Сонгогчдын олонх нь амьжиргааны хувьд төрөөс хараат болсон учир АРДЧИЛАЛ байхгүй болсон
Энэ алдарт үгийг Людвиг Вон Мизес өнгөрсөн зуунд л хэлжээ. Гэвч өнөөгийн Монголын нийгэм ардчиллын эрүүл ололтуудаас ухарч байгаагаас харахад энэ үг оновчтой санагдана. УИХ-ын гишүүдийн тоог олшруулах санал эрх баригч намын зүгээс хүчтэй тавигдаж буй ч нийгэм дургүйцэж байгаа шалтгаан нь ядуурал, төрийн хэт данхайлт, авлигын хор хөнөөл юм. Хүнд үед төрийн бүтцийг улам нэмэхэд дагаад түшмэдүүдэд зарцуулах төсвийн дарамт л нэмэгдэхээс төрийн үйл ажиллагааны үндсэн зорилго хэрэгжихэд түлхэц болно гэж итгэхэд хэцүү. МАН-ын ЕНБД Д. Амарбаясгалан: “...Гишүүд нэмэгдвэл нэг өрөөнд хоёр гишүүн сууна...” гэсэн нь зарлагын бодит үзүүлэлт нэг дахин нэмэгдэнэ гэдгийг л шууд утгаар нь илэрхийлсэн хэрэг.
Нэг нам дангаар засаглах эрх мэдлийг туйлдмал байдалд тэднээс ардчилал шударга ёсны зарчим бүү хэл наад захын ухамсар, ёс суртахуун нэхэх аргагүй хүчир. Зөвхөн төсөв санхүүгийн агуулгаар бус хэрэв 152 гишүүнтэй болбол 100 ямаанд 60 ухна гэгчийн үлгэр болохгүйг хэн батлах вэ? Өөрөөр хэлвэл хяналт, тэнцвэр алдагдахгүй гэх найдвар тун бага.
Өдгөө УИХ-ын гишүүд явцуу эрх ашгаа хангахын тулд янз бүрийн лобби хатгаасны мэргэшилтэй болж. Гэтэл энэ хямрал гажуудлыг чухам ямар механизмаар засахаа эхлээд тайлбарлаж чадвал тэр гарц мөн. Яран дээр шарх гэгчээр 76 бага хаадыг 152 болгоод хямрал арилах нөхцөл бүрдэнэ гэж махран зүтгээгүй байлтай.
Манай эрх баригчдын бодлого баримтлахдаа гаргадаг гол алдаануудын нэгд зүй ёсоор орох хөрсөндөө буудаггүй гаднын юмыг шууд даган дуурайдаг хандлага ажиглагдсаар. Эхлээд Монгол Улсын нийгэм эдийн засгийн доройтол, ажилгүйдэл, ядуурал, үнийн өсөлт, төгрөгийн ханшийн сулралд юу нөлөөлж, хэрхэн сайжруулж болохыг нэг бүрчлэн судалж тогтоохгүйгээр ямар нэг шинэчлэл өөрчлөлт өсөж үржих тухай ярих нь илүүц.
Сэтгэгдэл
Зочин [43.242.243.141] 2023-04-23 19:43:38
Хэдэн кг махны үнээр санал аа өгхөөр байдалд оруулж чадсан байх оо наадуул чинь
зочин [202.9.46.15] 2023-04-23 11:06:28
Ардчилал анх гарч байхад ард түмэн бид маш итгэл төгс дэмжиж байлаа гэтэл хамгийн том нохой бусдыгаа барьж иддэг шудрага үнэнд үнэгүй юманд дургүй бүх юмыг хөрөнгө мөнгөөр хардаг луйвар хуйлгай авилга албан тушаал худал хуурмаг шуналт явдалд нугасгүй дуртай хар мөртөй халамжаар хаацайлдаг систем гэдэг тодорхой болж бна
Ж.Онгар [202.179.21.247] 2023-04-22 13:22:12
Яг үнэн. Сонгогчид төрөөс хэт хараат, иргэдийн дийлэнх олонх ядуу учраас 2000 оноос хойш ирээдүйгээ бодож сонголт хийхгүй хэдэн бор төгрөгт хууртаж санал өгдөг болсон. Энэхүү маш буруу үзэгдэл хэвшил болж ардчиллаас ухарваа
Зочин [202.9.46.18] 2023-04-22 19:25:04
Ардчилал гэж угаасаа байдаггүй.
Зочин [202.9.46.18] 2023-04-22 13:19:19
Тэр ардчилсан америк орон чинь өөрөө халамж тараадаг шдээ.