Ч.Сайханбилэг Колорадогийн "үнэтэй хороолол"-д сая доллараар авсан тансаг хаустаа амьдарч байна

Aдмин / Улстөр

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголоосоо яваад гурван жил хагас болж байна. Тэрбээр 2019 оны наймдугаар сарын 28-нд Монгол Улсын хилээр гарсан байдаг. Уг нь түүнийг илтэд хууль зөрчиж "Оюу толгой" компанийг татвараас чөлөөлсөн, Дубайн гэрээг үзэглэхдээ албан тушаалаа урвуулан ашигласан, "Эрдэнэт"-ийн 49 хувийн хууль бус худалдан авалттай холбоотой асуудлаар АТГ-аас шалгаж байсан гэх мэдээллүүдийг эх сурвалжууд өгдөг. Тиймээс 2018 оны дөрөвдүгээр сард баривчилж, Хорих 461 дүгээр ангид 60 хоног саатуулж байсан юм. Тэрбээр ийн шалгагдаж байх явцдаа Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Солонгост очиж эмчлүүлэх шаардлага гарсан тул хилийн хоригийг цуцалж өгнө үү" гэсэн хүсэлт гаргажээ. Шүүх түүнийг нь ёсоор болгосон гэдэг. Ингэж яваад ирэлгүй гурван сар болох үед нь олон нийт "Ч.Сайханбилэг оргочихлоо, зугтчихлаа" гэж шуугисан.

Тэгэхэд нь АТГ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 11-нд мэдээлэл хийж, "Ч.Сайханбилэг хилийн чанадад эмчилгээ хийлгэх шаардлагатай гэдгээ бидэнд мэдэгдээд явсан" гэсэн. Гэвч түүнээс хойш ч "Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж байна", "Ч.Сайханбилэгийн тухай мэдээллийг хоёр сая төгрөгөөр худалдаж авна" зэрэг мэдээлэл тасраагүй. Харин Ч.Сайханбилэг АТГ-ын дээрх мэдээллээс сарын дараа цахим хуудсаараа дамжуулж "Гүтгэлэг бүхэнд хариулт өгнө. Зугтаасан гэх зохиолтой жүжиг хэзээ дуусах вэ. Өмгөөлөгчөөрөө дамжуулж тогтмол хууль хүчний байгууллагатай холбоотой ажиллаж байгаа. Улс төрийн зохиомол жүжгийн гол дүр нь болж хэлмэгдэх ёстой бол төрийн хамгаалалт нь хамт явж байгаа ба эхлээд та бүхэн шаардлагын дагуу шалгалтаа хийнэ үү” хэмээх тайлбар хийсэн.

Гэвч тэр ирээгүй. Түүнээс хойш ч ирэх талаар яриагүй. Харин энд эхлээд ЦЕГ, дараа нь Интерполоор эрэн сурвалжилсан. Одоо "Шувуу" ажиллагааны хүрээнд хайж байна.

Ер нь бол "Ч.Сайханбилэг Солонгост удалгүй Америкт очсон" гэсэн мэдээлэл яригддаг. Тэнд очоод "Амстердам партнерс" хэмээх асар үнэтэй өмгөөллийн фирм хөлслөх болсон гэдэг. Энэ фирм Оросын нефтийн магнат М.Ходорковскийг өмгөөлж байснаар нь олон улсад сайн мэднэ. Өөрөөр хэлбэл, тус фирмээр үйлчлүүлэхэд асар их мөнгө урсана гэсэн үг.

Тэгвэл дээрээс нь бидэнд түүний амьдарч буй байршилтай холбоотой мэдээлэл ирлээ.

Ерөнхий сайд маань Америкийн Колорадо мужид аж төрж байгаа аж.

Колорадо мужийн цаг агаар Монголтой төстэй. Байгалийн гайхамшигтай тогтоцтой. Түүнийгээ дагаад мужийн бараг бүх хот нь аялал жуулчлал, амралт зугаалгын төгс сонголт болдог гэдэг. Явган аялал, кемпинг, ан агнуур гэх мэт үзэсгэлэнт байгальдаа нийцүүлсэн аяллын үйл ажиллагаа явуулдаг тул жуулчдын дунд маш их алдартай аж. Мөн оффшор бүс, бас хар тамхи зөвшөөрдөг. Тэр хэрээр Америкийн "үнэтэй" мужид тооцогдоно. Колорадод монголчууд цөөнгүй амьдардаг. Хоорондоо хэлхээ холбоо ч сайтай байдаг аж. Дашрамд, Колорадо муж 2022 оны долдугаар сарын 1-нээс орон нутгийн тэтгэмж, мэргэжлийн лиценз, бизнесийн зөвшөөрөл хүссэн хууль бус цагаачдаас Америкийн албан ёсны бичиг баримт шаардахаа больжээ. Энэ нь манай сайн эрчүүд, амьдрал хөөж яваа нутаг нэгтнүүдэд маань таатай боломж болж буй гэдэг мэдээлэл ч байна.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тэдний нэг болсон бололтой. Тэрбээр тэнд "........., Bridge view Ln, Parker, CO ........." хаягт амьдарч байна. Хаяг дээрх хаусны бодит байдлыг зурагаар харуулав.

Уг хаусыг гурван жил орчмын өмнө Америкийн үл хөдлөхийн компаниудаар дамжуулан худалдахаар танилцуулж байжээ. Энэ хаус тансаг зэрэглэлийн буюу "үнэтэй хороолол"-д байрладаг. 10 гаруй өрөөтэй. Анх "1 314 893 ам.доллараар худалдана" гэжээ. Гэвч 2021 оны гуравдугаар сарын 21-нд дээрх үнээсээ багаар худалдсан байна. 999 950 буюу үндсэндээ нэг сая ам.доллараар худалджээ.

Хамгийн гол нь энэ хаусыг манай Ерөнхий сайд асан худалдаж авсан гэдэг нь 2022 оны есдүгээр сарын 21-нд тодорхой болсон байгаа юм. Яаж гэхээр, түүний эхнэр О.Байгаль нь тэр өдөр Монголд эрхэлдэг "Байгаль хаус" компанитайгаа ижил нэртэй компанийг Америкт бүртгүүлжээ. Бүртгэл дээрх хаяг нь нөгөөх тансаг хаусныхаа "......, Bridge view Ln, Parker, CO ........" гэж бичигдсэн байна. О.Байгаль компани бүртгүүлэхдээ "Энэ хаяг дээр амьдардаг" гэж мэдүүлсэн байгаа юм. Ямартай ч Ч.Сайханбилэгтэй холбоотой ийм "хаяг" байгаа нь ил тодорхой боллоо.

Өдөр тутмын сонинуудын "Эрэн сурвалжлагч" нэгдэл

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

зочин [202.9.40.226] 2023-04-26 20:36:36

эх орноо худалдан хувиа бодож солиорсон муу хулгайчийн бүх хөрөнгийг нь ах дүүсийнхтэй нь хамт хураагаад өөрийг нь насаар нь шоронд хатаа, эсвэл цаазлах л тавилан түүнд таарна_ мөн гэмт хэрэгтэн болохыг нь мэдсээр байж гадагш оргон зайлах боломжийг өгсөн этгээдэд ч хатуу хариуцлага тооцох, мэдээж тэр өндөр авилга аьсан байж таарна_ гэмт хэрэгтнүүдэд гишгэх газар бүү олго, тэд хийсэн нүглийнхээ үрийг хэдэн үеэрээ ч эдэлж таарна бизээ___

МОНГОЛ [202.55.188.90] 2023-04-26 13:29:03

Ах дүү хамсаатануудынх нь хөрөнгийг битүүмжил эхлээд уйлаад гүйгээд ирнээ харж байя

Зочин [202.126.92.98] 2023-04-25 15:20:18

хилийн хоригийг нь санаатай цуцалж зугатах боломж олгосон албан тушаалтнууд хэн хэн бэ?

МХЗЭвлэл [64.119.18.146] 2023-04-24 23:39:15

Гулзгай хулгайч байн2 гошгороод байсан одоо нүхэндээ нам болоо юу. Монгол төрийн сайд байссан хүн гээд байгаа. Ичиж амьдараач энэ дэлхийн адаг боллжээ. Алт байгаад түй ч хэрэггүйй болж. Эхнэр хүүхэд нь хөөрхий дөө. Шорондоо суугаад гарсан бол дэээр байж дээ

Зочин [120.17.199.193] 2023-04-24 21:19:51

Zutgesen hunde haltai tur. Oros hujaagiin togloom bolj l duusah yumda ene oron

Зочин [192.82.83.196] 2023-04-27 13:15:01

hvzvvgvi ezen bn uu

Урвагч хулгайё [66.181.161.105] 2023-04-24 19:33:21

Урвагч хулгайч балиар новш

Зочин [122.201.19.99] 2023-04-24 15:57:01

Элбэгдоржийн хамаг лайг үүрээд зугтааж амьдарч байна шүү гэсэн бна лээ Эбээг эхлээд хорих хэрэгтэй тэгэж гэмээн монголд ирнээ

Зочин [66.181.161.62] 2023-04-24 13:04:06

Ану хэзээч сайханбилэгийг гаргаж өгөхгүй лдээ ! Түүхэндээ тйим тэнэг зүйл хийхгүй сайханбилэг ч тэнэг хүн биш !

зочин [202.179.27.198] 2023-04-24 13:03:28

Монгол улсыг зарж хулгайлсан хулгайч, урвагч Сайханбилэг, эцэг эхийнхээ нэрийг шороонд хутгаж, Монгол улсыг дэлхийд шившиг болгосон. Монгол улсын түүхэнп Ч.Сайханбилэг урвагч хулгайг ард иргэдийнхээ эрх ашгийг зарж, авилгачин урвагч гэж тэмдэглэнэ.

Иргэн [66.181.177.105] 2023-04-24 12:58:36

Бүх хөрөнгий нь храан авч, ялы нь эдлүүлв

Зочин [222.249.139.75] 2023-04-24 12:29:49

Писдаг бариач

Зочин [64.119.19.107] 2023-04-24 11:29:21

Муу хулгайч шарил болооч

Иргэн [192.82.90.125] 2023-04-24 09:30:36

Татварын болоод авилгалын мөнгийг ч баруун солгойгүй үрж жаргаж бнаа Авчрахгүй юугаа хийгээд бнаа


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.