Жу "яриад" эхэлсэн, хэн хэн сандрав?!
Энэ хаврын улс төр хачин намуухан өнгөрөх шинжтэй байв. Учир нь нүүрсний хулгай, Хөгжлийн банк, тусгай сангууд гээд том хулгайтай төр ч, хуулийнхан ч тэмцэж байгаа юм. Үүнийг олон нийт ихээхэн дэмжиж байгаа билээ. Тиймээс "хаврын улс төр"-гүйгээр хуучин тооллын хавар ч дуусах дөхөж байлаа. Гэтэл хэдхэн хоногийн өмнөөс "...Яав, ийв" гэтэл бужигнаад явчихлаа. Энэ бужигнааны ихэнх нь хөшигний ард өрнөж байна. Гэвч ямар ч зүйлийг Монголд нууцлахад хэцүү л дээ. Шулуухан хэлэхэд, хаврын улс төр гэж болохуйц хөшигний ардах үйл явдлууд Жу буюу Т.Бадамжунайг ирснээс хойш идэвхижлээ. Жу-г цагдан хорих хугацаа ирэх долоо хоногийн сүүлчээр дуусна. Тэр Монголд ирээд сар шахам болж байна гэсэн үг.
Ерөнхийдөө түүнийг ирснээс хойш л төв талбай дахь жагсаал хүч нэмж, энд тэнд улс төрийн шинжтэй үйл ажиллагаанууд үзэгдэх болов. Түүнчлэн Жу өнгөрсөн долоо хоногоос "яриад" эхэлсэн байна. Тэрбээр ингэж хууль хяналтынханд ам нээсэн нь олон хүнд айдас хуруулжээ. Хэн, хэн ийн сандарч буй талаар өрнөж буй үйл явдлууд харуулах аж.
Тодруулбал, Жу-ийн амнаас нэр нь унах хүмүүс ойрд уулзалдаад, нэгдэн нягтрах талаар тохиролцоонд хүрсэн байна. Үүнд, С.Зоригийг хөнөөсөн хэрэг, "Эрдэнэт"-ийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан хэрэг, "60 тэрбум"-ын хэрэг, газрын наймаа, нүүрсний хулгай зэрэгт холбоотой хүмүүсийг бодчиход болох аж.
Өөрөөр хэлбэл, "...Жу ирэв" гэсний дараа хэдэн жил сураг чимээгүй "ичээтэй" байсан нөхдүүд хөдөлгөөнд ороод эхэлжээ.
Ер нь бол Жу өөрөө ч нэлээд зүйл "найруулдаг, тэр утгаараа олон хүн хамаатай гээд зарим хүн бараг хэлчихсэн байна. Б.Хурц л гэхэд "...Т.Бадамжунай тийм муу хүн бол биш. Тэр хүн бол том босс байсан. ...Тэр сайн менежер. МАН-ын зовлон, жаргалын менежер байхгүй юу. Тэрийг нь би бол сайн гадарлаж байна" гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
иргэн [202.180.218.202] 2023-04-27 19:58:17
Жу илүү сайн дэлгэрэнгүй ярих хэрэгтэй хахаха
зочин [192.82.80.25] 2023-04-27 16:14:24
Эх орноосоо дайжиж, хүний газар өдий насанд олон жил амьдрах амаргүй байсан болохоор одоо цаашид эх нутагтаа амар тайван амьдрахын тулд байсан бүх үнэнийг нэгд нэгэнгүй ил тод тодорхой хэлж ярих хэрэгтэй байх даа? Юу ярьснаа баримтжуулаад, зэрэгцүүлээд хэвлэл мэдээлэлд өгч байвал зөв биш үү? Энэ хүн их олон зүйлийн учгийг, учрыг, гогцоог тайлах бйах даа?
зочин [202.9.40.56] 2023-04-26 13:47:00
нэгэнт л баригдаж нэр хүндээ бузарласан юм чинь зүгээр л бүх фракцыг хэлэх нь зөв ,,,,,,,
Зочин [202.126.88.229] 2023-04-25 18:20:42
жу гаас хойш нямка ордоноор яваад бна уу...гэлтэй
8989 [192.82.77.215] 2023-04-24 21:48:15
хугацаа нь дууссан өвгөн хэнд юу болов л гэж. Ял ногдуулсан ч гэсэн өршөөлд хамрагдах биз. Ард иргэд бид элдэв янзын шоу үзсээр байгаад хариуг нь андахаа байж ээ
Зочин [103.26.194.162] 2023-04-24 18:07:21
Юу ч ойлгосонгүй сэтгүүлцэнэрээ.толгой хоосон 5 үг ойлгуулж чадахгүй ийм л болоод бгаа юм даа.
иргэн [192.82.72.106] 2023-04-24 12:25:42
хуулийнхан л хожно Тус тусдаа авилгаа аваад л юу ч биш болгоно.Хуогайчтөй улсхд хуулийнхан л засаглана
Зочин [192.82.74.131] 2023-04-24 11:42:48
Жу-юун-хуа гуай өөрийгөө бодох нь зөв. Тиймдээ ч бусдыг хайр найргүй нэрлэх нь ч зөв байх оо. Хотын фракц гэхчүүдийг түйрэн болгох хэрэгтэй.
Зочин [66.181.176.28] 2023-04-24 10:16:35
Ямар ч утга авцалдаагүй нийтлэл байна.