ГХЯ, Соёлын яам тэргүүтэй таван яам мэдээллээ шилэн болгох ажилд сүүл мушгиж байна
Өнгөрөгч гуравдугаар сард Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг явуулж эхэлсэн. Үүний нэг болох "Шилэн" ажиллагааны хүрээнд ил тод, нээлттэй байх ажлыг төрийн өмчийн байгууллагуудаас эхлүүлж, технологид суурилсан аргаар нээлттэй байршуулж буй. Гэвч зарим яамд, агентлагууд, төрийн оролцоотой компаниуд мэдээллээ хангалттай хэмжээнд байршуулахгүй байгаа тул шахаж ажиллана гэдгээ ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдэгдсэн.
Шилэн ажиллагааг зарласнаас хойш https://shilen.gov.mn/ сайтад тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшигчид, тусгай зөвшөөрөл, Хөдөө аж ахуйг дэмжих сан болон Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан, ашигт малтмалын зөвшөөрөл эзэмшигчдээс гадна төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээлэл болон ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээллийг ил болгоод байна.
Гэвч нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээг яамдаар авч үзвэл, Гадаад харилцааны яам 77.92, Соёлын яам 77.77, Эрүүл мэндийн яам 75, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам 72.16, Батлан хамгаалах яам 71.15 хувиар сүүл мушгиж байна.
Эх сурвалж: ubn.mn |
Сэтгэгдэл
Mash hetsuu [202.179.21.201] 2023-04-25 10:56:17
Mash ih ajiltai bdagshde нябо нар нябо нар нь энэ шинэлэн мэдээлллийг нь сайтад тавидаг үнэн ядаргаатай дээр нь баахан шалгалт яаваандаа нябо хийх хүн олдохоо байгаад байна
Зочин [202.126.90.51] 2023-04-25 10:46:26
Энэ Батцэцэг авгайг одоо зайлуулаач
Erka [64.119.26.51] 2023-04-24 21:32:59
Eo mongol tor togloomiin tor bolsni neg jishee medlegui maluudaar yamaa udirduulj b.dag ene 2 malaas um garahgui zobhon yaj hulgai hiih be gej bodoj baidag estoi egnuulj baigaad buudah umsan buudah bagdna ue ueerni salgaj nohoid shideh umsan