Ордноо хашаалж, будаж тансаглахаас илүү төрийн бодлогод сэтгэл зүтгэл дутагдаж байна
Юм л бол будаж, гангалах, шинэчлэх донтой эрх баригчдын өнгөц үйлдлүүдээс түмнээ гэх сэтгэл, хямралыг гэтлэх чадвар ухаан илт дутагдаж буй нь харагдлаа. Ордны хашааг шинэчлэн будаж, гоёж гоодон ногоон өнгөөр пялайлгахаас илүү түмний зовлон зүдгүүр, хоосрол ядуурал, гуйланчлал, архидалт, дүрвэлтийн шалтгааныг судлаад тогтоочих хүсэл ч төрөхгүй байгаа нь туйлын харгис юм. Төрийн ордны дотор үйлчилгээний газрууд нээгдэж үйл ажиллагаа явууллаа гэх мэдээлэл цахим орчинд тархсан нь ч иргэдийн бухимдалд гал нэмсээр. Учир нь үнийн өсөлтөд дарлуулж буй олон түмний сэтгэл зүй эмзэг, аливаад төрийг буруутгах хандлага нэмэгдсэн.
Төр гэдэг ойлголт анхнаасаа ард түмэнд үйлчлэх зорилготой байсаар ирсэн. Эрх мэдэлд суугчид төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцэхгүй дур зоргын шинжтэй үйлдлүүд олныг хийснээс төр хямрах, үндэсний тусгаар тогтнол эрсдэлд орох шалтгаан болно. Түшмэдүүд өөрсдийн эрх ямбанд тааруулан төсвийн мөнгийг зарцуулах явцуу шийдвэрийг гаргах нь төр үгүйрч устахын цондон мөн.
Төрийн үгүй болох үндэслэл
Төр үүссэн шиг бас үгүй болж болно. Байгалийн гамшгаар, гаднын түрэмгийллээр эсвэл өөр улсад сайн дураар нэгдсэн, нэгдэл холбоо задарснаар төрийн шинж (нутаг дэвсгэр, хүн ам, нийтлэг эрх мэдэл) алдагдсаныг төр үгүй болох гэнэ.
Төр үгүй болохоос сэргийлдэг үндсэн гол механизм бол иргэний нийгэм. Иргэдийг үг хэл үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэхийг нь хуулиар хориглоогүй ч тэднийг төрийн өмнө хүчгүйдэх байдлыг нь далимдуулан үндэслэлгүй баривчлах нь дарангуйлал буюу төр өөрөө өөрийгөө үгүйрүүлэх үйлдэл мөн.
Товчхондоо төрийг төр биш болгож буй эрх мэдэлтнүүдийн алдаа завхралыг түшмэлүүдийн тансаглал-хуулийн зарчим алдагдах гэж хураангуйлж болно.
Бодлогоор ард түмнийг удирдаж, улс орны нийгэм эдийн засгийг чиглүүлнэ гэдэг нь ордон тойруулж хэрэгтэй хэрэггүй хашлага барих, авлигач түшмэдүүдтэй үгсэн тохирох огтхон ч бус. Асуудлын эрэмбэ дарааллыг цэгцлэн, урхагт нөхцөлийн мөн чанарыг тогтоохгүйгээр муйхар аргаар засгийн бодлого баримтлагдаж, мулгуу сайд дарга нар төсвийн мөнгийг үлгэрт гардаг алтан загас гэж бодсоор байвал өөдлөх аргагүй.
Сэтгэгдэл
Зочин [150.129.142.177] 2023-04-25 23:58:01
МАН-ЫГ СОНГОХГҮЙ ГЭЭД ЯАХЫН АН БҮР Ч ГӨЛИЙГӨӨД ДАЙРААД БАЙДАГ БИЗДЭЭ. ХЯТАДЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ АВЧ ИРЭЭЛ ПАРЛАМЕНТЫН ТАНХИМДАА ИНДЭР ДЭЭРЭЭС ҮГ ХЭЛҮҮЛЭЭД ДАРАА НЬ ШИ ЖИН ПИН ТӨРИЙН ДУУЛАЛЫГ МААНЬ ДУУЛАЖ БАЙСАНЫГ МАРТЛАА ГЭЖ ҮҮ МОНГОЛЧУУДАА АРДЧИЛСАН НАМ, ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧ, МӨН Н.ЭНХБАЯРЫН МАХН, МӨН ИРГЭНИЙ ЗОРИГ НАМ ТЭР ҮЕД ТӨР БАРЬЖ БАЙСАН БИЗДЭЭ ЯМАР АМАРХАН МАРТДАГ ЮМ БЭЭ МОНГОЛЧУУД АА . МАН РУУ ДАЙРААД БАЙХ ХЭРЭГ Ч БАЙХГҮЙ БАЙХ ШҮҮ УРДАХАА САЙН БОДООРОЙ
Зочин [150.129.142.177] 2023-04-25 23:49:10
АН засаг барьж байхдаа долларын ханшийг асар өндөр болгож байхдаа ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД ИХ ХУРЛЫН ДАРГА ЕР ТООСОН ШИНЖГҮЙ ДОЛЛАР 5000 ХҮРНЭ ГЭЭД СУУЖ БАЙСАНЫГ МАРТАА ЮУ МОНГОЛЧУУДАА ЯМАР АМАРХАН МАРТДАГ АРД ТҮМЭН БЭ.
Зочин [188.162.254.91] 2023-04-25 20:24:12
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!
Мөнгө төсөв [66.181.161.6] 2023-04-25 18:55:55
ажлыг мөнгөөр хийдэг.мөнгөгүй бол түр аргална.ер нь чи ямар татвар төлчөөд юу нэхээд байдын бэ?
zochin [66.181.161.187] 2023-04-25 17:23:18
Төрийн байгууллага гадна орчноо тохижуулаа л биз,,,,,,болохгүй юм юу бгаа,,,,,,
Зочин [66.181.187.199] 2023-04-25 16:09:27
Хулгайч, худалч нар шүү дээ өөрсдөө хулгай хийх, худал ярихаа бодно шүү гэхээс ард түмний амьдрал, эх орноо бодохгүй бодох чадваргүй хүмүүс шүү. Өөрсдийгөө хамаалахны тулд хашаа барихаас өөр аргуй. Гэмт хүн гэлбэлзэн гэдэг шүү
Зочин [202.126.88.99] 2023-04-25 13:50:37
Гадна талдаа эрүүл дотор талдаа илжрээд өмхийрсөн алим
зочин [64.119.23.220] 2023-04-25 13:46:31
Юм л бол хэмнэлтийн хууль гээд л бүх урамшуулал, удаан жилийг хасаад байж өөрсдөө хэмнэсэн зүйл огт алга аа. тэр байтугай эрүүл мэндийн үзлэг хүртэл хэмнэлтийн хууль гээд байдаг
зочин [122.201.26.210] 2023-04-25 13:09:15
арай дэндүү юм аа Монгол орны нүүр царай болох ордны хашаагаа яагаад будаж болохгүй гэж. Хашаа будах намд ямар хамаа байнаа Улс орны нэр хүнд шүү дээ
Иргэн [192.82.82.160] 2023-04-25 12:13:11
Ордны хашааг будхаар яадаг юм болдоггүй юмуу төр хийх юмаа хийг та нар дут хулгайчуудаа
Зочин [202.9.47.12] 2023-04-25 10:45:35
МОНГОЛ АРДЫН НАМ ДОЛЛАРЫН ХАНШИЙГ 1300 ТӨГРӨГ БОЛГОЖ БУУРУУЛАХГҮЙ БОЛ МОНГОЛ АРДЫН НАМЫГ 2024 ОНД СОНГОХГҮЙ БАЙЦГААЯ.