Гишүүдийн тоог 152 болгох Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг энэ 7 хоногт ӨРГӨН БАРИНА
Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд олон нийтээс санал авч дууссан байна. Тиймээс энэ 7 хоногийн сүүлээр хуулийн төслийг УИХ-д барихаар болсон талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Засгийн газраас Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж, УИХ-ын нийт гишүүдийн тоог 152 болгон холимог тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг зохион байгуулах эсэхэд иргэдээс санал авсан юм.
Тэгвэл Засгийн газраас ҮХНӨ-ийн төслийг боловсруулсан бөгөөд дараах өөрчлөлтийг тусгажээ.
Монгол улсын Үндсэн Хуулийн 21-р зүйлийн 1 дэх хэсэг:
- Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн далан зургааг мажоритар, далан зургааг пропорциональ аргаар сонгоно
- Монгол улсын Үндсэн Хуулийг анх батлах үед УИХ-ын гишүүний тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэн нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөх замаар 76 гишүүнтэй байхаар хуульчилсан. Харин өнөөдөр нэг гишүүн 44.7 мянган иргэнийг төлөөлж, бараг хоёр дахин нэмэгдэж, төлөөлөх чадамж алдагдахад хүрч байна.
- 65.1.Үндсэн Хуулийн Цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг ерөнхийлөгч, гурвыг улсын Дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнээр нэгээс илүү удаа дахин томилохыг хориглоно
Энэ заалт батлагдсанаар цэцийн гишүүнээр хэт удаан ажиллахыг хязгаарлах, цэцийн гишүүний хараат бус байдал, хариуцлагыг дээшлүүлэх ач холбогдолтой. Үндсэн Хуулийн шүүхийн шүүгчийг нэгээс илүү удаа дахин томилохыг хориглох нь эрх зүйт төртэй улсуудын сайн туршлага гэж үзэж байна.
- 19.2.намыг Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна гэснийг хасах.
Улс төрийн нам байгуулахад хэт өндөр босго тогтоосон нь иргэний эвлэлдэн нэгдэх, төрийн үйл хэрэгт оролцох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Түүнчлэн өмнө байгуулагдсан намуудад давуу боломжийг олгох нь ардчиллын зарчимд үл нийцнэ гэж үзжээ.
УИХ-ын гишүүдийн тоо 152 байх заалт хэлэлцүүлгийг явцад өөрчлөгдөх боломжтой бөгөөд ҮХНӨ-ийн төслийг ирэх зургаадугаар сард УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх магадлалтай байна.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.230] 2023-04-26 12:05:48
Улаан хэрүүлээр дүүрч ажилаа ч хийхгүй болно доо.....
Зочин [66.181.161.230] 2023-04-26 12:03:23
76 тоо толгой малаа яая гэж байхад цаг хэцүү амьдрал ядуу байхад бас хэдийг нэмээд маллана гэж ёстой байхгүй шүү.....
Зочин [202.55.188.114] 2023-04-26 09:53:23
Хуцна биз муу идаанууд
зочин [66.181.176.211] 2023-04-26 08:19:01
УИХ ын гишшүүдийн тоог 152 болгохын хүчтэй эсэргүүцэнэ шүү Ард Түмэн ээ Хэзээ жагсах вэ Одоогийн 76 дотор хэд хулгайч байгаа билээ 152 болвол энэ тоо 2 дахин өснө
Сэхээтнүүдийн санаа явж УИХ-ын суудлыг нэмэх гэж байна. [192.82.87.190] 2023-04-26 01:35:32
Одоо бид дэндүү олон их дээд сургуультайгийн горыг амсаж байна. Үй олон сэхээтэнтэй болж, улмаар тэд нарынх нь амбиц буцалж, хаана амбицаа хангахаа мэдэхээ байсан. Тэгээд л УИХ-д суудал нэмэх санаа гарсан. 152 гишүүн дотор хэдэн ажилчин, малчин, тариачин байна гэж бодож байна? Бүгд сэхээтэн байна. Мурийцах уу?
Зочин [192.82.69.193] 2023-04-25 22:03:45
Уул нь 90 онд улс төрийн товчооны 7 гишүүний тусгай хангамжийг устгая гээд огцоруулж хувьсгал хийгээд байсан биз дээ . Тэгсэнээ 76 эрх ямбатай язгууртантай болсон чинь одоо бүр 152 ван , гүн , тайжтай болох гээд тэнэгтэж өгч бнаа . Яс юман дээр бол одооны ийм цахим ертөнцөд бол 21 аймгаас нэг , нэг , хотын дүүргүүдээс нэг , нэг байхад л болоо шүү дээ
Сөгдөн мөргөе. Бууж өгье. 152 болиоч [139.5.219.135] 2023-04-25 21:40:06
Бууж өгье Ухаараач ... 76 гаа тэжэж дийлэхгүй байна. Гуйя. Сөхрөөд сөгдье
Зочин [103.229.123.107] 2023-04-25 20:53:04
МАН ыг улс төрийн тавцангаас зайлуулж байж л МУ хуйлгай луйвраас ангижрана даа
Зочин [192.82.69.193] 2023-04-25 22:06:31
Бас АН ыг мартуузай
Zochin [202.126.89.81] 2023-04-25 20:38:27
Odoogiin 76 chinii ajlaa sain hiivel toog nemeh shaardlaga baihgui shuu Udur tytmin chyylgand chinii dyndjasr 40 heden gishuun syyri bnaa shuu dee Tegeheer 76 chinii oldood bgaa yum bishuu Undsen hyylind uurchlult oryylah bol ard tumneesee asyyj sanal avahgui shiidvel boslogo garna shuu Ta nar nam dagasan bulegleliin lobbid hutlugduh heregtei Undsen hyyli sain hyyli Ene 76 chini ch hyylia ynshihgui uursduu undsen ajlaa hiihgui idej yyhin don shugleed yavaad bna sh dee
Зочин [188.162.254.91] 2023-04-25 20:26:05
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!
Зочин [59.153.113.186] 2023-04-25 20:24:38
Арай үгүй байх аа! Улс нь эдийн засаг, хөгжлөөрөө араасаа нэгд байхад хулгайч нарын тоог нэмэхгүй байх аа!
Зочин [64.119.23.134] 2023-04-25 17:41:27
хулгай хийх шалгарсан арга бол их хурлын гишүүдийн тоог нэмэх явдал мөн, ард түмэн сонгоогүй гишүүнд бүрэн эрх олгох хэрэггүй. тэд үнэндээ хулгайч нар шүү дээ. ард түмэн тэднийг лав сонгохгүй
Зочин [156.146.46.223] 2023-04-25 17:24:38
76 хүний ууж идэхдээ уургын морь шиг урагшаа гишгэхдээ ургаа хад шигийг гайхаж ядаж байхад өшөө 152 болгоно гэж дайраад байх юм. Шүүрдүүлсэн хэд бүгд эргээд орж ирэх бололтой.
Болд [66.181.161.161] 2023-04-25 16:23:32
152 хулгайч аав ээж ах дүү амраг садантайгаа уралдаад идхээр тэртээ тэргүй дампуурч байгаа энэ улсын ард иргэдэд мөлжих толгой үлдэх боловуу даа, их өлссөн хүмүүс араатнаас доор шүү гудманд та нарыг барьж авч цусыг чинь сорох вий
152 болгосноор зорьсондоо хүрэх үү? [192.82.87.190] 2023-04-25 16:13:48
152 болсон ч УИХ-ын ажил одооныхоосоо илүү үр бүтээлтэй БОЛОХГҮЙ ш дээ. Илүү ҮНЭТЭЙ л болно. Яахав, бусад намын төлөөллүүд л НЭМЭГДНЭ, аливаа намын бүлгийн санал буюу байр сууринд илүү анхаарах хэрэгтэй болно. Өөрийн ээлжинд энэ нь парламентын үйл ажиллагааг ХҮНДРҮҮЛЖ, аливаа асуудлыг олон намууд хоорондоо зөвлөлдөж ИХ УДААН зөвшилцнө. Ингэснээр аливаа асуудлыг шийдэх хугацаа ИХ УРТАСНА. Үүнийг Төрийн эрх зүйн онолын хичээл дээр заадаг юм. Монголын ард түмэн нэг хууль гарахыг одооноос ИЛҮҮ УДААН хүлээх болно.
Зочин [202.126.88.68] 2023-04-25 16:08:30
Хамар Н.Энхбаяр мэтийн хог шаарнуудын санаачилсан төсөл яригдаж байгаа гэсэн
болилдоо [122.201.31.125] 2023-04-25 13:40:59
76 монголд ихэдсэн тоо шүү
Зочин [122.201.22.129] 2023-04-25 13:23:57
Дэлхийн хүн амыг төлөөлдөг дундажаас манайх өнөөдрийн 76 чинь бараг 3 дахин их юм байгаа харагдсан,тоондоо биш гишүүдийн төлөөлөх чадвар чанасаа мэдлэг,боловсрол,мэргэшилдээ байгааш дээ.УИХ,ЗГ-ынхаа чиг үүргийг,ялгаа заагийг тодорхой болгож УИХ-нь хуулиа хэлэлцэж баталдаг,Зг-таа хяналт тавьдаг,Зг нь ажлаа УИХ-ын дохио,зангаагаар биш, өөрийнхөө чиг үүргээ хэрэгжүүлэх,УИХ-д чиг үүргийн 4 яамны сайд давхар дээлтэй,бусад сайдууд нь зөвхөн тэр салбарын шилдэгүүд нь мэргэжлийн дагуу удирдаад явдаг баймаар.152 болгохыг ард түмэн сонгогчид ер нь дэмжихгүй байгаа харин сонгуулийн тогтолцоондоо захируулан олон давхаргын төлөөлийг оруулна гэвэл ихэдлээ гэхэд 108 болгож 60/21+9х2/ -ийг ард түмнээс,үлдсэнийг намын авсан саналаар хуваарилж болмоор санагдана.Ер нь намыг нэгд биш хоёрт тавихыг иргэдийн ихэнхи нь үзээд байгаа нь намын нэр хүнд асар ихээр унансан,МАН,Анам улс орноо өнөөгийн байдалд хүргэсэн гэдгээр маш их буруутгаж байгаа.
ЗОЧИН [220.108.217.252] 2023-04-25 12:32:02
ОДОО 1 ГИШҮҮН 40 000 ИРГЭН, 30 000 СОНГОГЧ ТӨЛӨӨЛЖ БУЙ ЮМ. ЭНЭ ТОО ДЭЛХИЙН БҮХ УЛСЫНХТАЙ ХАРЬЦУУЛАХАД 5-10 ДАХИН БАГА БАЙГАА. МАН-ынхан ТЭР ДУНДАА ТОГТОХСҮРЭН, АМАРБАЯСГАЛАН ГЭХ ЭТГЭЭДҮҮД ГИШҮҮДИЙН ТОО ДЭЛХИЙН ДУНДЧААС ХАМААГҮЙ БАГА ГЭЖ ХУДЛАА СУРТАЛ УХУУЛГА ХИЙЖ БУЙ НЬ АРД ИРГЭДИЙГ ХУУРЧ ТӨӨРӨГДҮҮЛСЭН ЗОХИМЖГҮЙ ҮЙЛДЭЛ ЮМ. ТИЙМЭЭС УИХ-ын ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХ ЯМАРЧ ШААРДЛАГАГҮЙ. ХЭРЭВ 152 БОЛГОВОЛ ДАРААГИЙН УИХ МАН-ын ТӨР ЗАСАГТ БАЙСАН, БАЙГАА, ГАДНА Ч БУЙ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИД, АВИЛГАЧДААР ДҮҮРНЭ. 2024 ОНД ТӨР ЗАСГИЙГ МАН-ын ЭДГЭЭР ХУЛГАЙЧДААС ХУУ ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ.
Зочин [202.21.107.31] 2023-04-25 11:20:26
Идэж ууж ханадаггүй бирдүүд
Зочин [202.9.47.12] 2023-04-25 11:16:50
МОНГОЛ АРДЫН НАМ ДОЛЛАРЫН ХАНШИЙГ 1300 ТӨГРӨГ БОЛГОН БУУРУУЛАХГҮЙ БОЛ 2024 ОНД МОНГОЛ АРДЫН НАМЫГ СОНГОХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА.