Польш улсын ерөнхийлөгч болон түүний гэргийг албан ёсоор угтан авлаа

Aдмин / Улстөр

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Бүгд Найрамдах Польш улсын ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нарыг албан ёсоор угтах ёслол Д.Сүхбаатарын талбайд боллоо.

УИХ, Засгийн газрын гишүүд, АНУ, Энэтхэг, Япон улсын Элчин сайд нар тэргүүтэй бусад албаны хүмүүс Польш улсын ерөнхийлөгчийг угтах ёслолд оролцов.

Угтах ёслолын дараа хоёр орны ерөнхийлөгч Төрийн ордны Д.Сүхбаатар танхимд албан ёсны хэлэлцээ хийнэ. Айлчлалын хүрээнд талууд олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, архив, геологи, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна.


Сэтгэгдэл

Зочин [192.82.89.209] 2023-04-25 18:33:39

Таарсан таар шуудайнууд

Мэдээ.мн-ийн редакциа. Сэтгүүлчдээ сайтар бэлдээчээ. [192.82.87.190] 2023-04-25 15:56:09

Ядахдаа албан тушаалыг нь илэрхийлсэн үгийг томоор бичичихэж болоогүй юм юм уу? Редакциа! "Польш улсын Ерөнхилөгч" гээд. Түүнчлэн Хүрэлсүх Ерөнхийлөгчийг "Монгол Улсын Ерөнхийлөгч" гээд том үсгээр бичдэг биздээ? МУ-ынхаа яҮндсэн хуулиа нээгээд үзээч. Та нар чинь иймхэн юмыг мэддэггүй сонины газар уу? Хөөрхийс!

Зочин [172.58.166.147] 2023-04-27 00:31:20

Сэлэмт хар гээгүй нь их юм .. хуцалгүй унш бязда минь


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.