Төрийн албаны цалин нэмэгдэж түмэн олны зовлон зүдгүүр улам ихсэх үү?

Aдмин / Улстөр

4-р сарын 23-ны өдөр МАН-ын бүлэг мэдэгдэхдээ “өмнө нь төрийн албан хаагчдын цалинг нэмэхдээ тэгш бус хандсан учраас ялгааг арилгах үүднээс төрийн албаны цалинг нэмэгдүүлнэ” Гэв. МАН-ын бүлгийн дарга Д. Тогтохсүрэн: -Өнгөрсөн онд цалин нэмэхдээ ялгавартай нэмчихсэн. Энэ ялгаварлыг арилгах хэрэгтэй байна. Орон нутагт илүү нэмэгдчихсэн. Бага тушаалын албан хаагчид, соёлын салбар, төрийн нийтлэг үйлчилгээний ажилтнуудын цалин нэлээн хоцрогдолтой байгаа... хэмээн мэдэгдсэн нь иргэдийн бухимдалд цучил нэмлээ.

Төв орон нутаг болон яам тамгын газруудын цалингийн тогтолцоо тэнгэр газар шиг ялгаатайн дээр орон нутагт цалингийн бодлого эергээр туссанаар төрийн албаны хүний нөөцийн асуудал шийдэгдэх нь гэж байсан нь эсрэгээрээ болж байх шиг.

Эрх баригчдын цалин нэмэх сүржин мэдэгдлүүд нь цаагуураа улс төржилтийн хөөрөл агуулаагүй гэх газаргүй. Сонгууль дөхөхөөр төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж улмаар МАН-ын дор төрийн албыг атгасан хүчирхэг арми босож ирдэг гажиг үзэгдэл бодит болсон нь нууц биш.

Тооцоо судалгаагүй гэнэтийн шийдвэрүүд ямагт эрсдэл дагуулдаг. Төрийн албаны цалин нэмэгдэх сургаар арай чүү тогтворжих шахаж байсан үнийн өсөлт эргээд хөөргөдөх бололтой. Туйлдсаны дараах сул дорой эдийн засагт төрийн албаныхны цалинг нэмэх чадал үлдсэн эсэхийг тооцох шаардлагатай.

Муу нуухаар сайн илчил гэгчээр ажилгүйдэл, ядуурал, дүрвэлт, үнийн өсөлт, төгрөгийн ханшийн сулралыг бууруулах боломж үнэхээр гарсангүй. Цалин тэтгэврийг дараагийн жилүүдээс үе шаттай нэмэгдүүлэхээр ажиллаж байна гээд шулуухан мэдэгдэх нь эрх баригч нарын цаашдын үйл ажиллагаанд өгөөжтэй ч төр засгийг намчирхалд автуулсаар.


Сэтгэгдэл

Оросууд илүү дэвшилттэй байна. Ядахдаа бид зохих орлогтой болно. [192.82.87.190] 2023-04-26 15:36:46

Оросуудыг хар л даа. ЖИЛ БҮРИЙН ЭХЭНД улсын төсвөө батлах үед инфляцийн хувийг харгалзан цалин, тэтгэврийн ИНДЕКСАЦИ буюу ээлжит тохиргоо хийж байна. ЖИЛ БҮР ШҮҮ! Харин Монгол бол индексаци ХИЙДЭГГҮЙ бөгөөд ажиглаад байхад 4-5 жил болж байж л нэг цалин, тэтгэвэр нэмсэн БОЛДОГ. Тэр нь үнийн өсөлт, инфляци, амьжиргааны бодит өртгөнд тохирч байгаа эсэх нь мэдэгддэггүй. Ер нь үнийн өсөлтөд ТОХИРДОГГҮЙ нь илүүтэй. ИНДЕКСАЦИ бол иргэнээ БОДДОГ орнуудад байдаг хэрэглүүр. Монголын засаг индексацийн ПЯНГ ДААХГҮЙ УЧИР энэ талаар юу ч дугардаггүй. ДОРОЙ юмдаа, хөөрхийс.

Зочин [192.82.69.199] 2023-04-26 12:54:10

Сонгууль дөхөхөөр эх үүсвэр байна уу?Энэ нь иргэдийн амьдралд эерэгээр үү сөргөөр үү /нөлөлөхийг/ гэдгийг манай улс төрчид бодолцож байж попордмоор юм.ер нь цалин нэмэгдэнгүүт юмны үнэ тэр хэмжээгээр буюу түүнээс ихээр нэмэгддэг Монголын ГАЖ тогтолцоо бий болоод удаж байна.Ингэж амлаад жаахан нэмсэн болохоор тэр нь иргэдийн амьдралд өчүүхэнч тус нэмэр болдоггүй энэ гажуудлыг л засахгүй бол цалин нэмээд үр дүнгээ өгөөжөө өгөхгүй шүү эрхэм улс төрчдөө.Харинч ингэж ард түмнийг хуурч попордохоор иргэдэд хүртээлтэй аргаар эдийн засгийн бусад механизмаар л зохицуулмаар санагддаг.

Зочин [202.9.47.12] 2023-04-26 11:41:53

Монголчуудын гунигтай зовлонтой стресстэй амьдрал.

Иргэн [64.119.26.85] 2023-04-26 11:41:12

Юу Зовлон вэ ?????? Энэ цалин хөлс чинь имляцтайгаа зэрэгцээд Нэмэгдэж , өсөж явах ёстой !!!!!!!! Нэг юм болохоор буруу тийшээ ухуулаад санаа алчих юм увиагүй хүмүүс !!!!!!!!! Өөдрөг бай !!!!!!! зөв шаардаж сурцагаа !!!!!!! ядуу гээд л архидаад яахав --- Луйварчид боломж хулгайлагчтай тэмцээч ??????!!!!!!

Зочин [202.126.89.118] 2023-04-26 13:30:28

Төгрөгийн ханш унахаар зовлон бололгүй яахав дээ. Төрийн албыг цомхотгож 2 хүний ажлыг 1 хүнээр хийлгэж байж л цалинг нь нэмэх хэрэгтэй.

Зочин [66.181.185.108] 2023-04-26 10:11:10

ТӨРИЙНХӨН ЦҮДИЙЖ ТҮМЭН ОЛОН БҮСЭЭ ЧАНГАЛАХ УУ, ТЭТГЭВРИЙНХЭН ТЭВЧИЖ ТӨРИЙН ТОМЧУУД ЦАТГАЛДАХ УУ??????????????????????

Шихихутаг [103.26.194.210] 2023-04-26 09:00:39

ЯАСАН ГЭЖ ТӨРИЙН АЛБАНЫХНЫ ЦАЛИНГ НЭМЭХ БИЛЭЭ? ЭНЭ УЛС ОРНЫГ АВИЛГАЛ ХҮНД СУРТАЛ ХЭЭЛ ХАХУУЛЬД ЖИВҮҮЛЖ ТОНОН ДЭЭРЭМДСЭН ГЭЖ НЭМЭХ ҮҮ?! ӨДРИЙН ХАГАСТ НЬ АЛДАГ ОНОГ АЖИЛ ХИЙСЭН БОЛДОГ ХУЛГАЙЧ НАР БИТГИЙ ДАВАР!!!

хотын иргэн [202.131.245.69] 2023-04-26 09:57:13

төрийн албан хаагчдаас чиний хэлсэн зөрчлийг гаргадаг хүмүүс нь улс төрийн албанд ажилладаг, тэдний шахаасаар орсон хэдхэн хүн л байгаа. Чи сайн мэдэж байгаа бол баримта хуулийн байгууллагад нэрээр нь өгчих. Бусад төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, төрийн тусгай албан хаагчид харин ч цалингаараа төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зардал гаргаад ажлаа үнэнчээр хийдэг юм шүү. Мангар тэнэг, чадваргүйдээ төрд ажилладагүй юм шүү. Хувийн хэвшилд боол шиг бага цалин, бага хөлсөөр ажиллахгүй, эзэмшсэн мэргэжил нь төрийн байгууллагад элбэг ажлын байртай, байнгын бага ч гэсэн найдвартай орлоготой, элдэв дарамтгүй хуулийн дагуу амьдарна гэсэн хүмүүс төрд ажилладаг.

хотын иргэн [202.131.245.69] 2023-04-26 08:41:57

төрийн албаны цалинг нэмэхэд ажил хийдэг хувийн хэвшлийн үх ажилтны цлин нэмэгдэнэ. Төрд бизнес хийдэг хүмүүс ихээр орсон тул албаар цалин нэмэх сонирхолгүй байдаг. яагаад гэвэл өөрийнх нь хувийн хэвшлийн байгулулагад ажилладаг хүмүүсээ бага цалинтай байлгах гэж.

Шихихутаг [103.26.194.210] 2023-04-26 10:21:48

Шаа шаа!!! Цагдаа гэмт хэрэг&авилга хахууль, сургууль цэцэрлэг хамран сургах тойрог&авилгал, эмнэлэг төрөх очер дугаар 13А&авилгал , яам тамгын газрууд бүх тендер, тусгай зөвшөөрөл ,элдэв сан хөмрөг, төсөл хөтөлбөрүүд нил авилгал албан тушаалын гэмт үйлдлүүд. Татвар НД, Хил,Гааль, Газрын албыг бол дурдах ч юм биш. Адгын цэцэрлэгийн цэвэрлэгч ч хамран сургах тойргын бус 2 хүүхдийн мэдэлтэй байгаа мэдүү!!! Хаанаасаа илүү хаалгач нь гэж үгтэй юм даа


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.