ЗГ: ЭНЭ ОНД ТӨЛӨХ ГАДААД БОНДУУДЫН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН НАРИЙВЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Засгийн газар долоо хоног бүрийн Лхагва гарагт хуралддаг. Өнөөдрийн хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,
- Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар,
- Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн олон улсын аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайлан болон тус банкны 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийн нарийвчилсан төлөвлөгөө,
- Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих зөвшөөрлийн тухай зэрэг 24 асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Сэтгэгдэл