ЗАСГИЙН ГАЗАР ЭЛЧИН САЙД НАРЫГ ШИНЭЭР ТОМИЛОХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаа зарим улсад суух дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцжээ.
БНСУ-д суугаа Элчин сайд Э.Сарантогос, Канад улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд, Иран улсад суугаа Элчин сайд О.Дамбийням нарыг эгүүлэн татах шийдвэр гаргажээ.
Мөн Япон улсад суух Элчин сайдаар Үндэсний хөгжлийн газрын дарга асан Б.Баярсайхан, Куба улсад суух Элчин сайдаар С.Золжаргал, БНСУ-д суух Элчин сайдаар Б.Энхбат, Канад улсад суух Элчин сайдаар БНСУ-д суугаа Элчин сайд Э.Сарантогос, БНХАУ-ын Хөх хотод суух консулаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргилыг томилохоор болжээ. Элчин сайд нарын томилгоог УИХ-аар хэлэлцүүлж эцэслэн томилдог юм.
Сэтгэгдэл
Иргэн [59.153.86.144] 2023-04-27 12:20:58
Төрийн дээд албан тушаалд томилж байгаа нөхдүүдийн удам угсааг сайн нягталж байх нь зөв шүү. Монгол Улсын Төрийн албанд тэр тусмаа Төрийн өндөр албан тушаалд 9 үеэр нь судалж байж томилдог байх хэрэгтэй байх оо.
Зочин [220.108.217.252] 2023-04-27 09:18:06
САРАНТОГОС СОЛОНГОСТ ХИР ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАСАН БЭ, САЙН АЖИЛЛААД АХИН ЭЛЧИНГЭЭР ХЭСҮҮЛЭН ТОМИЛЖ БУЙ ЮМУУ, ЭРГЭЛЗЭЖ БНА.
Сэлэнгийн иргнн [202.126.89.137] 2023-04-27 00:29:48
Оргил цэвэр цусны ХАН үндэстэн.Эцэг нь цэвэр хятад хүн.Дэвшүүлэн шагнаж нутагт нь суулгаэ байгаа юм уу?
Зочин [120.22.1.233] 2023-04-27 11:31:40
Hav har tsaraitai hyatad bas baidgiimuu