Б.Жавхлан: Төсвийн орлого нэмэгдсэн ч цалин, тэтгэвэр нэмнэ гэж хэлэхэд эрт байна
Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг танилцууллаа. Түүний байр суурийг хүргэе.
-Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын гадаад өрийн асуудлыг хэлэлцжээ. Ямар хэмжээнд байна вэ?
-Засгийн газар нь 2018-2020, 2021-2025 оны дунд хугацааны стратегийг УИХ-аар батлуулаад гадаад өрийн менежемэнтийг хийгээд явж байгаа. Өнгөрсөн хугацаанд санхүүгийн сахилга баттай, хариуцлагатай ажилласны дүнд нааштай үр дүн гарч байна. Тухайлбал, Монгол Улсын 2023 оны төсвийг өргөн барихад гадаад өрийн байдал хүнд, тодорхойгүй зүйлүүд их байсан. Гадаад худалдааны алдагдлыг багасгах, экспортыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авсны хүчинд Засгийн газрын өрийн зохицуулалтад эерэг үр дүн гарч, дефольт болох эрсдлээс бүрэн гарч байна. Чингис бондын үлдэгдэл болох 136 сая ам.долларыг төлж барагдуулсан бол ирэх тавдугаар сарын 1-нд төлж барагдуулах ёстой Гэрэгэ бондын 368.7 сая ам.долларыг бүрэн барагдуулах бэлтгэлээ хангаад байна. Нийт дүнгээрээ Засгийн газар нэг тэрбум 650 сая ам.долларын өрийн зохицуулалтыг хийлээ.
-Ирэх намар төлөгдөх “Самурай” болон “Евро” бондын өрийн зохицуулалтыг хэрхэн хийж байна вэ?
-Хөгжлийн банкны 2022 оны үйл ажиллагааны тайлан, 2023 оны намар төлөгдөх ёстой Самурай, бонд болон Евро бондын өрийн зохицуулалтыг хэрхэн хийх талаарх төлөвлөгөөгөө Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Хөгжлийн банкны 2022 оны үйл ажиллагаанд олон улсын байгууллага аудит хийгээд зөрчилгүй гэдэг тайлан гаргасан. Энэ нь манай улсаас гадаадын хөрөнгийн зах зээл дээр гараад байгаа аж ахуй нэгжид өрийн зохицуулалтаа амжилттай хийх суурь нөхцөл боллоо. Өнгөрсөн жил Хөгжлийн банкны хувьд амаргүй байсан. Үүнээс болж, Монгол Улс зээлжих зэрэглэлээ хэвээр хадгалж үлдэх нь зорилго байсан. Харин одоо зээлжих зэрэглэлээ хамгаалж чадсаныг бататгасан үр дүн гарлаа. Чанаргүй ангилалд шилжээд байсан нэг их наяд 56 тэрбум төгрөгийг төлүүлж, Хөгжлийн банкны эх үүсвэр нэмэгдсэн. Энэ оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөгдөх 30 тэрбум иенийн Самурай бондын төлбөрийг төлөх эх үүсвэрээ цуглуулаад бэлтгэлээ хангасан.
- МАН-ын бүлгээс цалин, тэтгэвэр нэмэх шаардлага байна. Төсөвт ч тодотгол хийнэ гэдэг асуудлыг ярьсан. Төсвийн орлого өссөн учраас цалин, тэтгэвэр нэмэгдэх боломжтой юу?
-Инфляцтай уялдуулаад төсвийн боломждоо тулгуурлан цалин, тэтгэврийг нэмэх ёстой цар тахлаас болоод чадаагүй. Гэхдээ тэтгэврийг нэмсэн.Цалингийн тухайд бодлогын тохироо хийх нь чухал байгаа. Сүүлийн 10-аад жилийн хугацаанд салбар бүр цалингаа нэмдэг болсноор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд зангидагдаж ирсэн төрийн албаны цалингийн бодлого алдагдсан. Тийм учраас Х.Булгантуяа ажил үүнээс эхэлж байна. Орлоготой уялдуулж, төсөвт тодотгол хийж цалин нэмнэ гэх нь эрт байна. Төсвийн орлого биелэхгүй, зардлаа санхүүжүүлж чадахгүй, онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд төсөвт тодотгол хийдэг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Зочин [202.126.88.140] 2023-04-28 17:59:39
Хүний төлөө ажиллах сэтгэл , зүтгэл, ухамсар байхгүй бол сайд хийх ямарч хэрэггүй.
Zochin [202.126.89.109] 2023-04-28 13:20:03
Энэ жавхлан пацааныг бариад цагдаад өгчих хүн байна уу.Санхүүгийн луйварчин хүн юм шиг байгаа юм даа.АТГ -ийнхан барьж чадахгүй дээ
Мэргэн [103.242.47.82] 2023-04-28 12:22:48
Одоо цагийн асуудлаа хараачээ. Идэж уух, сонгууль болохоор мөнгө гарч ирээд байдаг. Хүүхдийн мөнгө өгөх, цалин тэтгэвэр нэмэх болохоор мөнгөгүй яасан яам сайд засгийн газар гэхээрээ ийм дампуу байна аа.
зочин [202.126.90.97] 2023-04-28 12:14:32
ЭНЭ ХУДЛАА ГАР ӨӨРӨӨ БОЛОХООР БААХАН НҮҮРС ХУЛГАЙЛЖ ГАРГААД Л БАЙДАГ БИЗДЭЭ ЖАВХЛАН САЙДЫН МАШИНУУД ООЧЕРГҮЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ Л ГАРААД БАЙГАА ШҮҮ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ЧИ ҮХЭХДЭЭ АВААД ҮХЭХ ЮМ ШИГ ЯАСАН ИХ ШУНАЛТАЙ НӨХӨР ВЭ ОДОО БОЛЬЖ ҮЗ АРД ТҮМНИЙХЭЭ ТЭТГЭВРИЙГ ОДОО БАЙГААГААР НЬ НЭМ ХҮҮХДИЙН МӨНГӨӨР БААХАН БАЯЖААД ЭНЭ НӨХӨР ХУДЛАА МЭДҮҮЛЖ 8 ХҮҮХЭД БҮРТГҮҮЛЧИХСЭН 800 -Г АВЧ БАЙНА ГЭЭД БОДДОО
Зочин [66.181.185.177] 2023-04-28 02:34:45
Энэ нэг худлаа ярьсан авилгалч пиздуу МУ ыг өрөнд шивүүлж байгаа хүн дээ!
Зочин [66.181.176.100] 2023-04-27 20:00:49
Тэтгэвэр нэмсэн гэнэ.Хэдээр нэмсэн юм бол.Барааны үнэ 3-4 дахин өсчихсөн шүү.МАН ч алаад өгсөн дөө. 1Л ийг нь 1000 аар авдаг сүү 4000 болжээ.
зочин [64.119.17.150] 2023-04-27 14:09:58
та нарын хулгайж идсэн өр төлбөр барагдсаны дараа цалин нэмнэ гэвэл үлгэр , өмхий хувалзнууд
Зочин [202.9.46.92] 2023-04-27 12:45:39
ENE MUU NOKHOIN GULUG DALDYG KHARAGCH DALAI LAM UU, NEMEKH UGUIG ENE MUU ARDYN NAMYN SHIMEGCH KHUVALZ PARAZIT MEDDEG YUMUU, MAI SHUU MUU ALNY MAKH AA, MINII ETSEG EKH BOLOOD BI ENE ULSAD TULUKH YOSTOI TATVARAA TULUUD IRSEN YUM SHUU, NEMEKH YOSTOI, PIZDA NARYG NEG NEGEER NI KHOROOJ ALAKH YUMSAN
зочин [202.21.107.24] 2023-04-27 12:16:07
та нарын цалин 2-3 сая юм чинь амьжиргаанд чинь хангалттай хүрч байна. Тиймээс цонхоороо харахаар бүх юм сайхан мэт сэтгэгдэл төрж байгаа биз. Өнөөдөр тэтгэвэрийн гэлтгүй ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс үнийн өсөлтийг гүйцэхээ байлаа. дэлгүүр зах дээр очиход өдөр бүр 100-5000 төгрөгөөр юм нэмэгдчихээд байна. өр зээл төлөх нь битгий хэл бор ходоодоо яах вэ гэж боддог хүмүүс олширч гудамжаар гундуухан алхаж байгааг дарга нар яаж мэдэх вэ дээ.
Иргэн [59.153.86.144] 2023-04-27 12:07:58
Өр зээлээ дарах тал дээр анхаарах нь зөв өө. Аргүй болж байж сайхан амьдрал эхэлнэ
Иргэн [192.82.76.188] 2023-04-27 11:12:31
Эрт гэдэг нь юу солиороод байгаа юм үнийн өсөлтөнд бид 500 төгрөгөөр амжиргаа нь болохгүйг хараач !!!!!! үнийн өсөлтбнд харцуулж Нэм Нэм Нэм чи Хулгайчидаа хичнээн хүлэх вэ ??????Насбарсан хойно өгнө гэж хуцваа..!!!!!! Яг одоо цаг хугцаа мөн ??????!!!!!!! Чи өөрөө 500төгрөгөөр амьдаад үз !!!!!! чи ч үхнэ дээ !!!!!!!! Ахмад бид хүлээцтэй байгаа шүү.!!!!!!!! Ахмад биднэс долоон др Хог Новшнууд !!!!!!!! Чи ч миний насанд хүрэхгүй шүү.?????!!!!!!!!!