Агата Корнхаузер-Дуда, Л.Болорцэцэг нар Монголын дауны холбоонд зочлов

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна.

БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн гэргий Агата Корнхаузер-Дуда, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн гэргий Л.Болорцэцэг нар Монголын дауны холбоонд зочлов.

Холбооны удирдлагууд үйл ажиллагаа, польшийн талаас хэрэгжүүлсэн бичил төслийн талаар танилцууллаа. Агата Корнхаузер-Дуда, Л.Болорцэцэг нар тус холбоо болон БНПУ-ын Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан “Миний мэдэх Польш орон” сэдэвт гар зургийн уралдаанд оролцсон хүүхдүүдэд шагнал гардуулав.

БНПУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, тус улсын холбогдох байгууллага хамтарсан төсөл хэрэгжүүлэн 2013 онд Монголын дауны холбооны Хөдөлмөр сургалтын төвийн байрыг барьж, 2022 онд иж бүрэн тохижуулсан байна.

Агата Корнхаузер-Дуда, Л.Болорцэцэг нар мөн Нийслэлийн I сургуулийн “Боловсролын чанарын төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй “Хүүхэд бүхэн онцгой”, “Тоглонгоо суралцъя” төслийн явцтай танилцаж, Богд хааны ордон музей, “Каритас Монгол” байгууллагад зочиллоо.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.