Г.Занданшатар: Манай улс ч өөдрөг шүү. Далайд гарцгүй хэрнээ далайн тээвэр хариуцсан гурван даргатай
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн. Зарчмын зөрүүтэй олон санал байгаа учир нэг хоногийн хугацаатай засварлага өгсөн юм.
Үргэлжлүүлэн "Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг"-ийг хийсэн. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Манай улс ч бас өөдрөг шүү. Далайд гарцгүй хэрнээ далайн тээвэр хариуцсан гурван даргатай" гэж хошигнолоо.
Сэтгэгдэл
tiishde [66.181.184.53] 2023-04-27 21:07:13
ter darga nariig zailuulah heregtei. ylan guya tomtsuuliig.
МАНдуулж байна дөө [66.181.176.100] 2023-04-27 20:22:59
Далайн тээвэргүй , далайд гарцгүй мөртлөө далайн тээвэр хариуцсан гурван даргатай гэжээ .Бас ганц ч КМ замгүй МОНГОЛЫН ТӨМӨР зам гэдэг 500 төмөр замчинтай нүсэр байгууллага байдаг .Хагартал, бялууртал , түнтийтэл чихэж шургуулж орон тоо нэмж чаджээ .Ээ дээ энэ МАН уу