МОНГОЛЫН БОХИР УЛС ТӨРЧИД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГ ТУЙЛДУУЛСАН УУ?
1993 онд байгуулагдсан Боловсролын зээлийн сангийн зорилго нь шалгуур хангасан суралцагчид төлбөрийн боломжгүй тохиолдолд төлбөрийн дэмжлэг үзүүлэх байв. Гадаадад суралцагчдад 1997 оноос хойш дэмжлэг үзүүлж эхлэхдээ ч мөн адил зорилготой байжээ. Боловсролын зээлийн сангийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллаж байсан Очирбатын Сийлэгмааг 2022 оны 3-р сараас Гадаад зээл, тэтгэлгийн асуудлаар эрх зүйн орчныг шинэчлэн, гадаадад тэтгэлгээр суралцсан хүмүүсийн зээлийг эргэн төлүүлэх асуудлыг сөхөж тавьснаас нь үүдэн ажлаас нь “бүтцийн шинэчлэл” нэрийн дор гэнэт халжээ. Боловсролын зээлийн сан нь зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж гэсэн гурван санхүүгийн үйлчилгээг үзүүлдэг.
Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу гадаадад тэтгэлэг, зээл, тусламжаар сураад журмын дагуу зээлээ эргэн төлөөгүй удсан, төлөөгүй хүмүүсийн зээлийг төлүүлэх асуудал, 1997 оноос хойш БЗС-ийн мөнгөөр гадаадад хүүхдүүдээ болон өөрсдөө суралцсан хэр нь зээлээ төлөхгүйгээс хэвийн горим алдагдах хэмжээнд хүрсэн учраас эл асуудлыг хуулийн дагуу журмуудыг эмхэтгэн цэгцэлж ажилласан төрийн албан хаагч ажлаасаа халагдах нөхцөл болжээ.
Энэ бол 2023 оны 4-р сарын 25-ны өдөр defacto нэвтрүүлэгт боловсролын шинжээч О. Сийлгмаа өөрөө ярьсан асуудал.
Монголын бохир улс төрчид боловсролын зээлийн сангийн хэвийн үйл ажиллагааг доголдуулж олон жилийн турш төрийн мөнгөөр гадаадад суралцчихаад зээлээ төлөхгүйгээр үл барам асуудлыг шударга зарчим, хуулийн үйлчлэлд нийцүүлэн ажилласан төрийн албан хаагч ажлаас халагдахад тодорхой нөлөөлсөн бол ямар нэг сайн сайхан нийгмийн төсөөлөхөд өдий хол болохыг бид ойлгож авах хэрэгтэй болжээ. Түмний боломж, сайн сайхан ирээдүйг хулгайлж хувьдаа завшигчдын хуруу гар хүрээгүй юм үлдээгүй ч шударга ажиллах төрийн албан хаагч үлдэхгүй болтол нь улсыг хохирооно гэдэг асуудалд цэг тавих цаг нэгэнт болсныг илтгэх мэт.
Сэтгэгдэл
Зочин [103.229.120.65] 2023-04-28 22:04:10
Ганц боловсрол биш монголыг тэр чигт нь Туйлдуулсан ядууруулсан
Үнэн [86.49.230.76] 2023-04-28 21:47:42
Улс төрчид ухамсараараа энэ зээлнээс авахгүй байж чадахгүй улсууд хулгай хийхгүй хариуцлагатай байж хэзээ ч чадахгүй юм байна дөө...
zochin [202.9.40.109] 2023-04-28 11:02:17
MAN gar hureegui.hulgai hiigeegui negch uom uldeegui.Hadgalamj.Anod.HHB.JDU.Kontsess.EMD.Bolovsrol sangiin.Gazar tarialan hugjuuleh san gehed CHinbat gj hulgaich bugdiig avaad.MAN d huuhdee saidaar shahaad.heden terbumaar saidiin suudal avchihsan.Sainshandiin gazariin tosnii ter ih dollor odoo yasan buu med.Odoohon ashiglaltand oroh gj bn bn gd EK.UIH iin songuuliig Dornogovios huurch avsan.
Иргэн [203.217.139.240] 2023-04-28 10:52:33
Боловсролын зээлийн сангийн үе үеийн захирлуудад хариуцлага тооцох хэрэгтэй. Тэд л мэдсээр байж, өөрсдөө хичнээн их авилга авч, идэж ууж шамшигдуулсан бэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Шударгаар ажилласан Сийлэгмаа шиг олон хүн энэ төрийн үед хохирч байна. Одоо энэ шүүр ажиллагаа гэхэд л байгууллага бүр асуудлыг өөрөөр шийдэж, хүмүүсийг хохироож эхэллээ.
Иргэн [59.153.115.39] 2023-04-28 10:12:20
Гар хүрээгүй газар алга даа ?????!!!!!!!!Ирээдүйгээ Хамгаалах залуус байвал одоо Хөгшидийг өүгдийг нь Тэтгэвэрт гартал зайлуулаач Хулгайчид ийг хараад л суугаад л бх юм даа хөөрхий !!!!!!!!!
Зочин [122.201.21.217] 2023-04-28 14:31:39
Хөгшид яах вэ ЦҮНХ барьж гүйж байсан нөхдүүд одоо цагт алж өгч байна МОНГОЛ УЛСЫГ