Намуудаар хэлэлцүүлнэ л гэх. Тэд ямар хэрэгтэй юм? МАН үнэмлэхүй парламент л батална!!!
Нэг нам Үндсэн хуулийн болон бусад хууль тогтоомжид дураараа өөрчлөлт оруулж, сэлгэж байгаа аятай “Сонгуулийн тухай хууль”, “Улс төрийн намын тухай хууль”-иудыг ээлжилж мордон талхих бололтой. Эцсийн зорилго нь үнэмлэхүй парламентад эзэгнэх. Хариуцлагыг мартагнуулах эрх баригчдын дэндүү дураараа авирлалт, дарангуйлагч хандлагыг тулган хүлээлгэх байдал сүүлийн үед олон нийтийн төдийгүй дэлхий дахины анхаарал, болгоомжлолд оруулах болно. Тухайлбал https://www.eastasiaforum.org/ сайтад бичсэнээр 2 удаа дараалан хэт олонхоор засаглаж байгаа МАН-ын үйл ажиллагаа цаашдаа Монголын улс төрийг дарангуйлал руу чирэх вий гэх айдас хаа хаанаа өндөр байгааг онцолжээ.
Julian Dierkes, UBC: “...Монголд нэг нам хэт олонх төрийн эрх барихад ямар хүндрэлтэй байгаа нь нээлттэй асуулт мэт. 2020, 2021 оны УИХ-ын сонгуульд МАН ялалт байгуулсан нь ардчиллаас ухрах вий гэсэн болгоомжлолыг төрүүлэв.
МАН нэг намын засаглалдаа эргэн орж, Монголын ардчилалд заналхийлэх болов уу гэсэн асуултууд байсан ч 2022 онд өрнөж буй үйл явдлуудаас харахад эрх баригчид супер олонх болохоор санаанд оромгүй өрсөлдөөнтэй байна.
Нэгэн цагт МАН-ыг хүчирхэг хүчин болгож байсан намын сахилга бат нь замхарч, УИХ-ын гишүүд төслүүдийг УИХ-аар батлуулахын тулд үндсэндээ түр эвсэх хандлагатай болсон бололтой...” Гэжээ. Өөрөөр хэлбэл дахин хэт олонх болох улс төрийн үйл ажиллагаагаа түмэн олны амьжиргаа, нийгмийн асуудлаас тэргүүнд тавьж ажиллах хандлагатай болсон нь гаднын ажиглагч нарт ч анзаарагдаад эхэлжээ.
Сэтгэгдэл
Ирина [37.46.122.93] 2023-04-29 01:28:14
Добрый день! Бесплатно продвинем ваш сайт за 1-4 дня на топовые позиции в Яндексе (ТОП - 1-10). Бесплатно на тест возьмем до 100 запросов. Как увидите свой сайт на топовых позициях - обсудим сотрудничество. Если заинтересовало предложение - для связи со мной — Whatsapp: +79107133891; Telegram: @Griafir; E-mail: irina20-68@mail.ru
Зочин [192.82.82.66] 2023-04-28 19:24:44
ЯГ ҮНЭНДЭЭ МАН БУСАД НАМУУДААС ХАМААГҮЙ ДЭЭРДЭЭ
Игорь [37.46.122.93] 2023-04-28 17:12:56
Добрый день! Мы команда профессиональных текстовых маркетологов, и мы хотим Вам предложить нашу услугу, которая гарантированно увеличит посещаемость Вашего сайта и привлечет новых клиентов. Написание качественных, уникальных и seo-оптимизированных текстов - это наша страсть. Мы готовы предоставить Вам до 10 бесплатных пробных текстов, чтобы Вы могли убедиться в высоком качестве наших услуг. Мы гарантируем 100% уникальность текстов, написание статей, пресс-релизов, описаний товаров и услуг под каждую поисковую фразу, а также фиксированную цену за текст - всего 50 рублей за 1000-1200 знаков. Также мы предлагаем безопасный способ привлечения новых клиентов и гарантированный рост посещаемости из поисковых систем Яндекс и Google. Просто напишите нам на WhatsApp с указанием Вашего сайта, чтобы получить примеры готовых текстов и узнать, как мы можем помочь Вам достичь успеха. С уважением, Игорь +7(926)0250620 textovik@internet.ru
Жижиг намуудын гэгээн мөрөөдөл явж байна. [64.119.22.70] 2023-04-28 15:20:15
Сөрөг хүчин нь нэгдэлгүй, тал тал тийшээ харсан 40 гаруй нам байхад ӨӨР ЮҮ хүлээсэн юмб? Ийм байхад МАН л ялж улс төрөө дангаар барина ш дээ. Задгай бутархайгаа ард түмнээс нууж УИХ-д орохын тулд намууд нь сонгуулийнхаа тогтолцоогоо өөрчилж пропорционал систем оруулж ирэх гэж байгаа биздээ?