“Тендерийн хуулиар чанаргүй эм орж ирж байна”

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тендерийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр Тендерийн хуулийн үйлчлэл муу байгаагаас чанаргүй эм орж ирж байгаа асуудлыг гишүүд хөндсөн юм.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:

-Тендерийн тухай хуулиар хамгийн бага үнийн саналаар чанар муутай, эм орж ирж байна. Энэ асуудалд анхаарах хэрэгтэй. Өндөр хөгжилтэй орнуудаас өндөр өртөгтэй эмийн ханган нийлүүлэлтийн хэмжээ сүүлийн жилүүдэд буурч байгаа юм билээ. Манайд эм ханган нийлүүлэлт, импортын зөвшөөрөл авсан байгууллагуудаас гадна ДЭМБ, НҮБ-ын системийн байгууллагууд зах зээлээс чанартай, хямд өртөгтэй худалдан авах системийг ашиглаж буй. Энэ байгууллагуудын эм худалдан авдаг системийг хуульд оруулж зохицуулалт хийх хэрэгтэй байна. Бид өөрсдөө энэ системийг ашиглавал чанартай эм хэрэглэх боломжтой.

Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Эмийн чанартай холбоотой саналыг байнгын хорооны хурал дээр Ш.Раднаасэд гишүүн гаргасан. Бид энэ саналыг харгалзан үзэж, хуулийн эцсийн хэлэлцүүлэг дээр тусгаж, найруулж өөрчлөх боломжтой гэдгийг хэллээ.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Хуулийн төслийн 35.1.3 зүйлд "УИХ-ын баталсан хөгжлийн төслийн жагсаалтад багтсан улсын эдийн засагт том хувь нэмэр оруулах, төслийн ажил үйлчилгээг гүйцэтгэгчийн чадвар туршлагад харгалзан үзэж, гэрээ шууд байгуулж болно" гэжээ. Өмнө нь хаслаа гээд бас зальдсан байхгүй юу.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Би УИХ-ын дэд даргыг энд чиглэл өгөөсэй гэж бодож байна. 2022 оны арванхоёрдугаар сард Шүүх шинжилгээний байгууллагын тухай хуулийг баталсан. Эрүүгийн хэрэг, Иргэний хэрэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжлэх ухааны нарийн мэдлэг шаардсан зүйлд дүгнэлт гаргаж, хэргийн үнэн зөвийг гаргадаг баримтуудыг харьцуулан шийдвэрлэдэг байгууллага.Энэ байгууллага жилдээ 400 сая төгрөгийн химийн урвалж бодис худалдан авдаг. Өнгөрсөн жил энэ бодис тасалдсан.

Хүн амины хэрэг үйлдэгдсэн хэрэг гарсан тохиолдолд ул мөр бэхжүүлэх, ДНК харьцуулсан шинжилгээ хийх, цусанд мансууруулах бодис байгааг илрүүлэх химийн урвалж бодисыг маш бага хэмжээгээр авдаг. Шууд нээлттэй тендер зарлаж, аж ахуйн нэгжүүд энд оролцохоо больсон.

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар:

-Х.Нямбаатар гишүүний гаргасан саналаар чиглэл өгье. Химийн урвалж бодисын хүрэлцээгүй байдлыг тухайлан анхаарч, Тендерийн хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж оруулахад анхаараарай гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [103.229.120.65] 2023-04-28 23:19:55

Эмнэлэгт хэвтэйд эм тариа хэрэглээд байхад бүрэн эмчлэгдэхгүй хагас дутуу байна гэдэг яалт ч үгүй чанаргүй байгаа биз

Зочин [103.229.120.65] 2023-04-28 21:54:29

Эм-н салбар монгол хүний төлөө биш зүгээр л ашгийн төлөө салбар болж хувирсан

Зочин [192.82.82.66] 2023-04-28 19:26:39

ЭМИЙН САНГ ХУВЬД БАЙЛГАХ ХАМГИЙН БУРУУ

Зочин [64.119.22.250] 2023-04-28 10:02:05

Тендерийн хуулиа болих хэрэгтэй. Сангийн яамны дэмжлэгтэй хэдэн компаний чанаргүй бүтээгдэхүүний шахаа болж сүйрч байна.

Зочин [202.55.188.123] 2023-04-28 09:03:28

Эмийн сангуудыг хамгийн түрүүнд хувьчилсан нь анхнаасаа Монголчуудыг химийн хороор хөнөөх хорт бодлого байсан. Үүнийг гардан зохион байгуулсан МАН АН хоёрыг татан буулгаж хуулийн дээд хэмжээ өгөх хэрэгтэй.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.