Авлигачдыг аргаддаг төр...
Улс төрийн хорон бохир бүх технологи Монголд хэрэгжсээр. Зөвхөн сонгуулийн үеэр нэр дэвшигчид рейтингээрээ өрсөлдөх үедээ ёс зүйгүй хорон арга хэрэглэдэг практик мэр сэр байдаг ч Монголын төр үүнийг ард түмнийхээ эсрэг буюу тэдний тархийг угааж, бодлыг эргүүлэх алчуур болгожээ. Хөшигний цаагуур хэн мөнгөтэй, нөлөөтэй нь хаанчлан хэдэн жил, сарын улс төрийн өрнөл аль хэдийн төлөвлөгдөж, тооцоолсон дагуу явагдах. Улс орныхоо хөгжил дэвшлийн замыг ингэж тооцоолж, хэрэгжүүлдэг бол хэчнээн сайн. Гэвч үгүй.
Улс төрийн намыг худалдаж авсан бүлэг хулгайчдын хоорондоо хэмлэлдэхийг шүлсээ гоожуулан гайхах хэдэн номхон бор хонь болж дээ Монголчууд. Бидэнд юу л байна боломж, дэлхийн зах зээлийн үүд хаалга нээлттэй атал дотроо нүүрсээ хулгайлж, дээрэмдэлцэж, алт зэсээ ч ил далд ичиж зовохгүй зөөсөөр, хуурайлсаар.
Эрчимтэй тэмцлийн үр дүнд авлигалын тор задарч төрийн алба эрүүлшиж, засаг нь зассан шиг засаж, гүйцэтгэсэн шиг гүйцэтгэж хурал нь товлосон шиг товлож, шийдвэрлэсэн шиг шийдвэрлэдэг зангаргатай төрийг хэзээ үзэх вэ? Аль хэдийн үеэ өнгөрөөсөн хуучны улс төрчид төрийн сэнтий рүү өлөн нүдэлж, авлигалын замаар ард түмнээс булаасан хөрөнгө хүчээ эрх мэдэл худалж авахад хайр найргүй зарцуулж эргээд шархаа нөхөхөөр ард түмний зүг улаан нүдлэн харж байна.
Сэтгэгдэл
Зочин [192.82.72.115] 2023-05-01 15:55:01
Ард иргэд бидэнд яг л ингэж харагдаад байна.Засгийн газар нь овоо тэмцээд байгаа юм шиг гэтэл нөгөө цуутай Авлигачдаас нэгэнч одоо болтол яллагдаагүй байдаг,зогсонгий байдалтай болчихсон гэмээр болчихлоо.Ерөнхийлөгч нь наад Авлигачидтай тэмцэж шийтгэж,яллаж чаддаггүй Авлигачин Шүүгчидээсээ салгаач дээ,амаа хамхичихаад аар саархан зүйлээр өдөр хоног өнгөрөөгөөд аргацаагаад суугаад байх юм.Та л үүнийг хийх эрхтэй хүн энэ янзаараа бол энэ Шүүхийг цэвэршүүлэхгүй бол Монголын Авлигатай тэмцэх гэж попорпоод хэрэг байна уу гэмээр л иргэд бидэнд харагдаад,иргэд нь одоо яах бол,ирээдүйд яах бол гээд харцгаагаад хүлээгээд байдаг.
Зочин [67.184.4.56] 2023-04-30 17:33:05
Одоо яая гэхэв, өөрсдөө тэмцэлгүй, худлаа хуцахаас цаашгүй байжээж.
Зочин [122.201.21.217] 2023-04-30 13:44:32
Төр ч гэх шиг хэдэн хулгайчаа төр гээд ойлгочижнэ
зочин [202.9.46.114] 2023-04-29 21:45:29
Их хурлын гишүүд засгийн газрыг авилгач хулгайчидтай тэмцэж байгааг буруутгах нь шудрага уу
Тодорхой баримттай зүйл бичээч. [64.119.22.70] 2023-04-30 00:36:55
Тэгээд нэртэй устай нь, хулгайлсан мөнгөний дүнтэй нь бичих хэрэгтэй.
Тодорхой баримттай зүйл бичээчээ. [64.119.22.70] 2023-04-29 20:04:40
Авилгачид гэж ерөнхийгөөр битгий ярь. Шаал утгагүй зүйл. Тодорхой авилгачийн нэр, албан тушаал, хуссан мөнгийг нь бич. Баримттай ярь. Барьцгүй юм уншсаар байгаад ханалаа. Ямар согтуу хүний гомдоллохыг сонсож байгаа биш.
Зочин [192.82.87.21] 2023-04-29 15:46:47
Ард түмэн эцсийн арга нь бол бослого, шударга ёсны төлөө тэмцэл хурцаар илэрхийлэх шүү. тэгэхгүй бол энэ бидний сонгосон даварсан хулгайчид худлаа дүр эсгэсээр ялт үйлдлүүдийгээ хаацайлсаар мартагнуулах нь ээ. Нүүрс, 60 тэрбум, ЖДҮ сан, ХААН сангуудын идэлт, ЭМД сан, НД сан, Хөгжлийн банк гээд хулгайлаагүй идээгүй хөрөнгө сан алгадаа энэ МАН-д,
no 152 [64.119.26.198] 2023-04-29 14:58:55
Avilgalchdiig baikh shaktgaabiig ustgaya . Songuulaar hahuuli abhaa bid boliyo
Зочин [202.9.46.116] 2023-04-29 14:46:16
Авилгачдыг аргаддаг төр биш, авилгачдыг аргаддаг ард түмэн.