Ард түмнээс асуудаг төрийг АРДЧИЛСАН, алагчилдаг, айлгадаг төрийг дарангуйллын ТӨР гэдэг

Aдмин / Улстөр

Сүүлийн үед төрийн үйл ажиллагааг шүүмжилсэн хэн ч хоригддог, хавчигддаг, дарамтлуулдаг байдал газар авчээ. Ард түмэн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхийн оронд төрөөс айж бэмбэгэнэх хэмжээнд хүрнэ гэдэг дарангуйлал хүчээ авсны дохио. Төрийн жинхэнэ хүч, шударга нэр хүндийг ард түмэн бус авлигад идэгдсэн түшмэдүүд нь уруу татдаг нь жам.

Иймд өнөөгийн ЗГ, УИХ, Ерөнхийлөгчийн институд өөрсдийнхөө уламжлалт арга барилаас салж улс төрийг цоо шинэ эрүүл сэтгэхүйгээр удирдахгүй бол нам нь бүү хэл улсаараа хөмрөгдөхөд бэлэн болсныг олон жишээ нотолдог.

Гагц эдийн засгийн шалтгаан, улс төрийн хор хутгаасанд анхаараад нийгмийн шинжтэй өөрчлөлт хийхийг огтхон хүсэхгүйгээр ямар нэг сайн сайхан гэрэлт ирээдүй боломжгүй. Өөрөөр хэлбэл сэтгэхүй, ёс суртахуун, хуулийн зарчим бүгд нэг ижил хэмжээнд яригдаж л асуудал шийдэгдэх эмзэг байдалд хүрээд байна.

Үндсэн хууль, сонгуулийн хууль, намуудын хуулийг ард түмнээс аль болох ангижруулан зайчлах санаархал эрх баригчдын арга ажиллагаанаас улам бүр мэдрэгдэх болсон. Улс төрийн бохир тохироо хэлэлцээрт нийцсэн буюу олигархи бүлэглэлийн эрх ашигт хамаарах төрийн дэглэм тогтоохоор улайрах нь эцэстээ сайн үр дүнд хүргэхгүйг олон түмэн гадарлах.


Сэтгэгдэл

Зочин [64.119.21.171] 2023-05-01 12:11:09

Гайхаад гайхаад баршгүй ээ.МАН ыг сонгоод ДАРХАНы замыг 6 жил бариад дууссангүй.АН 4 жилд 21 аймгийг асфальтан замаар холбочихсон гэж байгаа.Монголыг хөгжүүлэх гээд оруулаад ирсэн ХӨГЖИЛИЙН БАНКНЫ хөрөнгө мөнгийг МАН идчихсэн гэж байгаа. Зохион байгуулалтайгаар ЖДҮХС г МАН хоосолчихсон.УИХын МАНын 49 гишүүн өнөөдөр төр засаг , удирдах албан тушаалд ажиллаж байгаа нь аймшиг юм.Ард банкыг хулгайлсан Хүрэлсүх , Занданшатар нар төрөөр минь ТОГЛОЖ байна.Цэцэрлэгийн хүүхдүүд айл гэр минь тоглож байна даа

Зочин [202.21.108.14] 2023-05-01 08:37:29

Ard tumen asuultad sain hariulj medehgui baih tohioldol ih bna aa. Tiim tohioldold amidral uzsen, bolovsroltoi neg ni tuluuluud shiidver gargaad yavah ni zuv doo

Зочин [64.119.21.171] 2023-05-01 12:23:33

Тогтолцооны гажиг үүнийг хэлдэг юм.МАНыг тараагүйн гайг монголчууд эдлэж байна.Бид нартай хамт өөрчлөлтийг эхлүүлсэн улс орон болгон хөгжсөн байна.Манайхан ганц юмаар хөгжжээ.Тэр нь Н.Энхбаярын эхлүүлж Н.Энхболдын хөгжүүлсэн МАН ын АВИЛГАЛ юм

иргнг [64.119.16.36] 2023-05-01 08:31:51

хэрэв ийм байгаа бол үүнийг МАН гэх маци хийсэн МАНмгэх энэ мангасыг л сонгохоо больчих хэрэгтэй


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.