МАН: Засгийн газрын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг дэмжсэн

Aдмин / Улстөр

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа. Тэрбээр "МАН-ын бүлгийн ээлжит хурал хуралдаж дууслаа. Хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, Засгийн газраас боловсруулсан Үндсан хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн бол хоёрт, зарим оронд суугаа Элчин сайдуудыг эгүүлэн татах, шинээр томилох асуудлыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцсэн. Өнгөрсөн наймдугаар сард УИХ 34, 54 дүгээр тогтоол гаргаж, УИХ-ын 01, 02 дугаар дүгнэлттэй холбогдуулж, Засгийн газар, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судалж, санал боловсруулж ир гэж Засгийн газарт чиглэл өгсөн.

Энэ чиглэлийн дагуу Засгийн газраас удаан хугацаанд судалгаа хийж, ҮХНӨ оруулах төслийг боловсруулж, иргэн, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагаас тодорхой санал оруулж, хэвлэлд танилцуулга өгсөн.

Өнгөрсөн долоо хоногийн баасан Засгийн газраас УИХ-д суудалтай болон суудалгүй улс төрийн намуудад намын бүлгийн хурлаар хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргаж ирүүлээч гэдэг саналыг ирүүлсэн. Бид бүлгийн хурлаараа ҮХНӨ-ийн төслийг хэлэлцэж, Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн. Төслийг дэмжиж байгаа учраас УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн" гэлээ.


Сэтгэгдэл

зочин [150.129.143.21] 2023-05-01 23:09:15

ЗГ, МАН 2 чинь нэг л МАН биз дээ? Өөрөөр хэлбэл МАН МАН-аа дэмжих нь тодорхой биз дээ? Үндсэн хуулиар оролдож болохгүй, үндсэн хуулиар оролдох нь амьдарч байгаа гэрээ өөрөө галдан шатаахтай адил биш үү? Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг энгийн иргэдээс асуугаач ээ.

иргэн [64.119.23.100] 2023-05-01 22:10:37

Бүх нийтийн санал асуулга явуулаачээ.

Зочин [66.181.185.177] 2023-05-01 17:13:09

Ацаараа иргэний байгуулага ард санал хүсэлтйг сонссон гэнэ үү, хуцна та нар одоо бүр ҮХ д хүртэл гар хүрнэ өгөр коммунистууд МУ аар тоглож бна даа!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.