ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ ХЭНД АШИГТАЙ ВЭ?

Aдмин / Улстөр

Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхий сайдыг шүүх байгууллага шударга ажиллах, хэргийн шийдвэрлэлтэд шуурхайлах гэх мэтийн зүйд нийцэнгүй шаардлага, мэдэгдэл гаргасных нь төлөө огцруулах санал гаргав уу. Ямар ч байсан Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ 2022 оны 12 сард жагсагчидтай уулзах, МҮОНРТ-ээр ярихдаа Засгийн газар шүүх байгууллагыг шударга, шуурхай ажиллах, шүүхийн хууль бус томилгооны талаар ярьсных нь төлөө шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх оролдлого хэмээн үзэж огцруулах санал гаргахаар хуралдсан ч уг асуудал Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг “Бид ингэж улстөржиж болохгүй. Би эсрэг байр суурьтай байна. Авлигатай тэмцэж байгаа субъекттэй тэмцэж болохгүй.

Энэ явсаар шүүх засаглал маань шударга ёсны тэмцлийг эсэргүүцсэн явдал болно. Харин бид шүүх, шүүгчдийнхээ нэр хүндийг дээшлүүлж, иргэдийн итгэлийг сэргээхийн тулд салбар руугаа хандаж, тэдэнтэйгээ ажиллах талаар арга хэмжээ авах ёстой. Тиймээс би энэ тогтоолыг баталгаажуулж чадахгүй. Шүүхийн ерөнхий зөвлөл ийм үйл ажиллагаа явуулж болохгүй” гэснээр хэлэлцэлгүй таржээ. Хэвлэлүүдийн бичиж буйгаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжиж байгаа гэх ШЕЗ-ийн гишүүн Д.Зүмпэрэллхам нь 2021 оны арван хоёрдугаар сарын 9-ний өдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байгаад 2022 оны 12 сарын 22-ны өдөр Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй одоогийн ШЕЗ-ийн дарга Р.Одончимэгт үүрэгт ажлаа хүлээлгэн өгч ШЕЗ-ийн даргаас гишүүн болжээ.

Ерөнхийлөгчийн томилдог гэх ШЕЗ-ийн гишүүдийн олонх нь Ерөнхий сайдыг огцруулахаар хэлэлцсэн нь улс төрийн агуулгаараа төрийн гурван өндөрлөг ойлголцол, нэгдэлд хүрч ажиллаж чадахгүй байна уу гэх хардлагыг олон нийтэд төрүүлээд байна уу гэж хэвлэлүүд өчигдөр бичлээ. Бүр зарим нь “Ерөнхийлөгчийн томилсон ШЕЗ-ийн гишүүд Ерөнхий сайдыг огцруулна...” Гэх.

Гэвч Шүүхийн Ерөнхийл зөвлөлийн 2023 оны 5 сарын 1-ны 17 цагийн орчимд албан ёсны сайтдаа нийтэлсэн мэдэгдлээр “Тодорхой хуулиудын зүйл заалтуудаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг УДШ-д гаргаж УДШ Үндсэн хуулийн цэцэд хандан шийдвэрлүүлэх ч асуудлыг нээлттэй хэлэлцсэн ШЕЗ Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар, хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах боломжгүй гэж үзжээ. Шууд хэн нэг төрийн өндөр албан тушаалтан ШЕЗ-д үүрэг даалгавар өгөөд хэн нэгнийг огцруулчих хэмжээний улс төрийн ил үймээн ажиглагдсангүй ч ШЕЗ-ийн дарга Р.Онончимэгийн үг ихээхэн анхаарал татна.

“Авлигатай тэмцэж байгаа субъекттэй тэмцэж болохгүй. Энэ явсаар шүүх засаглал маань шударга ёсны тэмцлийг эсэргүүцсэн явдал болно. Харин бид шүүх, шүүгчдийнхээ нэр хүндийг дээшлүүлж, иргэдийн итгэлийг сэргээхийн тулд салбар руугаа хандаж, тэдэнтэйгээ ажиллах талаар арга хэмжээ авах ёстой” Үнэхээр шүүх шударга бус ажиллаж байгааг ард түмэн захаасаа хэлэх.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сүүлийн үед явуулж байгаа үйл ажиллагаа зарим талаараа алдаа дутагдалтай ч сүүлийн 30 гаруй жилд үзэгдээгүй авлигалын үүр уурхайг хөндсөн хэд хэдэн сэжүүр дэлгэж эл асуудал шүүхийн шатанд удаж байна. Авлигалчидтай нягт уялдаатай олигархи бүлэглэлийн эсрэг тууштай, зоримог алхам дутагдаж байгаа ч олсны үзүүрийг тавьчих л юм бол Монгол улс дампуурлын замдаа шулуудчих учир Ерөнхий сайдын эсрэг хар мэдээнд хэчнээн өртөг зардал гаргалаа ч шүүхийн байгууллагыг хурууны үзүүрээр хөдөлгөх хэмжээнд тэнхээтэй авлигалчдын эсрэг үнэнч шударгаар ажиллаж алдахаа алдаж онохоо онож үлдэх шударга төрийн түшмэдүүд олон бий.


Сэтгэгдэл

Зочин [192.82.74.153] 2023-05-03 09:09:38

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙГ НЭРТ ХУУЛЬЧ ЛҮНДЭНДОРЖ ТОЛГОЙЛЖ БАЙХ ҮЕД ХУУЛЬ ЖИНХЭНЭ АРДЧИЛСАН УТГААРАА ХЭРЭГЖИЖ ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ МОНГОЛ УЛСЫН НЭР ТӨРИЙГ МАНДУУЛЖ БАЙСАН ЮМ ШҮҮ

Зочин [103.229.123.221] 2023-05-03 16:59:54

солиор оо

монгол [139.5.219.251] 2023-05-03 08:50:29

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙГ ТАТАН БУУЛГАЯ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ АВИЛГАЧ ШҮҮГЧДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЖ, ШҮҮЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЮУН ЗАСГИЙН ГАЗРААР ОРОЛДОХ ОДОО БОЛИО БОЛЬ

Зоёин [64.119.19.49] 2023-05-03 08:44:45

Засгийн газар Авлигачтай тэмцэж байгаа нь үнэхээр бахархууштай. Харин НДШ, ХХАОТ, БАНКНЫ ӨНДӨР ХҮҮГЭЭР БОЛОН ТАТВАРААР ИРГЭДЭЭ ДАРАМТЛАЖ БАЙГААГ АРД ИРГЭД ТЭВЧИШГҮЙ . МӨН ҮНИЙН ӨСӨЛТ ХЯЗГААРАА АЛДАЖ ЦАГ,ӨДРӨӨР ӨСӨЖ БАЙГААГ ХАЙХРАХГҮЙ ИРГЭДЭЭ ГЭСЭН СЭТГЭЛГҮЙ ЕРӨНХИЙ САЙД,ЗАСГИЙН ГАЗАРТ ИРГЭД БИД ТУЙЛЫН ГОМДОЖ БАЙНА.

тогтох [202.21.100.210] 2023-05-03 08:34:51

Огцруулах гэж оролдож байгаа шүүгч нар чинь тараа таниулж буй нь тэр тэд чинь жинхэнэ ард түмний боломжийг хулгайлах бололцоог цөөн хэдэн луйварчдад олгосон жинхэнэ хувалзнууд Оюун-Эрдэнийг огцруулах талаар энгийн ард түмэн яриагүй харин ч шударга ёс тогтоох боловуу гэж итгэж харж байгаа энэ үймээн дэгдээгч нөхдүүд бол хувалзнаас ашиг хүртэгчид гэдгийг ард түмэн ойлгож удахгүй тэдний эсрэг тэмцэх байх шүү.

Зочин [103.254.123.102] 2023-05-03 00:49:34

Хэрэв ингэж ярьвал ард түмэн өөрөөр ярина шүү. Хулгайч нарыгбаривчилж шүүлээ гэж ингэж байна уу. Хүмүүсийн ихэнх нь Оюунэрдэний талд байгаа шүү...

Зочин [139.5.216.228] 2023-05-02 23:59:26

Хулгайчдыг илрүүлэхэд Л.Оюун-Эрдэнэ маш зоригтой алхам хийж байгааг олон түмэн харж байгаа. Оюун-Эрдэнийгээ ард түмэн өмөөрөх л болно.

Зочин [192.82.91.132] 2023-05-02 21:19:20

Шүүгчдийг шударга болгох л арга хэмжээ ав

Зочин [64.119.24.186] 2023-05-02 20:03:46

Энэ бол ТӨРИЙН 3 томчууд хоорондоо тайрахгүй болсны шинж. Ийм хандлага сайн юманд хүргэхгүй дээ.

zochin [202.9.40.27] 2023-05-02 17:54:11

Zugeer duugui zailaach.Ard tumnii amidral ymar bn.Ugee helsen bolgon n shorond ami nasaa aldtal tarchilj bn.Say gehed hichneen saihan duuchin Bayrmagnai ajlaasaa garlaa.Ter zohioliin duuchin shig 365 honog hudee hotgui duulaad munge oldog bish jinhene meregjiliin hairan duuchingui bolj bhd Said nertei avgai uo bodoj bn.Hezeech mungenii araas yvdaggui teatr.duuriin duuchinaa tusd n tsaling nemeech.Zohioliin duuchin.alialagch shig urlahiig tuseelj bolohgui shde.Ted haltuur.mungenii tulee yvdaggui.Merehjiliin mundag duuchinaa erguulj avch.amjirgaag n demjih heregtei.

Зочин [203.17.23.197] 2023-05-02 17:51:08

ШЕЗ-ийг бүрэлдэхүүнээр нь огцруулж шинээр сонго.

Зочин [192.82.83.23] 2023-05-02 17:18:38

Авлигачдад,нүүрсчдэд,Хөгжлийн банкны хэрэгт ороцогсод,Ждү,Газра,төмөр замын гм Монголын ард түмний боломжийг хулгайлсан луйварчдад ашигтай,ард түмэнд асар их хортой,өөр хэлэх үгч олдохгүй юм.....

Зоччин [192.82.83.23] 2023-05-02 16:50:09

ШЕЗ-ийн гишүүд эх орныхоо шудрага ёсны төлөө хийж байгаа ажлыг улс төржүүлэх,үгийн өө сэв хайн шантаажлах санаа гаргасан нь түүнд ямар ялзарсан, Зүмбэрэллхам шиг хоцрогдсон Авлигчид байгааг илчлээд өглөө.Шүүх,ШЕЗөвлөлийг шүүмжилж болдоггүй тэд тэнгэрээс буусан халдашгүй дархан эрх эдлэх ёстой хүмүүс юм уу? Шүүмжлэлд дүгнэлт хийхийн оронд шудрага ар олон түмний тавьж байгаа шаардлагыг ЕСайд дэмжиж ажлаа шуурхайлах,асуудлыг угжруулахгүй,сунжруулахгүй шуурхай шийдэхийг шүүмжлэн хэлсэн үг.Энэ бол ЕСайдын ч үг биш ард иргэдийн зүгээс олон жил ярьж ирсэн зүйл шүү дээ.ШЕЗ-ийн гишүүдийг дахин шалгуурыг нь өндөрсгөн сонгох нь тэднийг жинэхэнэ ард түмний эрх ашгийг хамгаалдаг,Шүүгчдийг ил тод шудрагаар нэр дэвшүүлдэг ,хяналтыг чангатгах хэрэгтэй юм байна гэж жирийн иргэн хүний хувьд бодогдлоо. Ер нь энэ Шүүхийнхээ талаар Ерөнхийлөгч чиг үүргийнхээ дагуу эдгээр болж буй асуудалд дуугаа хурааж суухгүй байр сууриа илэрхийлмэх ёстой.

059 [64.119.29.144] 2023-05-02 14:56:37

Oyun-Erdeniig demjineeee...Avilagchdiin esreg ingej temtsej bsan Yerunkhii said bsan uu....chaddag yum bol ter geed nerleerei...ajil khiij bgaa negendee gai bololgui yavaasai...Yaduural bas khuvi khunees ikh shaltgaalna sh dee. Ali zasgiin uyed bid nar bayan bsan yum be...khariult bas l bhgui sh dee...zasag soligdloo geed yu oorchlogdokh ve...dakhiad baakhan khulgaich luivarchdaa said darga bolgon khamag bujignaan uusdeg biz dee. Etssiig ni uzej bj khariutslagaa tootsvol deer bhaa...khiij chadaj bgaa negnee /zaluusaa/ demjeesei.

Зочин [202.9.46.10] 2023-05-02 14:41:11

Өнгөрсөн 32 жил олон засгийн газар огцорсон. Тэгээд дээрдсэн зүйл нэг ч алга.

иргэн [202.21.117.210] 2023-05-02 14:38:58

Зүгээр л огцороод өг өөр хийж чадах зүйл байвал хий

Зочин [122.201.19.99] 2023-05-02 12:43:19

Засаг ОГЦРОХ болжээ амаараал ажил хийдэг гарууд дүүрэн бнаа Оюунаагаас эхлээд

ШЕЗ сайн бна [59.153.113.237] 2023-05-02 12:23:38

цэр нь цээжэнд бөөр нь бөгсөнд байг.. тэр нам мам дээрээ л тэгдэг юм бгаа биз ТВ гарч ирээд л хэрэг ярьдаг засаг хэрэггүй. хийдэг хийдэг ажилаа хийсэн дээр

Иргэн [192.82.80.164] 2023-05-02 11:36:18

Та нар юу ч хийхгүй хууль бус зүйл хийж байж Зүгээр огцор !!!!!!!! Бид Эх ороноо Хулгайч худөлч хэмлэгчидээс Залгах хэрэгтэй !!!!!!!! одоо ядууралчихаад үхсэний чинь Ашиг вэ?????? ядуу болгосон хөгжөөгүйн Хаг

Зочин [202.126.89.54] 2023-05-02 11:22:48

ОЭ худлаа шүүр шувуу шорон гэж хашгирлаа,жинхэнэ авлигачидаа бариачээ,ХБ гээд хэдэн мэргэжилтэн ,хэдэн компаниин захиралыг шүүгээд зарим нь зээлээ ч төлчиж,Амартүвшин ,Ганхуяг гишүүд ирээдүйн өрсөлдөгч учираас намнаж бгаа юм уу,их л муу зүйл хииж өна даа

Зочин [202.126.89.54] 2023-05-02 11:25:42

Зээл авах гэмт хэрэгүү, нүүрс хулгайлах гэмт хэрэг үү,туулын бургасыг хядах гэмт хэрэг биш үү,

иргэн [202.21.126.195] 2023-05-02 11:20:11

Оюунэрдэнэ огцрох болохоор дандаа худлаа шоу хийж арьсаа хамгаалдаг хог шаар.Огцруулж булхай хулгайг нь ил болгож үнэн төрхийн илчлэх хэрэгтэй.

Zochin [64.119.21.73] 2023-05-02 10:15:36

Hulgai ch luivarchid avligachid chin l ogtsruulax geed baigaa yum tedend l ashigtai ted nar bayjaad ard tumen yaduu bsix ni ted nart l ashigtai

Зочин [66.181.161.230] 2023-05-02 10:12:49

Засгийн газар огцрох шаардлагаа аль ковидын үед хангасан. Маш олон үндэслэлүүд бий. Оюук одоохон үзүүлээд өгнө, харж байгаарай, дэмжээрэй л гэдэг. Мэдэхгүй. Төрийг бүхэлд нь авсан авилга, мафийн сүлжээг халахад, түүнтэй тэмцэхэд ёстой амаргүй нь ойлгомжтой. Гэхдээ миний бодлоор арай нэр цэвэр хүн, бүлэглэл энэ алхамыг эхлүүлэх нь зүйтэй юм шиг санагдана. Авилгын гол сүлжээг атгаж, ихэнх гэмт үйлдлүүдтэй холбогддог нь Ман. Оюук хэчнээн их пи ар хэрэглэх тусам өөрөө өөртэйгөө зодолдоод байгаа хүн шиг итгэл үнэмшилгүй харагддаг. Нэг бол Ман 2 салж арай нэг баас багатай, нэр цэвэр бүлэглэлд боломжийг өгөх ёстой. Үгүй бол Ан л энэ ажлыг гардана. Өөр сонголт байхгүй.

Зочин [66.181.186.106] 2023-05-02 09:33:05

ЭЦСИЙН ДҮГНЭЛТ НЬ АВИЛГАЛ ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ҮГҮЙ ХИЙХ СОНИРХОЛ ЕРӨНХИЙЛӨГЧИД БАЙГААГ ТҮМЭН ЭНДЭЭС ОЛЖ МЭДЛЭЭДЭЭ. УЧИР НЬ ТЭРЭЭР ЖДҮ, 60 ТЭРБУМ, ОФТЕЙК ГЭРЭЭТЭЙ ШУУД ХОЛБОГДСОН ЭТГЭЭД УЧРААС

Зочин [192.82.76.168] 2023-05-02 20:47:59

Ерөнхий сайдаа тууштай дэмжинэ.

зочин [202.9.40.88] 2023-05-02 10:11:32

ИНГЭВЭЛ АВЛИГАЧДАД, НҮРСНИЙ ХУЛГАЙЧДАД Л АШИГТАЙГААР БАРАХГҮЙ ХЭРЭГТЭЙ. ТЭД АМЬ ТАВЬЖ БАЙГАА

1 [202.21.102.222] 2023-05-02 09:31:51

Ouyn-Erdene garsnaas hoish avilgaliin hemjee ihessenuu gehees bagasaagui, hudlaal poporson hulgaich

Даваа [103.57.95.188] 2023-05-02 09:27:03

Энэ Зүмбэрэллхам гэдэг хүн хоцрогдоод хаа явсан газраа саад тотгор болох юмаа даа, залуучуудад орон зайгаа тавьж өгмөөр юм

Зочин [202.21.111.13] 2023-05-02 15:03:43

дэмжиж байна

ЗОЧИН [202.9.40.88] 2023-05-02 10:13:42

ШЕЗ ИНГЭЖ АРАЙ ӨӨРИЙГӨӨ БУЛШЛАХГҮЙ БАЙЛГҮЙ, ХЭРЭВ АВЛИГАЧДЫН ТӨЛӨӨ АВЛИГАЧДТАЙ ТЭМЦЭЖ БАЙГАА ЗАСГИЙН ГАЗАР ТЭР ТУСМАА ЕРӨНХИЙ САЙДЫН ЭСРЭГ ИЙМ САНАЛ ХУРААВАЛ АРД ТҮМЭН ЁСТОЙ ӨӨРСДИЙГ НЬ ОГЦРУУЛАХААР БОСНО

Зочин [150.129.141.34] 2023-05-02 09:16:15

Бүх зүйлийг хуучин хэвэнд нь оруулах гээд байж ядаж байх шив


32 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
32 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.