Эрх баригчдын санасны зорго буюу 152 гишүүнтэй болох улайрал

Aдмин / Улстөр

2023 оны 4-р сарын 28-ны өдөр эдийн засагч Д. Жаргалсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “...Намын нэрээр төрд гарчхаад өөрсөндөө ашигтай зүйл хийж байгаа хүмүүсийг бид тахиж эхлэх юм уу. Боолын сэтгэлгээ маань бидний улам боол болгоод байна. Ардчилсан хувьсгалын үр дүнд бид үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй болсон. Харийн энэ эрхийг авлигалчид өөртөө ашигтай үг хэлэх механизм болгож ашиглаад үр дүнд нь та бид ядуу хэвээрээ. Монголын баялгийг хэдхэн хүн яаж хулгайлдгийг сая нүүрсний хулгай харууллаа...” Гэв.

5-р сарын эхний долоо хоногийн даваа гарагаас УИХ-д суудалтай Ардчилсан нам, ХҮН намын удирдлагууд “ ...ҮХНӨ-өөр УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож өөрчлөх нь зөв...” гэж ам уралдан мэдэгдэв.

Тэдний эл асуудлыг дэмжиж буй шалтгаан нь УИХ олон гишүүнтэй болсноор эрх мэдлийн төвлөрөл саарч хулгай багасна гэх. Гэвч гаднаас нь ажиглахад эл асуудал улс төрийн явцуу эрх ашгийг хангахуйц буюу эхийг эцээж тугалыг тураахгүй аль бүгдийг нь халаасандаа багтаах замаар ирэх сонгуульд эрх баригчид дахин олонх болох санаархал агуулж байгаа бололтой.

Үнэндээ тогтолцооны эрс шинэчлэл хийж чадах нь уу үгүй юу гэдгийг ард түмэн анхааралтай ажиглах үед бүх талуудын оролцоог хангаж, шударга нээлттэй хүлцэнгүй царайлах нь цаагуураа улс төрийн өөр шалтгаантайг илэрхийлэх мэт.

МАН-ын бүлгийн мэдээллээр \2023.05.01\ Д.Тогтохсүрэн: “ҮХНӨ-өөр 152 гишүүнтэй болох асуудал үндсэндээ шийдэгдсэн. Харин хүний эрхийн асуудлыг МАН анхаарч ажиллана. Гэхдээ Үндсэн хуульд хүний эрхийн асуудлыг оруулахдаа шүүх дээр явж байгаа хэрэг маргаан болгонд бус ХҮЭК-ын гаргасан үндэслэлийн дагуу асуудалд хандана...” гэх агуулгатай зүйл ярьжээ. Өөрөөр хэлбэл эрх баригчид хүний эрх гэдгийг зөвхөн шүүхээр гэм буруутай нь шийдэгдэх эсэх дээр л хүрээлэл тогтоосон болов уу гэмээр хандлагыг илэрхийллээ. Үндсэн хуулиар олгогдсон бусад хүний эрхийн асуудалд анхаарал хандуулахгүй гэх агуулга нь дэлхийд эрүүл мэндийн үзүүлэлт, хүнсний аюулгүй байдал, орчны аюулгүй байдлаараа хамгийн мууд эрэмбэлэгдэж байгаа Монгол улсын хувьд байж боломгүй хэнэггүйрхэл юм.ё


Сэтгэгдэл

зочин [202.9.46.130] 2023-05-03 09:56:02

Ардчилал 30 жилд хүн ардын хүнсний аюулгүй байдал алдагдаж өвчлөл хавдараар дэлхийд тэргүүлж баячууд луйварчид гадаадаас эко хоол хүнс онгоцоор авчирч малчид малаа тарьж бидэнд эмээр бордсон махаа өндөр үнээр борлуулж шудрага бүх юм луйвар боллоо

Төрийн эрх зүйн онолын дагуу ... [64.119.22.70] 2023-05-02 18:32:51

Пропорционал систем чинь намуудын ТӨЛӨӨЛЛИЙГ УИХ-д оруулж ирнэ. Парламентын ажиллагаанд НАМ БҮРИЙН саналыг анхаарч үзэх ёстой болноо. Тэгэхлээр АЛИВАА асуудлыг шийдэхийн тулд намууд хоорондоо хэлэлцэж ЗӨВШИЛЦӨЛД хүрэх учиртай. Үүнд хугацаа шаардлагатай, ИХ УДДАГ болно. Энд бичсэн зүйл бол онолоор ийм байдаг юм шүү.

Зочин [101.114.10.182] 2023-05-02 15:51:18

Үхэрнүүдээ 152 мал тэжээх нь хэрэгтэй л юм бөйгаа юм даа

иргэн [202.21.126.195] 2023-05-02 13:16:23

МАН АН 2 яг адилхан яаж хууль өөрчлөөд нэмэргүй шууд цаашаа болно.Цоо шинэ хүмүүс гарч ирэх нь зөв,Оюунэрдэнэ түүний намын ах эгч дүү нар нь бүгд шалгагдах ёстой тийм учир ахиж бүү сонго.Эд нарын үнэхээр төр түмний төлөө ажилласанг шалгаж үнэн төрхийг нь гаргаж ил болгож сайн байсан бол дараагийн сонгуульд харинч сонгох байх.Ахиад сонговол эд гарын булхай луйвар хэзээч ил болохгүй шүү.

зочин [103.26.195.200] 2023-05-02 12:59:38

76-гаа яая гэж байхад юун 152 вэ? 3,4 сая хүнд 76 ихдэж байна, олон сая хүн амтай улс орнууд хэдэн мянган гишүүдтэй гэж сонсоогүй, тэрбум давсан хүнтэй улс орнууд бүр сая гишүүдтэй гэж сонсоогүй. Юу ч бүтээдэггүй, ам уралдан хов хэрүүл ярих маягтай ийм олон дарга гишүүд Монголчуудад огт хэрэггүй байх аа? Ядахдаа боловсрол мэдлэг нимгэнтэй, хэт улстөрждөг, Монголоо гэх сэтгэлгүй, асар шуналтай, ажил амьдралын туршлагагүй, ёс зүйгүй, ичих булчирхайгүй, худалч болохоор бүр ч хэрэг алга талдаа юу? Монголын төр засаг ингэж доройтох ч гэж дээ? Татвар төлөгчдийн мөнгийг ийм мэт ямар ч ач холбогдолгүй, хэрэггүй зүйл зарцуулмааргүй байна даа...

зочин [202.9.40.73] 2023-05-02 11:18:14

156 гахай тэжээж чадахгүй ,,,,,,,

Зочин [66.181.186.106] 2023-05-02 09:30:36

ИРГЭД ЭНЭ ОЛОН ГАХАЙГ ТЭЖЭЭХ СОНИРХОЛГҮЙ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙХАД ХҮЧЭЭР ТҮРЖ ИМЙ БАЛАЙ ЗҮЙЛ ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛЖ БУЙ НЬ ГУТАМШИГ, ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨД 1500 ХҮНИЙ САНАЛАВАЛТ ГЭДЭГ НЬ ЖҮЖИГ, ОЛОН ТҮМНЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЖ САНАЛ АВАХ ЁСТОЙ БАЙЛАА. ҮҮНИЙ ГОР МУУГААР ТУСНА ШҮҮ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.