Д.Цогтбаатар: УИХ-ын гишүүд дархан эрхээсээ татгалзах хэрэгтэй
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Тогтоолын төслийг дэмжиж байгаа. Иргэдийн халдашгүй, чөлөөтэй байдлын тухай заалтууд оруулсан нь сайн байна. Хуулиар иргэд халдашгүй эрхтэй байх ёстой. Гэтэл УИХ-ын гишүүний дархан эрх гээд л мянган юм ярих юм. Ер нь УИХ иргэнийхээ л халдашгүй байдлыг ярина уу гэхээс гишүүдийн дархан эрхийг ярих ёсгүй. УИХ-ын гишүүд өөрсдөө дархан эрхээсээ татгалзах хэрэгтэй. Яг одоо энэ дархан эрх чинь лай л болж байна" гэлээ.
Сэтгэгдэл
Зочин [202.170.73.226] 2023-05-03 11:13:02
Tsogtbaatar manai toirgoos songogson, Nuguu toirgoo hugjuuleh 4 biluu terbum tugrug haana bna? Manai bairand lav saijirsan yum alga. Songuuli bolgonoor songood bdag, yamar ach holbogdol bna?
ЗОЧИН [202.9.47.14] 2023-05-03 07:48:46
ЭНЭ ТАНХИМД СУУЖ БАЙГАА 76 ГИШҮҮД БҮГД ГЭМТ ХЭРЭГТЭН ЭРҮҮГИЙН ЭЛМЭНТҮҮД ГЭЖ ЁРӨНХИЙЛӨГЧ НЬ ХЭЛХЭД ХЭН Ч ДУГРААГҮЙ
Зочин [64.119.24.186] 2023-05-02 19:43:07
Уул нь Оросоос хуулж авсан юм шүү дээ. Дархан эрх нэрийн доор хулгай , дээрэм, хүчин хийдэг цөөн тооны шуналтай, цөөвөр чононоос болж байгаа юм. Цаашдаа ч тэд их хуралд байсаар байх болно. Ялангуяа нэрсийн жагсаалтаар оруулах гэж байгаа бүх хүмүүс хулгай, дээрэм, хүчин хийдэг илүүдэх этгээдүүд орж ирэх болно.
зочин [66.181.190.102] 2023-05-02 19:06:13
Энэ маш зөв санал ард иргэдээ төрд төлөөлсөн хүн нь дархан эрх дор бусармаг муу муухай асуудлуудад холбогддог ард иргэд нь байнгын торгууль шиитгэл хуулийн дарамт дор тэтгэвэр цалин хүрэлцэгүй үнийн хөөрөгдөлд дарлуулаж .Дархан эрх гэсэн халхавчтай дабюль стандантартыг үгүй болгох нь маш зөв.Үүний үр дүнд төрд жинхэнэ зүтгэж зөв хууль батлах хүмүүс гишүүн болж бузар булай шуналтан мөнгөөр гишүүн болж нуувчинд 4жил хэрэг завших шунал бодолтон сонгогдохгүйболно
Классик ойлголтыг Монголд нийцүүлэх юм уу? [64.119.22.70] 2023-05-02 19:01:03
ЯГ Ш ДЭЭ! Уг нь дархан байдал чинь ИРГЭДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ яваа парламентын гишүүнийг хамгаалах хэрэгсэл. Харин Монголд үүнийг "нийтлэг хөрөнгө завших гэмт хэрэг" үйлдсэн хэрэгтнийг ЯЛААС БУЛТУУЛАХ арга болгочихсон. Монголын гэмт хэрэгтнээс болж депутатын дархан байдлыг ингэж ХУМИХ, ЯВЦУУРУУЛАХ гэждээ. Хөгийн юм.
чөтгөр [202.9.40.218] 2023-05-02 19:00:28
баян амьтан байж нүүрээ арчилж байх хэрэгтэй .
Зочин [122.201.24.28] 2023-05-02 18:47:23
Маш зөв санаа байна. Дэмжиж байна
Зочин [59.153.112.154] 2023-05-02 18:38:47
Ёстой зөв. Хаа очиж маш гоё санаа дэвшүүлжээ. УИХ-ын гишүүдийг дархан эрхгүй, элдэв юманд хошуу дүрж оролцдоггүй болгоод зөвхөн хууль баталдаг үүрэгтэй байхаар хязгаарлаж, нийгэмд эзлэх байр суурийг нь төрийн албан хаагчийн түвшинд аваачаад тавьчихвал улс төрчид энэ албан тушаалд дурлахаа болиноо. Нэг үгээр хэлбэл өндөр эрх мэдэлгүй л болгох ёстой. Ингэж байж л шудрага ёс төрд тогтоно. Ард түмэн ч хошуурдагаа больж, тэднийг тоохоо болино, элдэв юмтай ч орооцолдохоо болино шүү дээ. Өөрийхөө цар хүрээ, эрх мэдлийн хэмжээг ойлгодог, мэддэг болж, хөрөнгө мөнгөтэй холбогддог байдал үгүй болж, байх байрандаа орох бөгөөд зөвхөн хууль батлах ажил хийж байгаа юм чинь тэр ажил нь ч чанартай хийгддэг болно. Одоо нэг л дээгүүр харсан сүрхий улс болсон байна шүү дээ.
Зочин [203.17.23.197] 2023-05-02 17:48:11
Зөв