Ж.Сүхбаатар: Түгжрэлийн суурь шалтгаан нь АВЛИГА
НИТХ-ын ээлжит XVIII хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанд Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар оролцож, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд хийж буй ажлуудаа танилцуулав.
Тэрбээр “Засгийн газраас түгжрэлийн асуудалд бодлогын дэмжлэг үзүүлэхэд онцгойлон анхаарч байгаа. 2022 оноос нийт 837 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөл арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Төлөвлөсөн арга хэмжээний 97 хувь буюу 808.9 тэрбумын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан” гэв.
Улаанбаатар хотын авто замын сүлжээний тухайд сүүлийн 10 жилийн хугацаанд 19 хувиар нэмэгджээ. Тодруулбал, 954 км урттай зам 2023 оны байдлаар 1213 км болсон бол тээврийн хэрэгслийн тоо 234.2 мянгаас 661 мянга болж 2.5 дахин нэмэгдсэн байна.
Авто машин, хүний суурьшил, барилгажилт цаашид ч өсөн нэмэгдэнэ. Энэ бүхний урхаг нь түгжрэл. Дэлхийн хотуудын түгжрэл хөгжил дэвшил, хүн амын өсөлтөөс шалтгаалж байгаа бол Улаанбаатарын түгжрэлийн суурь шалтгаан нь авлига гэв.
Манай улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээрт ордог. Гэтэл Монгол Улсын газар нутгийн 0.3 хувьд байршдаг Улаанбаатар хотод нийт хүн амын 47.6 хувь нь амьдарч байна. Улаанбаатар хотод их, дээд сургуулийн 90, худалдаа үйлчилгээний 84.2, нийт хадгаламжийн 76.5, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн 70.4 хувь нь төвлөрч байна.
Монгол Улсын төсөвт орлого төвлөрүүлдэг зургаан аймаг байгаа бол 15 аймаг төсвөөс дэмжлэг авдаг. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол зорилтуудын нэг болох Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжин суурьшигчдын амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийг Засгийн газраас хэрэгжүүлэхээр шийдвэр тогтоолоо гаргаж, бэлтгэл зохион байгуулалтаа хангаад байна.
“Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх”, “Хот, хөдөөгийн сэргэлтийн тухай авах зарим арга хэмжээний тухай” гэсэн хоёр томоохон тогтоолыг Засгийн газар гаргалаа. Дээрх тогтоолуудад тусгасан Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан болон аймаг сум, алслагдсан дүүрэгт /Багануур, Багахангай/ анх удаа орон сууц худалдан авах иргэдэд арилжааны банкнаас олгох ипотекийн 3 хувийн хүүтэй хөнгөлттэй зээлийг эхлүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна” гэсэн юм.
Харин Улаанбаатар хотоос орон нутагт шилжин үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих 1 хувийн хүүтэй хөнгөлттэй зээлийг арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан санхүүжүүлэх зэрэг мэдээллийг өглөө.
“Хот хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд хөдөөд шинээр үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн бус аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлэх бол дулаан цахилгаан үйлдвэрлэсэн төслүүдэд орлого олж эхэлсний дараагаас эхний гурван жил татвараас 90 хувь, дараагийн гурван жил 50 хувь чөлөөлөх боломжийг Засгийн газар хэрэгжүүлэхээр бэлтгэж байгааг онцоллоо.
Сэтгэгдэл
ХЭЭ ... [202.179.27.139] 2023-05-03 15:47:40
ЭНЭ ХҮН ЧАДАХГҮЙ НЭЭ.. БАРАХГҮЙ ХҮН БАЙНА. ТҮГЖРЭЛИЙН АСУУДЛЫГ ШИЙД ГЭХЭЭР ТАТВАРЛАНА, ТОРГОНО, ХОРИНО ХЯЗГААРЛАНА ГЭХЭЭС ӨӨР ҮГ Ч ГАРСАНГҮЙ. НЭГ ҮГЭЭР ... - ЧАДАХГҮЙСМ БАЙНААА... ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
Зочин [202.9.46.245] 2023-05-03 10:08:07
Авилга гол шалтгаан гэдэг үнэн,Миеэ,Бадамжунай нар газар,Энхбаяр албан тушаалын наймаа цэцэглүүлсэн нь өнөөдөр ийм болсон гол учир,шалтгаан мөнөөс мөн юм аа,
zochin [203.91.117.8] 2023-05-03 10:04:18
unen
Зочин [203.23.199.221] 2023-05-03 09:09:01
Бодит амьдрал дээр хөдөлгөөнд хэрхэн оролцох, дүрэм зөрчвөл газар дээр авсан арга хэмжээ, БИ ЧАДНА гээд сүлжээд давхидаг бусдыг хүндлэдэггүй нөхдийг хотоос албадан гаргах. Бүх ТВ сувагт орой оргил цагаар нэгээс доошгүй цаг автофакт болон бодит хичээл заах үүрэг өгөх.Сэтгэл байвал арга олдоно доо
зочин [103.229.123.61] 2023-05-04 10:15:55
Маш зөв шүү. Хөдөлгөөний соёл их чухал нөлөөтэй.
Зочин [64.119.19.49] 2023-05-03 09:03:44
ЗА ЯМАР СҮХБААТАР ТҮГЖРЭЛ ҮҮСГЭЭД БАЙГАА ЮМ УУ АРАЙ ДЭНДҮҮ СОЛИОРОХ ЮМАА. ХАРИН ХӨДӨӨНИЙХНИЙГ НИЙСЛЭЛ РҮҮ ОРУУЛАХГҮЙ БАЙХ ХАТУУ ШИЙДЭЛ ХЭРЭГТЭЙ СҮХБААТАР АА. ЭНЭ ОЛОН ХӨДӨӨНИЙ ЗАМБАРААГҮЙ ОРИЛСОН ХАШГИРСАН ДЭГГҮЙ ЗАХИРГААГҮЙ СОЁЛГҮЙ ИДЭХ УУХЫН ДОН ШҮГЛЭСЭН ХӨДӨӨНИЙ АРХИЧИД ХУЛГАЙЧИД ХУДАЛЧУУД ЗАЛЬТАНГУУД ХОТООР НЭГ ТАРЖ БАЙНА. ӨДӨР ШӨНӨ ӨГЛӨӨ ОРОЙГҮЙ МАШИГТАЙ ЗОГСОО ЗАЙГҮЙ СЭЛГҮҮЦСЭН, ТАКСИД ЯВАХДАА Ч ХАМГИЙН АДГИЙН АВИР ГАРГАДАГ НӨХДҮҮД ЗҮГЭЭР Л ХӨДӨӨНИЙХӨН ШҮҮ. МӨН ХААНА Ч ХАМААГҮЙ МАШИНАА ТАВЬЖ ТҮГЖРЭЛ ҮҮСГЭСЭН,БААР СААР ӨДӨРЖИН ШӨНӨЖИН ХҮҮХЭД ЗАЛУУСЫГ ЗӨӨДӨГ АРХИДАХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛДЭГ НӨДҮҮД ЭД НАР ӨӨРСДӨӨ Ч БУЗАР ЯНХАН АРХИЧИД. ХАМГИЙН БУЗАР ХҮМҮҮС ХӨДӨӨНИЙХН БАЙНА ШҮҮ ТА ЭНЭ ХӨДӨӨНЙЙГ САЙН АЖИГЛАХ ХЭРЭГТЭЙ ХАМГИЙН ИХ ТҮГЖРЭЭ,УТААГ ХӨДӨӨНИЙХӨН БИЙ БОЛГОЖ БАЙНА. 70-80 МЯНГАН ХӨДӨӨНИЙ ИРГЭД ХОТОД НАМАР,ӨВӨЛ,ХАВАР ГЭЭД БҮТЭН 9 САР НИЙСЛЭЛИЙГ БУЗАРЛАЖ, ТҮЙВЭЭЖ БАЙНА ЯГ ЭНЭ ДЭЭР Л ТА ТӨВЛӨРӨӨД ҮЗЭЭРЭЙ МАШ ИХ АХИЦ ГАРНА ШҮҮ САЙД ААА АИЖИЛТ ТА ЧАДНАА
Зочин [103.242.45.40] 2023-05-03 08:38:19
Эзэн биегүй пэн пангүй ярихаа болио. Одоо бодит амьдралтай юм ярьж түгжрэлээ шийдээчээ. Агаарын юм яриад л явах юм
Зочин [103.254.123.102] 2023-05-03 08:30:28
Энэ мэтийн золбин юмнуудыг сайдын сэнтийд залаад байвал манай улс түгжирлээсээ салахгүй ээ...
Тулга [192.82.65.103] 2023-05-03 08:00:00
Энэ сайд арай арай. Юу хийгээп сууудаг юм бол гэж боддогийн. Одоо болтол түгжрэлийн учир шалтгааны хайгаад олоогүй л суугаа юм байна. Эмийн сан, буяны цуваа гээд л солиороод байсан одоо авилга болов шивдээ хөөрхий. Уг нь түжрэлээс гарах гарц, шийдлийн гаргах хэрэгтэй байна даа эрхэм Сайдаа !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
зочин [202.9.40.73] 2023-05-03 07:57:37
сонгуулын жил болохоор солиотой улс төрчид нь ихэсчих юмаа,,,,,,,,,,,,,,нээх л ажил алба ярьсан улс инээдтэй юм ,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Зочин [64.119.24.186] 2023-05-02 19:33:46
Аймаг бүрд 700- 1000 хүн ажилладаг нэг нэг үйлдвэр барьчихвал , түүнийг дагаад 4000-5000 хүн орон нутагт суурьших боломжтой. Дээр нь Төрийн болон хувийн их дээд сургуулиудыг хөдөө гаргах хэрэгтэй.Уулын орой дээр байгаа айл бүрд 20 сая төгрөг өгөөд Налайх, Багахангайд шилжүүлэх зоригтой алхам хийх хэрэгтэй.
Хэн хөдөөрүү явах бол оо? [64.119.22.70] 2023-05-02 19:54:48
Идеалист юм аа. Энэ чинь орчуулбал "фантааз зүйлийг тахин шүтэгч" гэсэн утгатай юм уу даа. Хэн тэгэж одоо хөдөөрүү шилжиж, ямар сэхээтэн хөдөөний их дээд сургуульд ажиллахаар тийшээгээ явах вэ дэ? УБ-т амьдрах, ажиллах арга ухаанаа олоогүй хэд л нутагруугаа буцах байхдаа. Кх!
иргэ [66.181.186.78] 2023-05-02 19:23:12
барилга барихыг л хориглочих ёстой Даанч ав лгачид нь тураад үхэхмыаых даа
Биднийгээ Мангартуулж эхлэж байна уу? [64.119.22.70] 2023-05-02 18:49:16
Ерөнхий улс төржихөө боль. Тодорхой асуудлаа шийд. Тухайлбал замын түгжрээгээ шийд. Тэгэхгүй бол Сүхбаатар сайд авилгал ярьсаар байгаад замын ганц ч асуудал шийдэж чадахгүй шүү. Юү ч шийдэлгүй 2024 оны сонгуульруу сайд ороод явчихна шүү. Панааланд нь битгий автагдаарай, хүмүүс ээ.
Зочин [103.229.123.98] 2023-05-02 18:30:42
Энэ хүн сумтай