ҮНИЙН СУДАЛГАА, УИХ-ЫН ГИШҮҮН, САЙД НАРЫН ПОПУЛИСТ ТЭНЭГЛЭЛ ТҮМНИЙ ХИЛЭНГ ХӨДӨЛГӨВ ҮҮ

Aдмин / Улстөр

Ард түмэн амьдрахын тулд хөдөлмөрлөж олсон цалин орлогоороо өргөн хэрэглээний хүнс, бараа худалдаж авахын тулд төлөх мөнгийг үнэ гэдэг. Үүнийг эхлээд “үнэ судлаач” УИХ-ын гишүүд зөв ойлгосон бол захаар явж зураг даруулах бус Засгийн газар ард түмний төлөөллийн хувьд шаардлага хүргүүлэх байв. Гэвч амьдрал мэдэхгүйгээ батлах мэт янз бүрийн мэдэгдэл хийж өөрсдийнхөө байр байдалд ганхаа, гацаа, түгжээ, төвөг болсоор.

Нийслэлийн статистикийн газрын мэдээгээр 2023 оны 4-р сараас 5-р сарын 1 хүртэлх байдлаар үхрийн мах 1000 төгрөгөөр, хүнсний ногооны үнэ 900 төгрөгөөр, өндөг 100-200 төгрөгөөр тус тус үнэ нь нэмэгджээ.

Харин нэр бүхий УИХ-ын гишүүд үнийн өсөлтийг судлахаар зах худалдааны төвүүдэд гэгээн дүрээ харуулах үед түмний бухимдал дээд цэгтээ хүрсэн нь дараах шалтгаантай бололтой.

  1. Ойрын 7 орчим жил үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт эдийн засагт ноцтой хор уршиг дагуулж, яран дээр шарх болсон дайн, ковидын нөлөөгөөр олон жижиг үйлдвэр, бизнесүүд хаалгаа барьж импортын хамааралтай Монгол улс бие даасан үйлдвэрлэл, экспортын бүтээгдэхүүнгүйгээс өр зээл, татварын дарамтад шахамдуулан чөлөөт зах зээлийн хоолой боомилогдож байна. Төрийн оновчтой түргэн шуурхай, богино хугацааны стратеги төлөвлөгөө хэрэгжүүлсэн зарим орнууд асар богино хугацаанд эдийн засгаа сэргээгээд зогсохгүй байдалд дүн шинжилгээ хийх замаар шинэ арга туршлагаар ажиллаж эхэллээ. Гэвч Монголын төр дэх авлигалын хараал хараахан арилаагүй ба өдөр бүр хөлсөө дуслуулах ард түмэн гадагшаа дүрвэхийг илүүд үзэх боллоо.
  2. Эдийн засгийн 4 жилийн өмнөх макро түвшний уналт циклээрээ одоо л микро түвшиндээ бууж хүмүүсийн амьдрал ахуйд нөлөөлөх хор хөнөөл улам нэмэгдэж байна. Хүүхдийн 100 мянган төгрөгөөс хамааралтай нийт өрхийн тоо бодит дүнгээрээ 91 хувьтайг Засгийн газар өөрөө тогтоочихсон. Энэ бол халамжийн нийгэм төгс утгаараа бий болсныг харуулж байгаа хэрэг. Гэтэл ийм үед өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр сонгуулийн сураг чимээнээр гэнэтхэн гишүүд зах худалдааны төвүүдээр хэд гурваараа үзэгдэж Монголчуудын хэллэгээр “тавлаж, тохуурхах” янз үзүүлсэн нь нийгмийн сүлжээний халуун сэдэв, бухимдах төрд дургүйцэх үндэс болж байна.
  3. Гал дээр шар тос нэмэв гэхчлэнгээр үнийн өсөлтийг аажуудаж судлах дүр үзүүлж явцгүй популист хандлага гаргасан гишүүдийн шуугиан намжаагүй байтал зарим нь “сардаа 200 мянган төгрөгөөр хүнсээ авдаг, хүнсэндээ хэдэн төгрөг зарцуулдгаа мэдэхгүй...” гэх зэргээр сэтгүүлчдийн асуултад хальт мөлт хариулж Монголд бий болсон тэгш бус байдлын жишээг биеэрээ нотлох. Эл үзэгдлийг гишүүдийн санамсар болгоомжгүй “хэл халтиралт” гэж үзэж болох ч үнэндээ бодит байдал дээр 200 мянган төгрөгөөр 5 өдрийн хүнс авах ч хэцүү. ҮХНӨ Сонгуулийн хууль, намын тухай хууль зэрэгцэн эрх баригчид улс төрийн шинжтэй үйл явдлуудын араас эрчимтэй хөөцөлдөхөд далимаар нь авлигалын асуудал шүүх дээр хуучран, ард түмний амьдрал ахуй дэлгүүрийн лангуун дээр өрийн дэвтэр болон зузаарч байна.


Сэтгэгдэл

зочин [59.153.86.116] 2023-05-04 17:51:38

төрийн дээд эрх барих УИХ-ын гишүүд хүнс барааны захуудаар үнэ судлана гээд явж байдаг ийм тэнэглэл монголоос өөр хаана ч байхгүй .манай улсад СҮХороо гээд том байгуулага бий . дарга нь Батдаваа гэгч гэртээ байсан 250 мянган америк долларыг бага мөнгө шүү дээ гээд хэлээд сууж байдаг .төсвөөс санхүүжиж байгаа тэр байгуулагаар үнийн судалгааг хийлгэж болсонгүй юу .үнийн өсөлт бодит уу эсвэл бодит бусуу гэдгийг няглаад хууль гаргах нь УИХ-ын үүрэг .

Zochin [66.181.161.242] 2023-05-04 09:12:04

Ene neg yum ard tnees handiv guij id gsrchad boli bolituruuni boos tplgoid gsrnue,enni bayan gej yu bdg yum,zz

Зочин [202.21.100.210] 2023-05-04 09:06:47

Ийм тэнэг хүмүүс төр засгийг удирдаж байхад МУ яаж хөгжих вэ дээ. Тэнэгтэж дуусдаггүй тэнэгүүд гэж байх юм даа. Дан мөнгөөр сонгууль хийнэ. Ард түмэнд сонголт хийх эрхийг нь өгөхгүй. Луйвардаж мөнгөжсөн тэнэгүүд, аль эсвэл санал хуваах нэрээр орж ирсэн бас л тэнэгүүд. Одоо л сонголтоо зөв хийхгүй бол бидний үр хүүхдийн ирээдүй бүрхэг болохнээ. Эх орон, газар нутаг, тусгаар тогтнол гээд бодохоор зүрх өвдөөд байх юм. Авилга, хээл хахууль, биеэ үнэлэлт бүр дэндлээ. Зарим нь мөнгөөр, зарим нь биеэ үнэлж албан тушаалд очиж байна. Төртэй холбоотой бүх л салбарт шударга бус байдал дэндүү ноёрхож байна даа.

ЗОЧИН [220.108.217.252] 2023-05-04 06:20:58

ТҮМЭН ОЛОНД ИЛ БАЙГАА ЗАХ,ДЭЛГҮҮРИЙН ХҮНСНИЙ ҮНЭ МЭДЭХГҮЙ ХУЛГАЙ,АВИЛГААР ХАГАРТЛАА БАЯЖСАН, ЭНЭ ХОГНУУД ЗАХ,ДЭЛГҮҮРЭЭР ЯВЖ АРД ТҮМНИЙ ЦУХАЛДААД БУЙ ҮНИЙН ӨСӨЛТ НЭЭРЭЭН ТИЙМ БНА УУ ГЭДГИЙГ СУДЛАНА ГЭНЭ ДЭЭ,СУДЛААД ОЛОН ЖИЛ ДАРААЛАН ОГЦОМ ӨССӨН БАЙВАЛ ЯАХ ГЭЖ БУЙ ЮМ БОЛОО,УЛС ОРОН, АРД ТҮМНИЙ АМЬДРАЛЫГ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЧИХСЭН ЭНЭ ОРКУУД ОДОО НЭГ СЭРЖ ГЭНЭ,ЭНЭ ЖАРГАЛМАА,АНУУЖИН,ОЮУНЧИМЭГ ГЭЭД СОНГОЧИХСОН ХООСОН ТОЛГОЙНУУДАА ЭРГЭЭД НЭГ ХАРААЧ ТАМИНЬ,БИД ЯМАР ГЭЭЧИЙН ХҮН СҮГНҮҮДИЙГ УИХ-д ИЛГЭЭЧЭЭ ВЭ ГЭДГЭЭ ХАР,ЭНЭ ДЭЛХИЙД ЭХНИЙ 10-т ОРОХ ЯНДАЖ БОЛШГҮЙ ИХ БАЯЛАГТАЙ ЭХ ОРОН,ЦӨӨХӨН АРД ТҮМНИЙГ 100 ЖИЛ ДАРЛАН МӨЛЖИЖ,ХЭЛМЭГДҮҮЛЖ,ХУЛГАЙЛЖ,ЦӨЛМӨН ДУУСГАЖ БУЙ, 1 ХҮНД НООГДОХООРОО ДЭЛХИЙД ХАМГИЙН ИХ ГАДААД ӨРТЭЙ,ДЭЛХИЙД ХАМГИЙН ЯДУУ ОРОН БОЛГОЖ ЭХ ОРОН,АРД ТҮМНИЙГ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛСЭН МАН АРД ТҮМНЭЭС УУЧЛАЛТ ГУЙГААД ҮҮРД АЛГА БОЛОХ ЁСТОЙ.МАН-ын ХҮНИЙГ,ЭНЭ УИХ-д БУЙ МАН-ын 1-ч ОРКИЙГ 2024 ОНД УИХ-д СОНГОЖ БОЛОХГҮЙ ГЭДГИЙГ УЛС ДАЯАРАА ДАВАЛГААЛЪЯ.2024 ОНД МАН-гүй УИХ-г СОНГОЖ МАН-ыг ҮҮРД БАЯРТАЙ ГЭЕ,

Зочин [192.82.91.132] 2023-05-03 21:53:47

Гачууртын Чинбатын мангар хүүхэд энэ номтн авгай яаж тэнэгтэж бна аа

Зочин [192.82.91.132] 2023-05-03 21:52:31

Энэ авгай Жаргалмаа авгай мөн үү сэжигийн

Зочин [66.181.161.236] 2023-05-04 01:39:00

Ard tumen ovdoj zovj bhd n haluun setgel gargasan daa harin ardf tumnii esreg shiidver gargah bolgond ene avgai haana bsn be. Adgiin novshnuud MAH

зочин [202.9.47.14] 2023-05-03 19:01:46

МАН монголчуудыг жинхэнэ элгээр нь хэвтүүллээ дээ болж ямар ард түмэн байна тийм засаг байна гэж дахиад сонгоорой тэнэгүүдээ

Зочин [64.119.19.49] 2023-05-03 18:34:53

Эд нараар яах вэ хүүхдийн 100 000 ийг хүүхэд бүрд өгөөчээ хулгайчуудаа яасан хатуу харгис ЗАСГИЙН ГАЗАР ВЭ АРАЙ ХАРГИС ҮАСГИЙН ГАЗАР БАЙНАШҮҮ ОЮУН-ЭРДЭНЭ ЕРӨНХИЙ САЙД БОЛООД ЁСТОЙ МОНГОЛЧУУД МОДОО БАРЬЖ БАЙНАА

Зочин [203.23.199.221] 2023-05-03 13:58:22

ТВ5, МҮОНТ, Eagle телевизийн үндсэн нэвтрүүлэгчид нэг намын гишүүд байсан гэхээр аймаар санагдаж байна. Эд нар олон жил мэдээ уншихдаа өөрийн намыг дэмжсэн үү.

зочин [202.9.40.73] 2023-05-03 13:07:57

энэ1 сэжигийн авгайг яана

Зочин [192.82.68.240] 2023-05-03 11:55:46

Өмхий эргүү малнуудыг дахиж сонгож болохгүй шүү ард түмэн минь.

Зочин [202.126.88.115] 2023-05-03 10:25:38

МАН элгээрээ хэвтүүлэхыг жинхэнэ утгаар нь харуулж бна даа? Эзэнгүй улс боллоо доо!

Зочин [192.82.80.146] 2023-05-03 11:31:27

АН байсан бол дампуурлаа зарлачихсан байгаа. Бонд авч мөнгийг нь хувааж авч өрөнд оруулсан шүүх хурлыг харж байна уу. Арчаагүй арьс амиа гэр бүлээ авч яв. Хамгийн эрсдэлтэй хүнд үед МАН авч гарч байгааг ойлгох ухаан чам шиг ухнан ишгэнд угаасаа байхгүй.

Зочин [64.119.22.63] 2023-05-03 10:20:58

Тэр яахав газар хөдлөлт нэмэгдээд бгаа нь үнэн болохоор нийтээр газар хөдөлбөл амиа авч гарах, хэсэг хугацаанд амьдрах наад захын хэрэгцээний зүйлсээ бэлдэж үүрээд гарахад бэлэн үүдэндээ тавимаар бна. Хэзээ ямар далайцтай болохыг хэн ч мэдэхгүй болохоор ямар ч байр байшин гэр оронд итгэхгүй зөвхөн өөрийн биед авч явахаар бэлтгэвэл.

Yh [122.201.31.164] 2023-05-03 20:14:27

Yamar amindaa hairtai nohoi ve kk

Зочин [64.119.22.63] 2023-05-03 10:24:26

Эхний хөдлөлтын дараа дараачийх нь болохоос өмнө амжиж гарах ёстой биз дэ.

Хүнийг бодооч дээ. Иргэд ээ! [192.82.89.33] 2023-05-03 10:07:03

Сонгууль дөхөж байна ш дээ. Ойлгооч дээ, иргэд ээ! Коко, юко бүгдэд нь хэрэгтэй байна. Ямар сайндаа л бид хүнсний захаар хэсч байхав дээ, Кх!


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.