Түмний сэтгэл зүйг түгшээдэг төрийн технологи бий болсон уу?

Aдмин / Улстөр

Нэг намд төвлөрөх хэт эрх мэдэл нь төрийн институт хоорондын улс төрийн зөрчлийг нэмдэгчлэн сүүлийн үед Засгийн газрын үйл ажиллагаа хүчгүйдэх үед Ерөнхий сайд “ард түмэндээ хандана...” гэсэн даруй “ажлаа хий” гэх мэтийн нэртэй жагсаал болдог. Харин зарим үед Засгийн газрын үйл ажиллагааг хэтэрхий муу харагдуулах, албаар хорлох улс төрийн технологи хэрэгжин гишүүд сайд нар албаар ундуй сундуй, унтаа маанаг байдал гаргадаг уу гэх хардаж болохоор. Өөрөөр хэлбэл сонгуулийн үед хэрэглэгддэг өрсөлдөгчөө харлуулах улс төрийн арга өнөө төрд ноёлогч хэсгийнхэн нэгнээ гутаах харлуулахад шууд хүчлэн хэрэглэдэг эсэхийг улс төр нийгэм судлаачид тандан судалж тогтоож яагаад болохгүй гэж.

Хэдий алдаатай ч авлигачдын уг үндсийг хөндөж чадсан энэ удаагийн засгийн газрын үйл ажиллагаа бодитой үр дүнгээ үзүүлж эхэлсэн нь түүхэнд бичигдэх бололтой. Харин барьцаа лавшруулж, хямралын үрийг хагацааж, хөгжлийн гарцыг шулуухан нээж чадвал эрин цагтаа бүү хэл ирээдүйд сайнаар дурсагдан үлдэх нь дамжиггүй.

Яг ийм эгзэгтэй үед Монголын тусгаар тогтнол хамгийн эмзэг, анхаарууштай асуудал мөн. Ялангуяа далимдуулан гаднын далд сөрөг бодлого хэрэгжихгүй гэх баталгаа байхгүй. Аль нэг сайд яамныхаа асуудлаар хэтэрхий гэнэн тэнэгдүү мэдэгдэл, гэмээр “улны иргэд, сард хүнсэндээ хэдэн төгрөг зарцуулдгаа мэдэхгүй байна...” гэхчлэн өгүүлбэр амнаасаа унагах нь болчимгүй, боольхой бус ямар нэг улс төрийн захиалга гүйцэтгэж байгаа хэлбэр болов уу ч гэж цөхрөхдөө бодмоор.

Жишээ дурдахад Соёлын сайд сарын хүнсний хэрэглээний төсвөө мэдэхгүй гэсний араас нөхөр нь “Энэ хүн гэрээсээ хөөгдөх шахаж байгаа...” гэсэн эхлэлтэй пост оруулжээ. Энэ бол сошиалд ямар нэг сэдэв рүү хошуурч, нийгмээрээ хий цэцэрхэхдээ гаргууд Монголчуудыг албаар сэтгэхүйд нь суулгаж байгаа улс төрийн далд ухуулгын шинжтэй үйлдэл гэж үзэхээр.


Сэтгэгдэл

Зочин [203.98.77.101] 2023-05-04 09:40:01

үнэхээр нэг намын дарангуйлал албан гадар нүүрэллээ. ямарч ажил хийхэд хэцүү болллоо

бид нар [192.82.72.8] 2023-05-03 14:01:00

дээд суудалд суугаа нэгэн этгээд бол хурдхан зг унаасай. миний булхай улгай битгий илрээсэй гэсэн байдалд л байгаадаа. ЖДҮ, 60 тэрбум, Нүүрсий офтейк хэний ялт үйүлдлүүд билээдээ аан.

Дэвшлийг Монголд ХЭН институтжуулж авч үлдэх вэ? [192.82.89.33] 2023-05-03 11:29:11

Засгийн газар сайн ажиллаж болноо. Гэхдээ ард түмэнд бол хийсэн сайн өөрчлөлт нь удаан үргэлжлээсэй гэж хүснэм. Оюун-Эрдэнийн засгийн газар тарахлээр түүний хийсэн зүйл үргэлжлэх үү? Тогтвортой байх уу? Үүнийг шийдэхийн тулд ийнхүү дэвшлийг хадгалж хамагаалах ГУРАВДАГЧ институц буюу байгууллага Монголд байх ёстой. Энэ нь Ерөнхийлөгч байж чадах уу? Үүнд шашны байгууллагыг татан оролцуулж болох уу? Дэвшлийг бол нам харгалзахгүй, хараат бус институци уламжлан авч үлдэх ёстой. 20-30-50 жилийн дараа ч гэсэн.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.