УНГАР УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА КӨВЕР ЛАСЛО МОНГОЛ УЛСАД ХИЙХ АЙЛЧЛАЛ МАРГААШ ЭХЭЛНЭ

Aдмин / Улстөр

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Унгар улсын Үндэсний ассамблейн дарга Көвер Ласло тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Унгар улсын Үндэсний ассамблейн дарга Көвер Ласло нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Унгар улсын Үндэсний ассамблейн дарга Көвер Ласлод бараалхана.

Монгол Улс Унгар улстай 1950 оны дөрөвдүгээр сарын 28-нд дипломат харилцаа тогтоосон. Энэхүү айлчлал нь Унгар улсын Үндэсний ассамблейн даргын түвшний Монгол Улсад хийх хоёр дахь айлчлал бөгөөд манай хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой


Сэтгэгдэл

Зочин [203.17.23.197] 2023-05-03 14:57:34

Баахан доншуулчид хэдэн халтар юм амлаад Оросуудтай муудуулах гэж их хичээж байна даа. Оросууд хилээ хаагаад тогоо таслаад шатахуунаа өхөө больчихвол Америк Польшууд хангалт хийх үү

зочин [103.229.123.61] 2023-05-04 09:56:46

эрсдэл байж мэдэх шүү


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.