Д.Амарбаясгалан: Парламентын гишүүдийн тоог 152 болгох, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах өөрчлөлтийг ҮХНӨ-ийн төсөлд тусгалаа
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/-ийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуудан Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан " Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн нэг дэх заалтад өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлж байна. Уг төсөлд УИХ нэг танхимтай байна, УИХ-ын 76 гишүүнийг мажоритар, 76-г нь пропорционал аргаар сонгоно гэдэг өөрчлөлтийг орууллаа.
Үндсэн хууль бол Монголын хүн амын эрх ашиг, урт хугацааны хөгжлийн зорилтыг хангах үндсэн үүрэгтэй, УИХ, Засгийн газар, шүүх засаглалын хоорондын харилцааг зохицуулдгаараа хүн бүрийн аж амьдралд хамаатай хууль юм. Монгол Улстай ижил гараанаас гарсан улстай харьцуулахад улсын болон хүн амын хөгжил, амьдралын чанар хангалттай хэмжээнд хүрч чадаагүй байна. Энэхүү томоохон өөрчлөлтийг авчрах сонгуулийн тогтолцоог өөрчлөх, гишүүдийн тоог нэмэгдүүлэх саналыг боловсрууллаа.
Тухайлбал, Засгийн газар хэт үрэлгэн, хөгжлийн бодлого чиглэлээ барьж чаддаггүй нь сонгуулийн мажоритар тогтолцооноос хамааралтай. Тэгвэл өнөөдрийн Засгийн газраас өргөн барьж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд парламентын гишүүдийн 50 хувь нь мажоритар, 50 хувь нь пропорционал аргаар сонгогддог болохыг тусгаснаараа онцлог юм.
Парламентын гишүүд хэт цөөн болохоор эрх мэдэл төвлөрдөг гэж олон улсад үздэг. Тиймээс дунджаар 152-оос дээш парламентын гишүүнтэй байх чиг хандлагыг баримталж байна" гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл
Иргэн [66.181.161.132] 2023-05-04 14:56:44
Намаар дамжуулж өөрсдийгээ бодох яахав. Ард түмэн чинь дэмжихгүй байгаа юм бишүү!!! та нар хүн шиг 76 мажортор системээр нь үзэхээр гарч ирэхгүй болчоод байна уу? .хм одоо яадаг юм билээ дээ . Ахиал татвараө нэмүүлж дээ хөөрхий муу ард түмэн минь
ЗОЧИН [220.108.217.252] 2023-05-04 08:00:12
ЭНЭ АМАРБАЯСГАЛАН ГЭХ ХУЛГАЙЧ ЦАРАЙЛСАН ХОГ, 3.5 ТЭРБУМЫН ЖДҮЧИН ХУЛГАЙЧ ӨӨРӨӨ УИХ-Д ОРЖ ШОРОНД ОРОХГҮЙ НУУГАДАХ САНААТАЙ ХҮНИЙ АДАГ ХОГИЙН ТАНТАН Ш ДЭЭ. ЧИ НҮДЭЭ НЭЭГЭЭЧ ӨЛӨН ХУЛГАЙЧ АА, МАНАЙ УИХ НИЙТ ХҮН АМ, СОНГОГЧИД ХАРЬЦУУЛСАН ТООГООРОО ЭНЭ ДЭЛХИЙД ХАМГИЙН ОЛОН ГИШҮҮНТЭЙ ПАРЛАМЕНТ, БҮР 5-10 ДАХИН ОЛОН ГИШҮҮНТЭЙ ГЭСЭН СУДАЛГАА БНА, БАГА ХҮНТЭЙ ГЭЖ ХУДЛАА ЭЛИЙРЧ БАЛАЙРЧ АРД ОЛНЫГ ТӨӨРӨЛДҮҮЛЭХЭЭ БОЛЬ ХУЛГАЙЧ АА. ЕС ОЮУНЭРДЭНЭ ЭНЭ ХОГОО ЗГ, УЛС ТӨРӨӨС ЗАЙЛУУЛААЧ ЭЭ, ЭНЭ ХОГИЙГ ТӨР, ТӨСӨВТ ХЭЗЭЭ Ч ОЙРТУУЛЖ БОЛОХГҮЙ, ХОЛ БАЙЛГАХ ЁСТОЙ ХУЛГАЙЧ ШҮҮ.
ЗА БАГА ДЭМИЙРЭЭРЭЙ [202.179.27.139] 2023-05-03 15:39:26
76-Г АРАЙ ХИЙЖ ТЭЖЭЭЖ БАЙНА Ш. ... ЭНЭ ИХ АЛБА ГУВЧУУР ЭНЭ ИХ ТАТВАР ТАТААС ЭНЭ ИХ ТОРГУУЛЬ ТӨЛБӨР НЭН ИХ ТДЭШ УУШ ЭНЭ ИХ ХУЛГАЙ ДЭЭРЭМИЙГ АРАЙ ХИЙЖ ТӨЛЖ БАЙНА. ЮҮҮН 152 ВЭЭЭ...
Зочин [202.126.89.146] 2023-05-03 15:01:18
ЗАЙЛААЧ ЭЭ. 76 ХУЛГАЙЧАА ЯАЯ ГЭЖ БАЙХАД 152 ГЭНЭ ҮҮ. СДАНУУД ҮХЭЭСЭЙ БИЛЭЭ.