Х.Нямбаатар: Олон нам, нийгмийн төлөөллүүд оролцох боломжийг нэмэгдүүлсэн сонгуулийн хуулийг Засгийн газар УИХ-д өргөн барьж байна
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/-ийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуудан мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар явуулсан зөвлөлдөх санал асуулгын хүрээнд олон санал гарч ирсэн. Засаглалын хэлбэр, шүүх эрх мэдэл гэх мэт. Эдгээр асуудлыг бүгдийг нь хөндөнө гэвэл томоохон өөрчлөлт хийхээр байсан. Олон нийтийг талцуулах хэлбэр рүү орох байсан юм.
Иймд эхний ээлжид баримталж буй хоёр тогтоол, журмынхаа хүрээнд тоо, тогтолцооны асуудлыг хөндөхөөр болсон. Харин дараагийн парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг өргөжүүлэн хэлэлцүүлэх нь зүйтэй. Энэ удаагийн нэмэлт өөрчлөлт нь 2019 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг гүйцээж байгаа юм. Олон жил хүлээгдсэн асуудал байгаа.
1992 онд УИХ-ын гишүүн 23,000 иргэнийг төлөөлөхөөр 76 гэдэг тоо гарч ирсэн. Харин өнөөдрийн статистикаар Монгол Улсын хүн ам 3.4 орчим сая байгаа нь нэг гишүүн 45,000 орчим иргэнийг төлөөлж байна. Тоо, тогтолцоотой холбоотой асуудлаар сүүлийн 15 жилийн хугацаанд Цэцээс хоёр удаа дүгнэлт гарч, сонгуулийн тогтолцоог өөрчилж байсан."гэв.
Сэтгэгдэл
Зоч [103.212.117.122] 2023-05-03 23:17:48
Гишүүдийн тоо нэмэх асуудлыг олон нийтийн санал асуулгаар шийдэх Санал асулга нь сонгууль хэлбэртэй байх ёстой.
Зочин [202.9.46.245] 2023-05-03 15:19:52
Ард нийтийг биш амин хувь,ах дүү нар,авилгын хамаатнуудаа л төлөөдөгөө мэддэг үү