Г.Дамдинням: Үндсэн гадаад хэлийг англи хэл болгохоор Боловсролын багц хуульд тусгасан

Aдмин / Улстөр

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын багц хуулийн талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням мэдээлэл өгсөн.

Тэрбээр "Дэлхий дахин дахь шинжлэх ухааны нийт мэдээллийн 90 орчим хувь нь англи хэл дээр байдаг. Бид нээлттэй, ардчилсан улс мөн бол дэлхий нийтийн мэдлэг боловсролтой холбогдох ёстой. Тиймээс үндсэн гадаад хэлийг англи хэл болгохоор Боловсролын хуульд тусгасан" гэдгийг хэлсэн юм.

Үндэсний цөөнхийг эх хэлээрээ боловсрол эзэмших эрхийг тусгаж, албан ёсны гадаад хэлийг англи хэл байхаар зохицуулалтыг оруулсан талаар өмнө нь бид мэдээлж байв.

Англи хэлний заах арга барилыг сайжруулж, олон улсын хөтөлбөрийг нутагшуулахаар БШУЯ, БЕГ, БСҮХ хамтран энэ хичээлийн жилд “Pearson” англи хэлний туршилтын хөтөлбөрийг сонгогдсон 38 сургуульд хэрэгжүүлээд эхэлсэн билээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.90.155] 2023-05-04 09:34:04

ЭНЭ ЖДҮ-ГИЙН ХУЛГАЙЧ ӨӨРӨӨ Ч МОНГОЛООРОО ЦЭВЭР ЯРЬЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ХЭНИЙ ЗАХИАЛГААР МОНГОЛЧУУДЫГ АНГЛИ ХЭЛТЭЙ БОЛГОХ ГЭЭД БАЙНА ХӨГИЙН ДАЛТАН СДА-Г ХАРАХААР НҮД ХОРСООД БАЙХЫН

Mgl [77.119.165.123] 2023-05-04 01:05:37

Mod Mongoloor duusnaa gej yasan unen ug we! China Oros 2 n aaaili 80 onoos ehelsen hutulburiig odoo Mongolchuud!!! Hahaha

ZZ [202.9.40.49] 2023-05-03 20:56:10

Juu bujagnuulaad baigaa khulgaivh ve


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.