ЗГ: Цахимаар арилжсан нүүрсийг Гашуунсухайт боомтоор тусгай гарцаар нэвтрүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны тавдугаар сарын 3-нд болж, дараах асуудлыг хэлэлцлээ.
Нүүрсний цахим арилжааг эхлүүлээд гурван сар болж байгаа бөгөөд нийт 26 удаагийн дуудлага худалдаагаар 1.2 сая тонн нүүрс борлуулжээ. Цаашид нээлттэй цахим арилжааны үйл ажиллагааг өргөжүүлэх, дуудлага худалдаагаар арилжсан ашигт малтмалыг худалдан авагч талд товлосон хугацаанд хүргэхэд хилийн боомтын зохион байгуулалтыг сайжруулах шаардлага тулгарч байна. Энэ хүрээнд нээлттэй цахимаар арилжсан нүүрсийг Гашуунсухайт боомтоор тусгай гарцаар нэвтрүүлэх тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
Мөн цаашид нүүрсээс бусад төрлийн ашигт малтмалын нээлттэй цахим арилжааг үе шаттай эхлүүлэх, нээлттэй цахимаар арилжсан бүх төрлийн ашигт малтмалыг экспортод гаргахад хилийн бүх боомтуудаар саадгүй нэвтрүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгалаа.
Сэтгэгдэл
зочин [202.9.41.2] 2023-05-04 08:36:24
түмэн зөв
тогтох [202.21.100.210] 2023-05-04 07:45:15
Тусгай нэрийн доор нөгөө хулгай луйвар гарах вий дээ манайхан ч муу юмандаа гаргууд шүү ЗГ нэгийг хараа байгаа
ЗОЧИН [220.108.217.252] 2023-05-04 07:30:13
БООМТ ДЭЭР БИРЖИЙН НҮҮРС ГАРГАХ МАШИНЫ ТУСГАЙ ГАРЦ НЭЭНЭ ГЭНЭ ҮҮ. НӨГӨӨ БАРИАД ДУУСЧИХЛАА, НҮҮРСТЭЙ ГАЛТ ТЭРЭГ ТАВАНТОЛГОЙГООС ХЯТАДРУУ АР АРААСАА ЦУВЖ ЭХЭЛЛЭЭ ГЭЭД ӨНГӨРСӨН ОНД ЕР-Ч ХҮРЭЛСҮХ СҮРТЭЙ НЭЭСЭН, МАШ ӨНДӨР ӨРТГӨӨР БАРИГДСАН ӨРГӨН ТӨМӨР ЗАМ ЯАСАН БЭ. НҮҮРСНИЙ АССОЦИАЦЫНХЭН БОЛОХООР ХИЛИЙН БООМТУУДАД ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТТАЙ АСАР ИХ ЗАРДАЛ, АЖИЛЛАГАА ШААРДАХ ЭНЭ ТӨМӨР ЗАМААР НҮҮРСЭЭ ТЭЭХГҮЙ, МАШИНААРАА ШУУД ХИЛ ГАРГАЖ ТӨВӨГГҮЙ ЗӨӨСӨН НЬ ДЭЭР ГЭЭЦГЭЭЖ БАГАА ДУУЛДАНА, ХЭРЭВ ТИЙМ БОЛ ЯМАР Ч АШИГГҮЙ, НҮҮРС ТЭЭВЭР ЯВАХГҮЙ, АСАР ӨНДӨР ӨРТӨГТЭЙ /ЖИШГЭЭС 3-4 ИХ/, "МАШ НУУЦ ГЭРЭЭНҮҮД"-ээр ЭНЭ ТӨМӨР ЗАМЫГ ХЭН ГЭЭЧ УРВАГЧ "ДАЙСАН" ЭТГЭЭД САНААЧЛАН НАРИЙН ЦАРИГИЙГ ӨРГӨН БОЛГУУЛЖ БАРИУЛЖ УЛСЫГ ХОРЛОСОНД, ЗАМ БАРИХАД ШУУД БА ШУУД БУСААР ОРОЛЦОГЧИД ХЭДЭН ЗУУН ТЭРБУМЫН ЦАВЧАА ХИЙСЭНД ЗАЙЛШГҮЙ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭН МӨРДӨН ШАЛГАХ ЁСТОЙ.
ЗОЧИН [202.126.90.155] 2023-05-04 09:29:54
БАТТУЛГААС ӨӨР ХЭН БАЙДГИЙН МЭДЭХГҮЙ ЦАОАЙЛЖ ГЭНЭ