ХДХВ-ийг устгах генийн эмчилгээний арга боловсруулжээ

Aдмин / Эрүүл мэнд

Америкийн молекулын биологичид ХДХВ-ээр халдварласан эсийг "цэвэрлэхийн" хажуугаар эрүүл дархлааны эсийн ДНХ-г вирусийн дайралтад тэсвэртэй болгодог генийн хос эмчилгээний аргыг боловсруулжээ. Энэхүү аргыг Нобелийн шагнал хүртсэн генийг засварлах аргад (CRISPR/Cas9) тулгуурлан боловсруулсан гэж Филадельфи хот дахь Темплийн их сургуулийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын үр дүнд ХДХВ-ний халдвартай өвчтөнүүдийг амжилттай эмчилсэн түүхүүд эрдэмтдийг уг вирусээс бүрэн ангижрахын тулд зөвхөн бие махбодыг вирусээс цэвэрлээд зогсохгүй дархлааны эсүүдээс CCR5-ийн бүх рецепторыг устгах шаардлагатай гэж үзэхэд хүргэсэн байна.

"Эцэст нь бид CRISPR/Cas9-д суурилсан генийн эмчилгээний аргын тусламжтайгаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжийг олгодог илүү хялбар бөгөөд амьдрал дээр хэрэглэх боломжтой процедурыг боловсруулсан" гэж Темплийн их сургуулийн профессор Камель Халили ярьжээ.

Генийн эмчилгээний аргаа эрдэмтэд хүний дархлааны эсийн өсгөвөр дээр туршиж үзсэнийхээ дараа дархлааных нь тогтолцоог хүнийхтэй хэсэгчлэн төстэй болгосон хулганы биед үзүүлэх нөлөөг ажиглажээ. Ингэхийн тулд биологичид мэрэгч амьтдыг ХДХВ-ээр халдварлуулж, халдварын архаг хэлбэр үүсэхийг хүлээж, түүнийгээ ретровирусний эсрэг эмийн тусламжтайгаар дарангуйлж, генийн эмчилгээгээ хийсэн байна. Эрдэмтэд энэ аргаа ойрын үед хүн дүрст мичнүүд дээр туршихаар төлөвлөж байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [103.229.123.104] 2023-05-05 13:43:10

darhlaa togtoltsoonii gaj uildel buhii automunii uvchnuudiig bas emchleh heregtei bn.j n rematoidnii poli artrit gej tsagaan es n ihseed ed erhtenuudiig gemteegeed alah geed b.dag uvchin bn.uuniig emchildeg boloosoi


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.