Б.Пүрэвдорж: 152 гишүүнтэй болохыг ард түмэн дэмжихгүй

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы өнөөдрийн /05.04/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Үндсэн хуулийн төсөлтэй холбоотой байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “УИХ-д маргааш Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл орж ирэх нь. Ард түмэн бол 152 гишүүнтэй болохыг дэмжихгүй байгаа. Одоогийн 76 гишүүнээ яая гэж байж, 152 гишүүнтэй болно гэвэл 100 ямаанд 60 ухна тавина гэгч болно” гэж шүүмжилдэг.

Ирэх Даваа гаригаас гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөө сонгогчиддоо танилцуулах нь. Энэ үер иргэд, сонгогчид байр сууриа маш тодорхой хэлэх хэрэгтэй” гэсэн юм.


Сэтгэгдэл

зочин [202.55.191.194] 2023-05-05 08:36:03

Ард түмэн дэмжихгүй байгаа шүү

Данаа [202.21.111.13] 2023-05-04 16:09:40

Яасан ч дэмжихгүй. УИХ дэмжих юм бол УИХ-ыг тараах тэмцлийг өрнүүлэх болно.

Зочин [192.82.85.115] 2023-05-04 15:48:03

Ард түмэн огт дэмжихгүй байгаа шүү.

Хуц [66.181.184.94] 2023-05-04 13:45:36

Ямаанаасаа асуугаачээ.

зочин [43.228.128.90] 2023-05-04 12:52:17

дэмжихгүй ээ муусайн хулгайч авилгач нар л нэмэгдэнэ

Зочин [202.179.26.21] 2023-05-04 11:13:08

Монголчуудын 99 хувь нь дэмжихгүй, эсрэгээрээ авилга гэмт хэрэг буруу зүйл хийсэн гишүүнийг хамгийн хатуу шийтгэх ёстой.

Зочин [103.212.117.66] 2023-05-04 11:01:51

Зөв. Би дэмжихгүй


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.