Ж.Батсуурь: УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохыг огт дэмжихгүй...
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. Тодруулбал тэрээр: "Монголын нийт сонгогчдын 40 гаруй хувийн санал авсан нам өнөөдөр Монголын төрийг 100 хувь барьж байна. Үүнээс гарах эрхзүйн систем бол хувь тэнцүүлсэн пропорциональ систем л дээ. Тийм учраас АН энэ системийг дэмжье, гэхдээ
УИХ-ын гишүүдийн тоог заавал 152 болгох албагүй. Өнөөдөр байгаа 76 гишүүнээ 28*48 гэж болно. Үнэхээр нэмэх гээд байгаа бол тоо мундсан биш заавал 152 болгох албагүй. Тийм учраас энэ тоог дэмжихгүй байгаа.
Нэгэнт пропорциональ систем орж ирэх бол тоонд өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. Энэ систем орж ирж байж Монгол төрийн тэнцвэр, ард түмний санал гээгдэхгүй байх, олон намууд парламентад орж ирж үгээ хэлэх гэх мэт гол зүйл бол энэ хувь тэнцүүлсэн хэлбэр. 152 УИХ-ын гишүүнтэй болохыг огт дэмжихгүй байгаа.
Хэт олон сонгогчдын төлөөлөл болж сонгогдоод ачаалал их байна, тойргийн сонгогчдынхоо ачааллыг даахгүй байна гэж үзэж байгаа хүмүүс нь нэр дэвшихгүй байх хэрэгтэй. Тийм тайлбар хэлэхгүйгээр пропорциональ системийг оруулья гээд ард түмэнд үнэнээ хэлээд гуйх ёстой л доо." гэв.
Сэтгэгдэл
Зочин [103.229.123.104] 2023-05-05 13:27:53
zuv demjihgui
Зочин [103.229.123.104] 2023-05-05 13:27:06
demjihgui
zochin [202.21.127.160] 2023-05-05 10:46:18
152-iin esreg jagsaal xiie. Zoxion baiguulaach Batsuuri gishuunee
иргэн [202.9.47.16] 2023-05-05 08:41:58
152 болгож яахнь бэ 76 гийнхаа ирцийг чбүрдүүлэж чадахгүй байж Хэрэгждэггүй хууль хийнэ Хийсэн хуулиндаа захирагддаггүй76дээр+76 БОЛЪЁ ОО!!!
Зочин [202.126.89.41] 2023-05-05 09:27:30
Яг үнэн илүү зардал
судлаач [202.21.107.14] 2023-05-05 08:02:41
Зуу ямаанд жаран ухана хэрэггүй гээд байгаа шүү ард түмэн бид. 152 бол хэтэрхий олон байна. Энэ тохиолдолд бүх эрх мэдэл намын бүлгийн даргад очдог дэлхийн туршлага байна. Бид иргэн төвтэй парламентыг байгуулахаа мартах ёсгүй
зочин [202.9.41.2] 2023-05-05 08:02:19
юун нэмэх нь байтугай 76 -с -ч хасмаар бна
Иргэн [103.212.117.122] 2023-05-04 23:58:59
Овоо. Үнэндээ 76-г баримаар байна. Гишүүдийн тоо нэмэх бол цалин авдаг нөхөд нэмэугдэнэ. Зөв. Гишүүд дотор зөв хүн байгаад баярлаж байна.
Зочин [103.26.195.209] 2023-05-04 17:57:51
152 ыг дэмжиж огт болохгүй шүү. Батсууриа