Х.Нямбаатар: Төсвийг 76 тойрогт жигд хуваарилж ирснээс болоод нэг ч том төсөл хэрэгжүүлж чадаагүй
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Монгол Улсын Үндсэн хууль шинэ Үндсэн хуулиа баталснаас хойших 33 жилийн хугацаанд эдийн засаг бараг 300 дахин өссөн хэдий ч ядуурлын хувь хэмжээ тав, зургаахан хувиар өөрчлөгдсөн.
Мажоритар тогтолцооны алдаа өнгөрсөн жилүүдийн эдийн засгийн хэдхэн суурь үзүүлэлтүүдээс харагдана. Монгол Улсын эдийн засаг өссөн хэдий ч 76 тойрогт хөрөнгө оруулалт нэрийн дор улсын төсвийг жигд тэгш хуваарилдгаас болж макро эдийн засагт чухал нөлөө үзүүлэх төслүүдийг хэрэгжүүлж чадаагүй. 1985 онд хамгийн сүүлийн цахилгаан станц ашиглалтад орсон. Түүнээс хойш нэг ч цахилгаан станц барьж байгуулаагүй" гэлээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.182.180] 2023-05-07 21:15:36
Угаасаа танай нам бодлогогүй , шуналтай бүлэглэлийн гарт байдаг ш дээ.. зах зээлийг огт мэдэхгүй , өлөн гаруудаар дүүрсэн юм байж..
Зочин [202.126.90.101] 2023-05-07 20:48:31
76 тойрогт мөнгөө хувиарлаад том төсөл хэрэгжүүлж чаддаггүй байж 152 тойрогтоо болохоор аманд үгүй хамарт үгүй болж яана гэсэн үг вэ Нямбаатар аа
Гэрэлмаа [122.201.21.218] 2023-05-07 19:10:56
эд нар их гоё тээ, бага багаар өөрсдийнхөө сүүлийн 30 жилийн алдаа, дутагдлаа өөрсдөө яриад хэлээд байдаг юм даа. Цаад санаа нь бол биднийг дахиад битгий сонгоо гээд байгаам ш дээ уг нь... даанч сонгогчид энэ бүтэлгүй улс төрчдийг дахин дахин сонгоод л, чөтгөрийн тойрогтоо явах юм даа.
Хариулт [103.229.120.189] 2023-05-07 12:02:49
Том төсөл хэрэгжүүлэх гэхээр Танай МАН ынхан хуваагаад идчихдэг биз дээ.
Batuaj [103.212.117.122] 2023-05-07 01:08:55
Oюунэрдэнэ, нямбатар хоёр нэг ч том төсөл хэрэгжүүлэгүй юм байна. Эд нарыг итгэж байхад ингэж ажиллаж байдаг. Яасан засаг вэ? Нөгөгөө миеэгэсээ дор болж. Бас нөхөд ньэнд ч нүрс, тэнд ч ждү ., Өөрснийгөө сайн гээд байдаг.ахиц гарахгүй.яая даа.
Зочин [202.72.245.121] 2023-05-05 16:20:16
Тэгээд хэний буруу вэ? Бод бод бас дахин бод
Зочин [103.212.117.66] 2023-05-05 16:10:49
Цаашид 152 тойрогт хөрөнгө хуваарилах уу, хулгайч, авилгачдын тоо нэмэгдэх үү