76×2=152 гишүүнтэй болоод шударга ёсыг хойш тавих уу
Төрийн өндөр албан тушаалтнуудын улс орноо гэх ёс зүй ухамсар сэргэх боломжгүй бүтцийн хямралд нэрвэгдсэн Монголын ядуурал, ажилгүйдэл, үнийн өсөлт гаарч байна. Сонгогчдын эрхийг хамгаалдаг, ард түмний эрх ашгийг хангадаг нам, улс төрчдийг бий болгохыг тоо, томъёогоор хийдэггүйг эрх баригчид ойлгохгүй. Туйлширсан эрх мэдэл бол хамгийн тос эрсдэл.
Ардчиллыг бодитоор хэрэгжүүлдэг хамгийн зөв тогтолцоо нь хоёр танхимтай парламент атал өнөөгийн түшээд түүнд дургүй бололтой.
Aкадeмич С.Нарангэрэл:
"Асуудлын гол нь ҮХ-д бус УИХ-н гишүүдийн ёс суртахуунд оршиж байна.YХ-н амин сүнс нь ёс cуртахуун юм." Гэжээ...
ҮХНӨ-өөр дээдчүүдийн ямба улам нэмэгдэх ч түмний амьдрал сайжрахгүй гэх байр суурийн зангилаа нь ердөө л хуулчилж бус хэвшиж тогтох шударга ёсны асуудал билээ.
Ерөнхий сайдын хувьд эрс шинэчлэл амлахын зэрэгцээ улс орны хөгжил дэвшилд хэрэгтэй том төслүүдийг урагшлуулах агуулгад ихээхэн анхаахал хандуулж байгаа бололтой. Тэнгэр газрыг нэг хэмд хурааж болохгүйн учраар хууль мөнхийн ёс суртахуун, энх тайвны төлөө байдаг ч дэглэмийг зарим нэг өөрчлөлтгүй л бол шинэчлэлийн бодит үр дүнг хүлээхэд бэрх.
Сэтгэгдэл
Үлгэрт итгээд л байх юм уу? [192.82.89.33] 2023-05-08 21:07:39
Хүүхэд хүмүүжилгүй болчихож гэнээ. Иймд хүмүүжлийг нь сайжруулыхын тулд түүнд 2 дахь аав, 2 дахь ээж томилж өгч гэнээ. Хэрэв ингээд хүмүүжихгүй бол 3 дахь эцэг, эхийг нэмнэ дээ. ИЙМЭРХҮҮ ҮЛГЭРИЙН юм болоод байх юм. Кх!