“Шувуу” ажиллагааны хүрээнд ТАВАН ЯЛЛАГДАГЧ эх орондоо ирээд байна

Aдмин / Улстөр

Засгийн газрын хэрэгжүүлж буй “5Ш” ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд Т.Бадамжунайгаас гадна дөрвөн хүн өөрсдийн хүсэлтээр эх орондоо ирээд байна.

Тодруулбал, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Э.Пүрэвжав нарын хэргийн хамсаатан, мөнгө угаасан хэргийн яллагдагч Ж.Төгсбаяр Унгараас эх орондоо ирсэн.

БНСУ-аас П.Болортуяа гэх эмэгтэй Монголдоо ирээд байгаа. 2016-2017 оны үед гарсан хүн амины хэргийн холбогдогчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэхийн тулд тэрбээр мөрдөгчид хахууль өгсөн хэрэгт холбогдсон аж. Улмаар хил давж зугтсаныг АТГ-ынхан шалгалтынхаа хүрээнд хаана байгааг нь тогтоож, эх оронд нь ирүүлэх ажиллагаа зохион байгуулсан юм.

Өнөөдөр 16 дахь өдрөө үргэлжлэх “Хөгжлийн банк”-ны гэх дуулиант хэргийн нэг яллагдагч Б.Баттулгыг бас “Шувуу” ажиллагааны хүрээнд Туркээс эх оронд нь ирүүлээд буй. Тэрбээр Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулж, “Монгол мах экспо”, “Монгол эмимпекс концерн”, “Монгол драй милк”, “Пирамид орд”, НВЦ, “Бэрэн групп” ХХК-д зээл олгоход дэмжлэг үзүүлсэн хэрэгт буруутгагдсан ч мөрдөн байцаалтын явцад хил давж явсан юм.

“Шувуу” ажиллагаагаар эх орондоо ирсэн хүмүүсийн тоонд УИХ-ын гишүүн асан, “Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Мөнхбатын нэр багтсан байна. Тэрбээр БНСУ-аас ирээд удалгүй АТГ-т очиж мэдүүлэг өгсөн бөгөөд прокурор түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3 дахь хэсгийн “улс төрд нөлөө бүхий этгээд, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан”, 22.10-ын “үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэх зүйл ангид зааснаар яллагдагчаар тооцсон билээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.176.33] 2023-05-10 08:23:54

Ж.МӨНХБАТ хамаагүй, тэр хувийн ажлаар яваад буцаж ирсэн. Одоо дуудсан цагт нь очоод чөлөөтэй шалгуулж байгаа гэсэн. Хардаж шалгаж байгаа болохоос биш нотлогдох нэг ч асуудал байхгүй юм гэж дуулсан. Өөрөө ч их тайван, хэлсэн цагтаа ажлаа амжуулаад л буцаж ирсэн.

ЗОЧИН [202.126.89.140] 2023-05-08 16:12:37

ГОЛ НЬ ҮР ДҮН ДАХИН АВИЛГАЛЫГ ЖИГШДЭГ БОЛТОЛ НЬ ЯЛ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ШҮҮХИЙГ Л БҮЛТИЙТЭЛ ХАРААД БАЙЖ ДЭЭ

зочин [202.126.88.237] 2023-05-08 14:40:05

Ял авахгуй тохиролцоонд хүрээд л айх аюулгүй ирж байгаа биз!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.