Л.Оюун-Эрдэнэ: Ийм учраас л "Шүүхийг нүд цавчилгүй хар" гээд байгаа юм шүү
Монгол Улс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван засаглалтай. Хоёр нь түнжин хагараад удаж байна. Засаг, шүүх хоёр хоорондоо үзэж байна. Олон нийтээс ч нуухаа болив. Тэдний хэрүүлийн алим нь авлига, албан тушаалын хэргүүд аж.
Энэ сэдвээр тал талаасаа үг ч, үйлдэл ч шидэлцэх болов. Засаг буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс шүүхийг байнга шүүмжилдэг. Тэрбээр 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд Сүхбаатарын талбай дээр гарч, жагсагчидтай уулзахдаа “Шүүх засаглал энэ хэргүүдийг хэрхэн шийдэхийг хамтдаа нүд цавчилгүй харцгаая. Засгийн газар шахаж ажиллая. Та бүхэн маань ч шахаарай” гэсэн.
Дараа нь 2023 оны хоёрдугаар сарын 19-нд МҮОНТ-ээр “Энэ асуудлууд шүүх дээр байгаа. Яаж шийдэхийг нь нүд цавчилгүй харах хэрэгтэй. Мөрдөх байгууллагууд ажлаа хийдэг. Харин шүүх дээр гацдаг. Шүүхийн томилгоо шударга байсан уу. Шүүх томилсон хүмүүсийнхээ эсрэг шийдвэр гаргаж чадах уу. Нэг сонгуулийн дараа банкны захирлууд сууж байгаад шүүгчдийг хувааж авч болохгүй” гэж ярьсан. Мөн 2023 оны дөрөвдүгээр сарын 6-нд “И-бизнес” платформын нээлтийн үеэр сэтгүүлчдэд “Шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг нь харцгаахгүй юу” гэсэн байдаг. Харин Шүүхийн зүгээс 2023 оны дөрөвдүгээр сарын 17- нд томоохон хариу барихыг оролдсон. Шүүхийн ерөнхий зөвлөл "Л.Оюун-Эрдэнийн дээрх үгс нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан тул Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулахаар Улсын дээд шүүхэд хүргүүлэх хэрэгтэй” гэсэн асуудлыг хэлэлцсэн. Олонх нь дэмжсэн. Гэхдээ эцсийн шийд гаргаагүй.
Улмаар 2023 оны тавдугаар сарын 1-нд”Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай асуудлыг хурлаараа нээлттэй хэлэлцсэн бөгөөд хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй гэж үзсэн болно. Тус зөвлөл нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг огцруулах эсэх асуудлаар хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах боломжгүй” гэсэн мэдэгдлийг гаргажээ.
Гэсэн ч Л.Оюун-Эрдэнэ хаширсангүй. Тэрбээр 2023 оны тавдугаар сарын 5-нд УИХ-ын чуулган дээр гишүүдийн асуултад хариулах үеэрээ "Шүүх шударга биш байна" гэж хэлсэн гэх агуулгаар намайг огцруулах санал хураалт хүртэл явуулсан байна. Үүнээс харахад авлигатай тэмцэх тэмцэл маш хялбар биш гэдэг нь харагдаж байна. Шүүхээс шаардахгүйгээр дохиогоор харьцдаг болох юм уу. Үүнийг сэтлэх ёстой. Ингэж байж иргэдийн төрд итгэх итгэл сэргэнэ" гээд хэлчихнэ лээ. Тэгвэл энэ чуулган хуралдаж байх үед шүүх "Эрдэнэс Таван толгой" компанийн захирал асан Б.Ганхуягийг суллажээ. Шийдвэрийг Чингэлтэйн шүүгч Д.Сувд-Эрдэнэ гаргажээ. Үүнтэй холбоотойгоор Л.Оюун-Эрдэнэ өчигдөр дахиад л шүүхийг шүүмжилсэн нэлээд хатуухан зүйлүүдийг ярьжээ.
Тэрбээр шүүхийн энэ шийдвэрийг "гадны нөлөө"-тэй гэж үзэж буй аж. Үүнийгээ нөлөө бүхий албан тушаалтнуудад хэлсэн талаар Төрийн ордноор ярьж байна. Түүнчлэн Бүлгийн хурлын дараа гишүүдтэй уулзахдаа "Шүүх намайг хэлэлцэж байхын оронд энэ авлигач шүүгчидтэйгээ хариуцлага ярих хэрэгтэй. Ингэж шийдвэр гаргаад байхаар авлига, албан тушаалын том хэргүүд яаж шийдэгдэх юм бэ. Ийм учраас л би "Шүүхийг нүд цавчилгүй хар" гээд байгаа юм шүү" гэжээ.
Дашрамд хэлэхэд, Л.Оюун-Эрдэнийг ингэж суух зуурт Чингэлтэйн шүүх Б.Ганхуягийг цагдан хорих эсэхийг дахин хэлэлцсэн байна. Учир нь түүнийг сулласан асуудлаар прокурор эсэргүүцэл бичжээ. Шүүх "Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй" хэмээгээд Б.Ганхуягийг цагдан хорих шийдвэр гаргажээ.
Ө.Бааст
Сэтгэгдэл
Зочин [202.131.240.90] 2023-05-12 07:57:23
Тэмцэл амар биш шүүх шудрага шийддэг үү гээд 10 хүнээс асуувал 9 нь үгүй гэх байх шүү
Зочин [192.82.71.238] 2023-05-09 20:48:18
Байж байгаад л муухай дуугаараа гонгиноод гараад ирэх юмаа. Бүх эрх мэдэл өөрт нь байхад чимээгүй цэвэрлэгээ хийгээд явмаар байна. Хийх ёстой ажлаа хийхгүй гонгиноод байх юмаа.
Иргэн [124.158.67.136] 2023-05-11 07:22:38
Дут
Зочин [59.153.112.156] 2023-05-09 17:47:15
Ерөнхий сайдаа дэмжинэ.
Шүүгч нарт итгэх боломжгүй [122.201.22.227] 2023-05-09 17:20:14
Баярцогтыг дээд шүүхийн авлигачин шүүгч нар ял өгөргүй, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шударга шүүгч нар энэ авлигачин шүүгч нартайгаа тэмцэж, тэднийг зайлуулах цаг болсон
Зочин [66.181.179.78] 2023-05-09 17:09:47
Оюун-эрдэнэ Шүүхийнхэний талаар үнэнийг л хэлсэн,зөвхөн энэ хүнч биш Монголын бараг бүх иргэд л Шүүх засаглал ялзарсан,Авлига,луйварчдаар дүүрсэн шцагаан захтнуудыг хээл хахуулиасаа болоод шудрага шүүдэггүй хууль,ял завшуулдаг гэдэг.ер нь энэ ялзарсан Шүүхийг орвонгоор нь өөрчилж,шинэчлэлт хийж ядахдаа салхи оруулах шаардлага үүнээс урган гарч байгааш дээ. ерөнхийлөгч энэ талаар өөрийнхөө эрх үүргийн дагуу ажиллаж арга хэмжээ авах ёстой л баймаар гэтэл таг дуугүй
Зочин [202.131.227.82] 2023-05-09 16:54:56
Бүх засаглал хоорондоо холилдон сүлэлдэж нэг л засаглалтай болсон дөө.
Зочин [46.135.31.236] 2023-05-09 14:33:55
Шүүхийн мафийг цэвэрлэхгүйгээр Оюукын ажил явахгүй, алиа салбадай шиг л харагдах байх. Би ингэнэ , тэгнэ гэдэг хүүхэд шиг. Наад ялзарсан шүүх чинь угаасаа ардчилсан байх боломжгүй, хулгйч нарийн хармаанд аль эрт орчихсон ялаа наймаалцаад сууж байгаа
иргэн [103.229.120.197] 2023-05-09 15:24:49
Eрөнхий сайдаа хэдэн 100% эижиж байна зөвөө
иргн [103.229.120.54] 2023-05-09 13:45:39
гол нь буруу шийдвэр гаргасан шүүгчид хариуцлага хүлээлгэ Жишээ нь Борис Жонсоны дүүгхулхидсан этгээдэд хил гаргах боломжийг олгосон этгээд бол арга бахйгүй авилгач Энэ мэт олон_ хэрэг бий Хаин улстөрчид нэгнээ намнах гэж шүүхээр оролдох бол буруу
тогтох [202.21.100.210] 2023-05-09 12:35:25
Шүүхээ гэж улс орныг дампууруулсан газар чинь хэдхэн хүний дохиогоор хөдөлдөг шүүгч нараас л болсон эрс өөрчлөлт шүүхэд хэрэгтэй байна шорон хүнээр дүүрнэ л биз буруу зүйл хийснийхээ төлбөрийг төлөх л ёстой
иргэн [202.21.126.195] 2023-05-09 12:04:07
Оюунэрдэнийг дэмжээд байгаа хүмүүс дараа нь амаа бариваа.Төр түмнээ хамаагүй ингэж өшиглөх нь тийм ч сайн зүйл биш.Эргээд энэ шударга гээд байгаа нөхдүүд ямар их буруу үг үйлдэл хийсэнг шүүх гэж бөөн зүйл болох нь түүх харлуулна шүү.Зөв юм шиг боловч арга үг үйлдэл нь яавч зөв биш байгааг сайн тунгааж бодоорой энэ дэмжигч гээд байгаа нөхдүүд.Их магтуулах нь хамгийн их алдааг хааж байгаа зүйл гэдгийг ухаардаггүй юм байхдаа Оюунэрдэнэ.
Зочин [66.181.160.104] 2023-05-09 12:45:26
ЕС чинь өөрөө шүүхэд нөлөөлөөд Ганхуягийг буцаагаад суулгаад бгаа юм бна ш дээ ккк
irgen [46.135.12.239] 2023-05-09 12:12:03
erunhii saidiin zuvuu demjinee yadgiin
Зочин [107.77.207.65] 2023-05-09 11:50:06
Шүүхийн реfорм гэж байж болно биз дээ, Хүрэлсүхээ. Юу хийгээд хахсан хүн шиг болчихвоо?! Арай мөнгөнд хахаж сүйд болоогүй биз дээ?! Дээд тэнгэрээс томилогдсон юм шиг хэдэн шүүгч чинь дураараа тонгочисны гор гарч байна шүү.
Зочин [122.201.19.2] 2023-05-09 11:41:09
Оюун эрдэнийг дэмжиж байгаа. Монголын шүүх гэж ялзарсан хөгийн авилгачдаар дүүрсэн
зочин [66.181.160.103] 2023-05-09 11:14:37
ЕС-ын хэлж ярьж байгаа зөв шүү дэ. Шүүх шудрага байсан юм бол нийгэм цэвэрших байлаа. Шүүхийхэн авилга авдаг биз дэ, шүүхийхэн том дарга нарын дохиогоор ажилладаг биз дэ. Мөнгөгүй эрх мэдэлгүй жирийн иргэдэд хууль яг таг яс үйлчилдэг биз дэ. Зарим шүүгч оцгондог биз дэ. ЭНЭ чинь тэгээд ариун явдал уу
Шудрага бай. [203.17.23.197] 2023-05-09 11:10:09
ОюунЭрдэнийг 100 хувь дэмжиж байна. Бүх хэрэг шүүх дээр очоод 2 янзаар шийдэгдэж байна. Ядарсан иргэд шууд хатуу ял авч байхад авилагалч дарга , баян хулгайчид, их хурлын гишүүд, сайд нар ямар ч гэмт хэрэг үйлдсэн ялаас чөлөөлөгдөх юм уу хөнгөн ялаар шийтгэгдэж байна. Хэдэн зуун тэрбумаар нь идчихээд хэдхэн сая төгрөгөөр торгуулаад өнгөрч байна. Хэн нэг шүүгч өөрийнхөө эрх мэдлийг ашиглан хэргийг хааж хэрэгсэхгүй болгох юм уу хөнгөн ял оноож хуурч мэхэлж байна. Гэмт хэрэгтнүүдийг мөрдөгдөх хугацаанд нв хорихоос чөлөөлж гадаад дотоодод оргон зайлах,хэргээ хаацайлахаар хуйвалдах бүх бололцоог олгож байна. Ийм байхад Монгол авилагал хулгай луйвар, урвалт тасрахгүй
Иргэн [202.179.4.250] 2023-05-09 10:36:29
ЗАСГИЙН ТЭРГҮҮН БАЙЖ ИЙМ ЮМ ЯРИАД СУУЖ БАЙХААР ИРГЭД ЯАХ ЮМ. ЧИ ШИЙДВЭР ГАРГАНА ГЭЖ БИДНИЙ ӨМНӨӨС ЕС БОЛОО БИЗ ДЭЭ. АЖЛАА ХИЙ Л ДЭЭ. ЯДУУРАЛ ГАЗАР АВЛАА. ЦАЛИН ТЭТГЭВЭРЭЭ НЭМЭЭЧ ЭЭ. КОВИД ГЭЭД ХАМАГ МӨНГИЙГ МАН ХУВААГААД ИДЧИХ ЭЭ БИЗ ДЭЭ. ОДОО ХАНАХ БОЛООГҮЙ ЮУ
Зочин [202.126.90.33] 2023-05-09 10:25:28
Оюулзгана муу баас 2024 чи гарахгүй ээ
Өөрөө ажлаа хийж чадахгүй нүүрс зэс алт төмрийн хүдэр цайрын баяжмалын үнэ зах зээлд түүх [103.254.123.49] 2023-05-09 09:57:25
Өөрөө ажлаа хийж чадахгүй байж их мэдэгч царайлах юм зэс нүүрс алт төмрийн хүдэр гм гол экспортын бүтээгдхүүн түүхэн дээд үнэтэй байна мал минь, дандаа худлаа солиорно, чи шүүхэд нөлөөлөх үндэслэлгүй угаасаа МУ д болж бүтэж байгаа ажил ховор танай нам л ийм болгосон.
Рха [66.181.161.161] 2023-05-09 10:11:12
Шүүгчийг яаж ч чадахгүй байх чанга хуультай болмоор байна! Даварсан юмнуудийг суулгадаг болий!
IRGEN [202.126.88.201] 2023-05-09 09:49:53
SHUUX BOL JINXENE ABILGALIIN EX SURBALJ SHUU DEE... SHUUGCH NARIIG BUGDIIG NI SOLIX XEREGTEI...TEGJ BAIJ SHUDARGA ES TOGTONO....... ZABXAI GAZAR SHUUX BOL ...BUX SHUUGCH BISH L DEE GEXDEE 80 XUBI NI BUTEXGUI EE
1 [202.21.102.222] 2023-05-09 09:47:58
Чамайг болон танай намыг нүд завчихгүй харж байхгүй бол монголыг минь яаж ч магадгүйл бна даа
Зочин [66.181.161.161] 2023-05-09 10:14:20
Шүүгчид нь эрүү үүсгэдгүй юм уу? Ашиглаад байгаа хуулийн цоорхойнуудийг нь бүгдийг УИХ аар хүчингүй болгох хууль батал. Шүүгч нар хэтэрч байгаашдээ!!!!!'
Үнэн үг [192.82.80.145] 2023-05-09 09:47:07
Шүүх яагаал нэг асуудлаар эргэж буцаж мунгинаад байна. Тэр шүүгч Д.Сувд-Эрдэнэ ажилаа мэдэхгүй байна гэж үзэж болно биз дээ.
Зочин [103.212.118.206] 2023-09-08 10:28:25
Шүүгч Д.Суьд-Эрдэнэ ажлаа мэдэхгүй байна.Халах хэрэгтэй.
Зочин [66.181.160.104] 2023-05-09 12:43:15
ЕС шүүхэд нөлөөлөөд Ганхуягийг буцаан суулгасан болмой ккк