0-17 НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД АМНЫ ХӨНДИЙН ӨВЧЛӨЛ ИХ БАЙНА
Улс орон даяар зохион байгуулсан эрт илрүүлэгт хамрагдсан нэг сая иргэний өвчлөлийн статистик мэдээг Эрүүл мэндийн яамнаас товч танилцуулав.
Статистик тоон мэдээнээс харахад 0-17 насны хүүхдүүдэд амны хөндийн өвчлөл их байна. Иймд эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ шүдийг зөв, тогтмол угаалгах тал дээр анхаарахыг зөвлөлөө.
Насанд хүрэгчдийн хувьд өвчлөлд хүргэж буй хорт зуршлаас татгалзаж, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хийснээр олон талын эрсдэлээс сэргийлэх юм.
Сэтгэгдэл
зочин [64.119.17.44] 2023-05-09 14:27:36
Хүүхдүүддээ гурил ба гурилан бүтээгдэхүүн, бялуу, нарйн боов мэт чихэртэй амттан, шүдэнд наалддаг хүнсний зүйлс битгий идүүлээч ээ.