​НҮҮРСНИЙ ХЭРГЭЭР МАН-ААС ХӨӨГДСӨН ГИШҮҮД АН-Д ОРОХООР ЭРГЭЛДЭЖ БАЙНА ГЭВ ҮҮ?

Aдмин / Улстөр

МАН-ын Хяналтын хороо саяхан хуралдаж долоо, найман хүнийг намаасаа хөөх шийдвэр гаргажээ. Энэ дунд нүүрсчид, Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон хүмүүс багтсан байна. Яг хэн, хэн МАН-аас хөөгдсөнийг одоохондоо албан ёсоор зарлаагүй байгаа. Гэхдээ Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд, Б.Ганхуяг, Н.Наранбаатар нарын нэрс хамгийн түрүүнд цоллогдсон гэх яриа Тусгаар тогтнолын ордноос сонсогдох болов.

МАН-ын Үндсэн дүрэмд “Илтэд ёс зүйн болон ашиг сонирхлын ноцтой зөрчил гаргасан, авлигын гэмт хэрэгт холбогдсон бол намын гишүүн байхыг хориглоно” гэж тодорхой заажээ. Улмаар “Нам болоод намын гишүүдийн нийтлэг эрх ашиг, нэр хүндийг хүндэтгэн гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ 30 хоногт багтаан гаргах ёстой” гэж шаарддаг юм байна. Иймд МАН-ын Хяналтын хороо нийгэмд ил зарлагдсан нүүрсчдээ намын дүрмийг уландаа гишгэсэн гэж үзэн хөөх шийдвэрт хүрсэн бололтой юм. Харин хөөгдсөн гишүүд нь Үндсэн дүрэмд заасанчлан 30 хоногийн хугацаанд өргөдлөө ирүүлэх учиртай. Одоогийн байдлаар таван хүн тайлбараа өгсөн сураг байна. Тэдний хувьд намаасаа бүр мөсөн явахаар хатуу шийдчихсэн гэх яриа сонсогдох болов. Энэ нь ч үнэний ортой байхыг үгүйсгэхгүй. МАН-аас хөөгдсөн нүүрсчид дараагийн нүүдлээ хийгээд эхэлсэн сурагтай. Улс төрийн хүрээнийхний ярьж байгаагаар тэд АН-д орохоор эргэлдэж байгаа гэх юм. Сайндаа ч биш, аминд тулсан үед АН-ын малгай дор хорогддог танил технологийг тэд хэрэглэж байна гэж зарим нь ярих юм билээ. Ялангуяа Т.Аюурсайханы хувьд АН-д орохоор нэлээд идэвхтэй сонирхож буй гэж дуулдана лээ. Харин Ж.Мөнхбат жаахан хойш суугаад байгаа бололтой шүү. Хашир юу ч болоо билээ гэж харзнаж байж ч мэднэ.

МАН-ын дүрэмд “Намын гишүүн нь авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдсон бол намын удирдах байгууллагад сонгогдох, бүх шатны сонгуульд намын нэрийн өмнөөс нэр дэвших эрх эдлэхгүй” гэсэн заалт байдаг. Гэвч өнгөрсөн хугацаанд МАН-ын дүрмийн энэхүү заалт бодитой хэрэгжсэн бил үү. Гэмт хэрэгт холбогдсон гишүүдийнхээ толгойг илсээр ирсэн нь худлаа биш. Бүхэл бүтэн зуун жилийн түүхтэй энэ том нам хариуцлага тооцохдоо хойрго гэх нийгмийн шүүмжтэй өнөөдрийг хүртэл нүүр тулсан. Тэгвэл одоо МАН-ын удирдах аппаратад үе шилжилт хийгдэж, 1980-аад оныхон гарч ирээд байгаа. Тэд цүнх барьж, сандал суудалтайгаа зууралддаг биш, эх орныхоо эрх ашгийг тэргүүндээ залсан бодлогын нам байх ёстой гэж үргэлж хэлдэг. Иймд МАН нүүрсчидтэйгээ, хулгайчидтайгаа хатуу тэмцэж, хариуцлага хүлээлгэнэ гэж хэдэнтээ мэдэгдсэн. Тэгэхээр намаасаа өршөөлгүй хөөгдөх нь тодорхой болсон нүүрсчид ирэх сонгуульд сойгдохын тулд АН-д орохоор оволзож байгаа нь тэр ажээ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

зочин [122.201.24.184] 2023-05-12 13:38:40

Эндээс харахад МАН ба АН 2 яг ижил нэг нам гэсэн үг үү? эсвэл юу вэ? Магадгүй эдгээр хүмүүс АН-д нэгдвэл МАН-ын дотоод жонхууг ил болгох уу? хоорондын тэмцэл нь эрчимжих үү?

зочин [202.9.46.182] 2023-05-11 10:19:05

Ардчилал анх гарч ирэхдээ үнэхээр эх орон ард иргэдээ гэсэн сэтгэлтэй хүмүүс байсан яван явсаар шуналын тулам хулгай луйвар худалч алуурч авилгачдын нам болон хувирч нөгөө намууд нь дагаад намирчихсан одоо ардын нам баларч байна шүү дээ

Зочин [124.158.114.45] 2023-05-11 09:44:02

Хөе хулгайч нараа нам дамжиж яахын бэ. Хулгайч болон авилгачдын нам гэсэн нам байгуулчихаа. Тэр нь дээр шүү.

ЗОЧИН [202.126.89.205] 2023-05-11 09:15:16

ОДОО ЭНЭ ХУЛГАЙЧУУДЫГ ХЭН Ч ТООХГҮЙ АН Ч ХҮНИЙ ЭРХ ГЭЖ СОЛИОРООД АВЧ МЭДЭХ Л ГАРУУД ДАА ЗА ДОО АВААД Ч ЭНЭ НАМ УЛАМ Л СӨНӨНӨ БИЗ

ЗОЧИН [122.201.31.16] 2023-05-11 07:53:38

НАМ-УУД БОЛ ХУЛГАЙЧ НАРЫН СЭЛГҮҮЦЭЖ ХОНОГ ТӨӨРҮҮЛДЭГ ГАЗАР БОЛСНЫ ТОД ИЛРЭЛ

Huz [202.21.107.46] 2023-05-11 05:38:07

Hulgaichidaa avch bgaa arga zovhon namaas hooh haha yal shiitgelgui saihan oron shuu ;)

Содном [202.179.21.228] 2023-05-10 20:58:39

За одоо дахиж намын нэр барьсан МАН аа сонгохгүй ээ олон жил энэ намдаа үнэнч яваад юу ч амьдрал дээшилсэнгүй харин дордлоо ковот ч гэх шиг одоо боль бидний дэмжлэгээр та нар гарч ирж тухалсан идсэн дэндүү дарангуйллаа одоо больё намаа биш өөрийгөө бодноо хө

Зочин [66.181.184.85] 2023-05-11 07:11:01

АНУС-ын троллын үг

Зочин [103.57.94.209] 2023-05-10 20:58:15

АН арай ч тогоотой хоолруугаа тэгж шороо цацахгүй байхааааа...

Зочин [103.229.120.151] 2023-05-10 20:08:55

Аюурсайхан ч харин хар залуугийн муухай шудрага хүн дээ зоригтой хэний ч өөдөөс хэлэх үгээ хэлчихдэг нямбай нягт гэж жигтэйхэн аатай шүүмжлэгч залуу байсан юм шүү хэзээ ч буруу зүйл хийх хүн биш мундаг залуу байгаандаа

хариу [66.181.176.75] 2023-05-10 21:50:17

Аюурсайхан шуналын тулмаа, чи өөрөө өөрийгөө бичэхээ боль.

Шорон [202.9.46.248] 2023-05-10 16:46:37

Яагаад шоронд хийгээгүй гэж?

Зочин [202.131.248.206] 2023-05-10 17:16:07

Бузруудыг намдаа оруулж улс төрийн дэмжлэг үзүүлсэн нам байвал сөнөтүгэй.

Асс [202.131.248.206] 2023-05-10 17:13:46

Хогийн хулгайч нарыг намдаа авч сонгуульд нэр дэвшүүлж квотоор оруулсан доошоо орж болохгүй!!!!!

Зочин [59.153.112.82] 2023-05-10 15:03:40

А.намыг самарах нь дээ.гантөмөр намын даргад жулдана даа ккк

arwan baydiin burmaa [202.21.100.50] 2023-05-10 14:02:38

muusain uher halhuud biden shig ewtei baij chadahgui hohi ni dee. Bayduud bol gar hugarawch hamtsui dotroo gedeg...

Зочин [43.242.243.208] 2023-05-10 12:36:12

Ардчилсан нам угаасаа хог цуглуулдаг

Зочин [64.119.24.30] 2023-05-10 11:50:49

МАН сонгууль дөхөөд ирэхээр шударга болж байгаа гэдэг имиж бүрдүүлэхийн тулд эдгээр нөхдөө хөх нь тодорхой бизээ.Үнэхээр шударга шүүлтээр оруулбал өнөөгийн МАН-ын их хурал дахь гишүүдээс тогтож үлдэх хүн гарын арван хуруунаас цөөхөн байхаа.

Зочин [202.126.92.173] 2023-05-10 11:19:11

манай намаас зайлцан бай даа.

Зочин [64.119.17.205] 2023-05-10 11:27:34

Ан ман 2 нэг л нам шуу дээдсууд нь хоорондоо ураг торлиин холбоотой ард тумэнд бол эсрэг нам шиг харагдана уунииг Ан намын

иргэн [202.21.126.195] 2023-05-10 11:09:58

АН бүр улайм цайм худлаа ярьж бичүүлдэг болжээ.Хэзээч хэнч АН-д орохгүй хөөе.Муухай харагдуулах гэхээс бүр байж ядаж байх юм.Мөнхжаргал гэдэг балиар АН-н залуу Архангайд бүр нэр дэвшинэ гэж сэрүүн зүүдлээд ийм зүйл бичүүлж байгаа юм байна дөө.АН ахиж төрд гарах юу бол.Өөрсдөө эхлээд цэвэр тунгалаг бай АН-хаан.Дараа нь бусдын муухайг ярьдаа.

Чулуунбаатар [202.21.107.13] 2023-05-10 11:06:05

Энэ залуус МАН ын үнэн нүүр царайг мэдсэн учир . Харин эрт мэдсэн... байна аа.. БОЛОВСРОЛТОЙ учир сайн тунгааж бодож үзээд .Ардчилсан намд элсэх нь зөв л дөө....Ер эдгээр хэд бол боловсролтой..... БАС хээгүй гүдэсхэн МОНГОЛ залуус шүү___ Төмөрбаатарын АЮУРСАЙХАНЫ өвөө Гомбожав гуай бол ..ДОРНОД аймагт аа их нэр хүндтэй хүн байддаг даа......

Зочин [66.181.161.237] 2023-05-10 14:24:45

Хээгүй гүдэсхэн хулгайч уу.Ардчилсан нам хулгайчуудын хоргодох газар болжээ хө

Зочин [202.179.25.17] 2023-05-10 10:57:52

Худлаа байлгүй. ингэж нэгнийгээ харлуулж болохгүй.

иргэн [203.217.139.240] 2023-05-10 10:42:30

Жижиг намуудад нэг нэгээр нь тараагаад өгчих, сонгуульд гараад л ирнэ. Олон намын тогтолцоо бүрдэнэ

Зочин [150.129.140.37] 2023-05-10 10:35:12

МАНын шаарнуудыг хамж авбал АН хогийн сав болно

Зочин [66.181.160.92] 2023-05-11 06:19:01

Сонгууль дөхөөд ирэхээр хоорондоо алалцаад эхэлдэг нь гэм биш зан үйл болсоныг л харуулж байгаа нь энэ шүү дээ...

ОВГОН [64.119.17.205] 2023-05-10 11:35:40

Ан намыг ариухан гэж бодож благ жириин гишууд хоорхиилолтэй Ман Ан 2 хоорондоо идэж уух бодлого нь хуртэл адилхан санагдаад благ юм жириин гишууд ард тумэнд минь хууртавдаа адилхан савнууд шуу залуусыг дэмжие хорооны чавганц нараа

Монголын төлөө [203.17.23.197] 2023-05-10 09:45:11

Энэ нам хэмээх хулгайч луйварчид урвагчид авилгалчидын бөөгнөрсөн бүлэглэлийг устгаж их хурлын гишүүдээ тогтоосон ковотын хүрээнд орон нутаг ,нутгаасаа иргэд нь нэр дэвшүүлэн өрсөлдүүлж сонгодог болгоё. Нам хэмээх тамын хуйвалдааны бүлэглэлүүдийг устгая

Зочин [192.82.71.171] 2023-05-10 09:44:50

МАН БА МАН-ЫН ХУЛГАЙЧИД ИЧИГ ИЧИГ


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.