Л.Оюун-Эрдэнэ хэнийг "хэрэг дардаг" гэчихэв?
Том хулгай тойрсон асуудлаар Шүүх, Засаг хоёр үзэлцээд удаж байгаа билээ. Л.Оюун-Эрдэнэ ер нь шүүхтэй холбоотой олон юм ярьдаг. "Шүүхийг нүд цавчилгүй харна" гэж олон удаа хэлсэн. Харин Шүүхийн ерөнхий зөвлөл түүнийг "Шүүхэд халдлаа" гэж хэлэлцсэн. Түүнээс хойш ч тэрбээр хэд хэдэн удаа Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой байр сууриа илэрхийллээ.
Чуулганы танхимд, өрөөндөө хэлсэн үгсүүд нь хэвлэл, цахим сүлжээгээр нэвтэрсэн. Бид ч зах зухаас нь мэдээлсэн. Хамгийн сүүлд уржигдар Засгийн газрын ээлжит бус хуралдаан дээр нэлээд олон зүйлийг ярьжээ. Энэ нь Чингэлтэйн шүүх "Эрдэнэс Таван толгой" компанийн захирал асан Б.Ганхуягийг суллаад буцааж хорьсонтой холбоотой бололтой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэр хуралдаан дээр "Шүүхийг шударга байлгахын төлөө чадах бүхнээ хийнэ. Ухрахгүй. Болохгүй бол Төв талбайд иргэдтэй жагсаж байгаад нэг талдаа гарна. Мишигийн Батсуурийг чөлөөлж чадаагүй Шүүхийн ерөнхий зөвлөл Засаг руу орох гээд байх хэрэггүй байгаа юм.
Ер нь шүүгчдийн авлигын асуудлыг шалгах ёстой. Их хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд шалгагдаж байна. Шүүгчдэд ч хамаатай. Шүүр ажиллагаанаас шүүгчид үлдэх ёсгүй" гэсэн байна.
Мөн тэрбээр "Эрдэнэтийн 49"-ийн хэрэг хэдэн жил болов. Цахим дээр бүх хэргийн процесс ил байх ёстой. Д.Мөнх-Эрдэнийн сенсацийн ард Кёкүшюзан Д.Батбаярыг чөлөөлсөн. Энэ үнэн шүү. Үндсэн хууль дундуур Б.Ганхуягийг гаргана. Тэгснээ нийгэм шуугихаар буцааж хорино. Ийм Шүүхтэй байхад хөрөнгө оруулалт яаж нэмэгдэх юм бэ. Хэнийг хуураад байгаа юм бэ.
Ер нь бол хэн ч авлигын гэмт хэргийг дарах ёсгүй шүү" гэж хэлжээ. Эндээс харвал Л.Оюун-Эрдэнийн энэ ярьсан зүйлүүд нь зөвхөн Шүүх рүү хандаад байгаа биш бололтой. Учир нь тэрбээр ярианыхаа төгсгөлд "Хэн ч авлигын гэмт хэргийг дарах ёсгүй шүү" гэсэн байна.
Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ хэнийг "хэрэг дардаг" гэчихэв гэдэг сонин байна. Шүүх үү. Шүүхийн ерөнхий зөвлөл үү. Аль эсвэл хэн нэгэн албан тушаалтан уу?
Ө.Бааст
Эх сурвалж: Сонин.мн
Сэтгэгдэл
9 [66.181.179.160] 2023-05-14 14:37:06
9 сайд хулгайч нараа яллаж чадвал нилээн том од болно чадвалшдээ
Зочин [202.9.46.174] 2023-05-14 07:12:40
ЭРДЭНЭТИЙН 49% ОЛЖ ИРСЭН ХҮМҮҮСИЙГ ШАГНА.
Оспан [188.124.237.120] 2023-05-13 09:57:05
Тэр элбэгдорж,баттулга хоёрыг хорьж байж шүүх зөв замд орох байх
Зочин [202.9.46.114] 2023-05-14 11:54:06
Mash zub yrij baina
Зочин [202.9.41.16] 2023-05-13 05:54:43
Шүүхийнхэн авилгал хээл хахуульдаа идэгдээд зарим нь өөрийгөө боомилсон гашуун түүх бий биз дээ
Зочин [202.21.100.210] 2023-05-12 09:21:59
Шүүр гэж ард түмний толгойг эргүүлсэн худ ажил. Шүүрэнд өртөх нөхдүүд зөндөө л байна. Аль муу муухай бүхнээ хийгээд байж л байна. Ажил хийвэл хийсэн шиг хий. Үгүй бол болиод дуугай сууж бай. Ард түмэн өөрсдөө учраа олохын төлөө хөдлөх хэрэгтэй байна.
murduh alba [72.143.206.69] 2023-05-12 08:26:56
sayhan murduh albani darga ubsiin garaltai umnu ni murduh alband olon jil ajillaj irsen zaluug solij bas neg alband ni ded dargaar buulgaj tomilson bh yum ene murduh albani darga arai hereg daraad bsan yum bish bizdee huuchin ene albani darga bsan erunhii prokuror hiij bsan udirdlaga door ni olon jil gar niilj ajillaj bsan huniihee gadaadiin irgediin gazar hurungiig bulaasan hergiig darj dee eshul uur yum bn uu
Зочин [192.82.82.67] 2023-05-12 02:04:49
Халтмаагий Баттулга ч аргагүй хулгайч хорчин хорлогч гээд шуугиад байх болж үнэн юм уу? Та мтнь ээээ
Иргэн [103.229.120.56] 2023-05-11 19:39:51
Шүүгчдийн мэргэжлийн алдааг тогтоодог газар байхгүй юм байна лээ, шүүхийн ерөнхий зөвлөл, сахилгын хороо, дээд шүүх рүү дайрахаасаа илүү хуулийг нь цоорхойгүй болго, өөр гарц байхгүй.
Зочин [202.9.40.72] 2023-05-12 00:01:47
ОЮУН ЭРДЭНИЙН дээр хэлсэн зүйлст яагаад дургүйцэц байгаа юм бэ? Шүүх өөртөө дүгнэлт хийвэл бүгдэд хэрэгтэй байхсан
зочин [202.179.24.207] 2023-05-11 18:58:27
Шүүх засаглал Монгол улсаар тоглож байна шдэ, мөнгөтэй хүнд тултал үйлчилж, мөнгөгүй хүнд ялыг өгөөд явуулж байна, нөгөө хууль эрх тэгш үйлчилнэ гэдэг үгийг чин орвонгоор нь эргүүлээд 20 жилийн нүүр үзэж байна. Ард түмэн шүүхийг шинэчил гэхээр авилгачин шүүгч нараа яаж ч чадахгүй болтлоо ялзарсан ШЕЗ шүүгч нарын эрхэнд халдлаа гэнээ, та нарын эрх гэж байхгүй шүү ШЕЗ.
ZOCHIN [202.126.90.55] 2023-05-11 18:15:59
MONGOL ULS SHINECHILEGDEJ ZUB ZAMDAA ORII GEBEL SHUUXEES L EXLEX ESTOI...SHUUX BOL ESTOI XAMGIIN ABILGALD IDEGDSEN XOGIIN XUND SURTALTAI GAZAR.....
Зочин [116.115.137.82] 2023-05-11 18:33:03
Ганхуягыг сулалсан шүүхчийг бариж хорих хэрэгтэй хахуул авсан тэр шүүгч ерөнхий сайдаа танд эрх мэдэл дутаа юу
Зочин [116.115.137.82] 2023-05-11 18:29:58
Новшнуудыг бүгдийг хөөж явуул шүүх гэж хээл хахуулд идэгсэн хулгайч нар
Зочин [122.201.31.28] 2023-05-11 16:28:56
Хогийн авилгач шүүхд цэвэр агаар оруулахгүй бээж ялзараад олон түмэнд хог гэж харагдаж байна шүүүү
Иргэн [91.210.250.80] 2023-05-11 15:15:53
Еоөнхий сайд Оюун-Эрдэнэд бүх эрх мэдэл нь байгаа, яагаад арга хэмжээ авахгүй худлаа ГОЁ үгээрээ ард түмний,тархийг угаагаад бгаа юмб, Ажиллаж чадахгүй бгаа юм бол огцор, эсвэл олон түмэнд харагдах олигтой юм харуулааж дээ. Нөгөө нүүрсний хулгай, Хөгжлийн банкны асуудал, Оюу толгой, Таван толгой, Тамсаг булан, Эмээлтийн махны асуудал, Цагдаа, Шүүх Прокуроруудын хууль бүс ажиллагаа, Хээл харууль гээд ..бичээд байвал их юм бн, ХАРИУЦЛАГА ТООЦОО, БИТГИЙ СУУДАЛДАА БҮГЭЭД БУВТНААД БАЙ, ОРДОНООСОО ГАРЧ АЖИЛ !!! ЕРӨНХИЙ САЙД АА!!! ҮХӨ-д оруулж буй төслөө эргүүлж татаж ав!!! Тэр 152 хэнд ч хэрэггүй, ард түмэн эсэргүүцэж бн, ойдгож бн уу????
zochin [202.179.24.207] 2023-05-11 18:53:52
мангар бацаанаа чиний санааг хэн ч ойлгох юм байна, шүүх засаглал тусдаа хуультай 3 дахь засаглал, хэнч халдашгүй гэж байгаан. Тэгэхээр гүйцэтгэх засаглал халдаж чадахгүйг новшийн Шүүхийн ерөнхий зөвлөл чин мэдээд тоглолт хийж байна. Мөнгөтэй эздийн нохойн гуяа болсон шүүгч нар гүйцэтгэх засаглалаараа тоглож байна, бүүр цаашлаад Монгол улсаар тоглож байна, яахуу мангар бацаанаа...
Зочин [103.212.119.252] 2023-05-11 14:45:42
"Хэн ч хэргийг дарах ёсгүй шүү" гэдэг.гайхах хэрэггүй ойлгомжтой. Хэргийг тогтоох ёстой шийдэх ёстой, хуулийг хэрэгжүүлэх ёстой л товаришууд дээр Ерөнхий сайдын үг очлоо доо. Шүүхэд нөлөөлөх гэлээ гэж Ерөнхий сайд руу шүүхийн авилгачид дайрч байна. Хэрэг шийддэггүй дардаг явдал олон жил боллоо. Ерөнхий сайд оргүй зүйл хэлээгүй баримтаар л сануулж байна. Авилгачдыг ер нь ард түмэн босч нухвал яагаад бологүй гэж. Тэмцлийн дуу хоолой ойртож байна даа.Салхич шувуу хөдөлнө шүү
Болд [66.181.178.51] 2023-05-11 14:17:58
Бүх радио тв нүүд төрийн гурван өндөрлөг гэж буруу чрих юмаа.төрийн 3н өндөрлөг гэдэг чинь засгийн газар,уих,шүүх гурав шүү дээ.ерөнрийлөгч төрийн өндөрлөгт орохгүй ээ.тусдаа субъект
Зочин [203.23.199.2] 2023-05-11 12:53:44
Үндсэн хуульд орсон дарааллаар бол 1-т УИХ 2-т Ерөнхийлөгч 3-т Засгийн Газар 4-т Шүүх эрх мэдэл байдаг гэтэл хамгийн сүүлийн нөхөр нь урьдах гурвынхаа шийдвэрийг хүчингүй болгодог, зөв бурууг нь шүүдэг гэхээр логик где.
Зочин [203.98.76.9] 2023-05-11 12:26:27
Буруу шийдвэр гаргасан бүх шүүгчдийг дахин хуулийн байгууллагад ажиллах нөхцөлгүйгээр хариуцлага тооцооч
ЗОЧИН [202.126.89.205] 2023-05-11 10:26:23
ШЕЗ ГЭЖ ЮУ ХИЙДЭГ БАЙГУУЛЛАГА ВЭ ТАТАН БУУЛГА ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙГ НИЙТ ШҮҮГЧДИЙН САНАЛААР ТОМИЛНОНО БИЗ ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ТӨСӨВ ИДСЭН БАЙГУУЛЛАГУУДААС САЛААЧЭЭ
өндөр настан эх [202.126.88.141] 2023-05-11 10:22:53
маш олон зүйл ил болсон энэ засгийн газрын үeд талархаж дэмжиж байна. юу тарина хурааж авна.
Зочин [43.242.243.4] 2023-05-11 10:11:32
Шүүхийн ерөнхий зөвлөл гэж балай хэнд ч хэрэггүй газрыг татан буулга.
Иргэн [66.181.184.170] 2023-05-11 10:08:20
Тийм шударга юм бол женко ахаа шалгаач данхан толгойтой шоучин минь
Зочин [192.82.68.99] 2023-05-11 10:16:50
Чи өөрөө дуугүй бай, юу ч хийж чадахгүй, авилгачин юм өишүү чи
Chuluunbaatar [192.82.88.167] 2023-05-11 09:55:30
Shvvh shvvhiin zovloliig solih htei bvgd hulgaich nariin gar hol bolson