ТӨРИЙН АЛБЫГ ЦОМХОН, ЧАДВАРЛАГ БОЛОВСОН ХҮЧНЭЭР БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙГ ОНЦОЛЛОО

Aдмин / Улстөр

УИХ-ын дарга Г.Занданшатар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар дүүрэг, хороодын Засаг дарга нартай уулзаж, Үндсэн хуулийн шинэчлэлийн талаар танилцуулсан.

Мөн үргэлжлүүлэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчидтай уулзлаа.

Энэ үеэр төрийн албаны эрх зүйн шинэчлэл болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн талаар танилцуулсан юм. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх шалтгаан хийгээд ач холбогдлын талаар танилцуулж, албан хаагчдын санал бодлыг сонсож, сонирхсон асуултад нь хариулт өглөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар “2023 оны УИХ-ын хаврын чуулганаар авлигатай тэмцэх эрх зүйн шинэчлэлийг хийхээр зорьж байна. Энэ хүрээнд эдийн засгийн шинэчлэл, хүний хөгжлийн шинэчлэлийг хийж, төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах цогц бодлогыг баримтлан ажиллахаар төлөвлөсөн. Мөн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар Улаанбаатар хотын есөн дүүргийг тус тусад нь хот болгон, хороодыг дүүрэг болгон зохицуулах шаардлагатай гэж үзэж байна. Ийнхүү засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр нь задалснаар хэт төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах боломж үүснэ. Мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталсан. Хуулийн амин сүнс нь ёс суртахуун байдаг. Тиймээс төрийн албаны шинэчлэл ёс зүйгээс эхлэх ёстой гэж үзэж байна” гэв.

Монгол Улсын хэмжээнд 4337 төрийн болон төрийн оролцоотой байгууллагад 234,251 албан хаагч ажилладаг. УИХ-ын дарга уулзалтын үеэр бүтээмжид суурилсан цалингийн сүлжээг бий болгон, төрийн албыг цомхон, чадварлаг боловсон хүчнээр бүрдүүлэх хэрэгтэйг онцолж байлаа.

Уулзалтад оролцсон дүүрэг, хороодын Засаг дарга болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид Үндсэн хуулийн шинэчлэл болон цаг үеийн тулгамдсан асуудлуудаар санал бодлоо солилцож, асуулт асуусан юм.


Сэтгэгдэл

Зочин [103.229.123.74] 2023-05-12 11:49:02

МАН ч МАНдуулж өгч байгаа даа .Зандан шатар бол зүгээр л ЛООЗОН ярьдаг хүн. Оюун эрдэнэ ПОПУЛИСТ , Хүрэлсүх тавчигтай эхээр далимдуулж Бангледешийн буянаар дэвшсэн КАЗИНОЧИН . НАМ нь тэр чигээрээ хулгайч , авилгачид. АВАХ ЮМ БАЙХГҮЙ ЭЭ

МАЙ [77.111.246.10] 2023-05-11 15:45:14

ЦОМХОТГОХООР ШҮЛСХЭН ЦАЛИНГААР 2-3 ХҮНИЙ АЖИЛ ХИЙХ ХҮН ОЛДОХ УУ. ЭНЭ УЛС ЧИНЬ СОЛОНГОС ЯВАХЫГ МӨРӨӨДӨГСДӨӨР ДҮҮРСЭН ЭЗЭНГҮЙ АРД ИРГЭДГҮЙ ТАТВАР ТӨЛӨГЧГҮЙ ХЭДЭН ХАЛАМЖИЙН ХҮМҮҮСТЭЙ УЛС БОЛЛОО

зочин [150.129.140.81] 2023-05-11 13:44:52

Бүх шатны сонгууль үнэхээр дөхөж байгаа бололтой МАН ээлжит үгсээ ярьж эхлэв үү? 80000 гаруй чадвартай төрийн албан хаагчид ажиллаад болоод байсныг М.Энхболдын ЗГ-аас эхлээд нэмсээр одоо бүр 225000 болсноор чадваргүй, зүгээр суугчид, сул цалин авагсад эрс нэмэгдсэн үү? 11 цагаас хойш төрийн үйлчилгээ авахад тун бэрх, ихэнх ажилтнууд нь ажлын байран дээрээ байхгүй болчихдог биз дээ? МАН угшилтай зарим хөгшчүүл 64 гаруй настай болтлоо 20 гаруй жил агентлагийн даргаар суугаад, мундаг залуучуудыг дарамтлах, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ гэдэг аргаар ажлаас нь халах, 100 жилийн ой тэмдэглэхээс бусдыг сэтгэхээ больчихсон юм биш үү?

Зочин [124.158.109.175] 2023-05-11 12:51:57

Мөн ч олон жил ингэж ярилаа ... одоо дахин яриад байхыг бодоход түрүүн ярьсан юмнууд нь бүтээгүй юм байна л даа

Бүтэхгүй санаа. [66.181.160.30] 2023-05-11 10:53:33

Монголд жил бүр дэндүү олон ДЭЭД боловсролтой их дээд сургуулиуд төгсч зах зээлд гардаг. Тэднийг шингээх хөдөлмөрийн зах зээл Монголд БАЙДАГГҮЙ. Хамгийн том ажил олгогч нь Монголын ТӨРИЙН АЛБА л байдаг. Иймд тийшээгээ л их дээд сургууль төгссөн шинэ боловсон хүчин шингэхийг оролддог. Төр орон тоогоо хасвал ажилгүйдэл л НЭМЭГДНЭ. Иймд та нар боловсрол эзэмшсэн залуусыг бодохгүй сайхан мөрөөдөж байнадаа.

зочин [202.9.41.17] 2023-05-11 10:20:46

зөв энэ тэнд утасаа маажсан улс байдаг шүү юм асууж сурахаар дуугарах хүн тунчиг ховор шүү

ЗОЧИН [202.126.89.205] 2023-05-11 10:16:19

ТӨРИЙН АЖИЛ ГЭХЭЭР ЯСТ МЭЛХИЙНИЙ ХУРДААР ЯВДАГ АЖИЛ БАЙХЫН ТЭГЭЭД ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭНД ЧӨДӨР СААД БОЛЖ ХАХУУЛЬ ӨГВӨЛ ХУРДАЛДАГ АЖИЛ БАЙНА ҮҮНИЙГ ӨӨРЧИЛ ТӨРИЙН АЛБА ХААГЧИД БОЛ ТАТВАР ТӨЛӨГЧИДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ШҮҮ

Зочин [77.111.246.10] 2023-05-11 15:46:18

ТЭНЭГ СДА МИНЬ ТЭД Ч БАС ТАТВАР ТӨЛЖ БАЙГАА


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.