Шударга харагдах гэж хичээх тусам шүүмжлэлд өртөх эрх баригчид

Aдмин / Улстөр

Буруугаа бусад руу бухах, алдаагаа алсаас эрэх, хулгайгаа хуудуугаар далдлах сурмаг араншинтай эрх баригч намын бүтэлгүйтэл улс орныг сүйрэлд хөтлөх хэмжээнд хүрсэн ч адган тогтоож байгаа түр зуурын нэг хүчин зүйл бол авлигалтай тэмцэхээр эрслэх зарим оролдлогууд. Юун түрүүн өөрийнхөө алдаа дутагдлыг ухамсарлаж сурахыг ямар ч зөв чиг баримжааны ухагдахуун баримжаалдаг. Наад захын үнэн, шударгын эрмэлзэлгүй болчихсон уу гэмээр төр зайдлагчдын дүр төрх сүүлийн үеийн хямралын урхаг уршиг болов.

60 тэрбум, оффшор, хууль бус гэрээ, ЖДҮ-ийн санг тоносон, Хөгжлийн банкны, нүүрсний хулгай гэх мэтийн олон их наядаар хэмжигдэх төрийн түшээдийн хулгай луйврын нэг ч хэрэг гэмт үйлдлийн хэмжээнд үнэлэгдэн хууль шүүхээр шийдэгдэж, ард түмний амьдралд өөрчлөлт гарсангүй. Муу хууль гэж байдаггүй өчүүхэн улс төрчид л гэж байдагж аж.

Үндсэн хуульт тогтолцоо, парламентын засаглал, сонгуулийн чөлөөт систем одоохондоо хүн төрөлхтний одоогийн хамгийн боловсонгуй нийгмийн хөгжлийн загвар мөн ч авлигалд олон байраар ухарч шившиглэх манай улс төрчид чухам ямар тогтолцооны гайхамшигт өөрчлөлт хийж алмайруулах гээ юм бол? Тогтолцооны гэхээсээ илүү ёс суртахууны тооны бус чанарын өөрчлөлт, дэвшил нэн даруй хэрэгтэйг ард түмэн ойлгоно.


Сэтгэгдэл

Зочин [203.98.77.101] 2023-05-17 08:34:45

хуурамч үйлдэл ихслээ

зочин [150.129.141.113] 2023-05-17 00:08:05

Монгол улсыг 100 гаруй МАН удирдсан гэдэг үү? МАН-ын 100 гаруй жилийн ажлын үр дүн нь өнөөдрийн ядуу буурай гуйлгачин Монгол юм биш үү? Монголчуудын 100 гаруй жилийн итгэлийг МАН ингэж л хариулав уу? Гэмт хүн гэлбэлзэнэ гэж үг байдаг уу? Өөрийн толгой дээрх тэмээг харахгүй, бусдын толгой дээрх хялгасыг харна гэж үг байдаг байх аа? Бусдаас бурууг хайх биш харин өөрөөсөө бурууг хай гэж үг бий юу?

Зочин [192.82.72.148] 2023-05-16 23:24:44

Коммунистууд их л олон троллуудбг цалинлуулж харагдах юм даа 33 жил хулхидууллаа даа, 1 ч гялтаах ажил хийсэнгүй?

ренчин [183.177.99.230] 2023-05-16 20:04:07

За яахав одоохондоо АН-с арай дээр байгаамаа. Ер нь бидний монголчуудын толинд туссан дүрс чинь энэ намууд шүү дээ.

Зочин [59.153.114.220] 2023-05-16 16:26:46

Эзэнгүй монгол Засаг төргүй удирдлага бодлогогүй Монгол Үр хүүхдээ хайхардаггүй золионд гаргадөг Монгол Албан тушаал эрх мэдлийн төлөө шхэн хатан шунагч монгол ийм л болоод бна манай хайрт эх орон минь

Зочин [202.126.90.20] 2023-05-16 15:13:53

Хөгжлиин банкны хэрэгт жинхэнэ хулгайч нар нь үлдсэн байнаа,МАН болиочээ,энэ дотор чинь ямарч буруугүй хүмүүс байна шүү,

Зочин [43.228.128.90] 2023-05-16 14:47:23

Монголын бүх улс төрийн намыг тарааж, дахин эмхлэх, намын хатуу гишүүнчлэлийг байхгүй болгох, эхний алхмуудыг хийгүы бол Дэлхийн шившиг болж дууслаа шүү.

Зочин [103.57.93.105] 2023-05-16 12:01:37

Ганболд өөрөө нүүрсчин юм бн

Zochin [66.181.161.158] 2023-05-16 09:52:58

MAH taraach ee ! ! !


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.