Байр, суурь

Aдмин / Улстөр

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймагт ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулжээ. Мөн УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг тойрог бүртээ танилцуулан ажиллаад ирсэн. Энэ асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарын байр суурийг хүргэе.

Г.Занданшатар: Гишүүдийн тоог 108 болгох боломжтой гэсэн саналтай байна

-Иргэдийн олонх нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа боловч 152 болгохыг дэмжихгүй. Харин 108 хүртэл нэмэх боломжтой гэсэн. Мөн сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг бүрэн дэмжиж байгаа нь олон намын төлөөлөлтэй, хүчтэй сөрөг хүчинтэй, олон ургальч үзэл бодлыг илэрхийлсэн парламенттай байхыг хүсч буйн илэрхийлэл юм. Гэхдээ жагсаалтаар парламентад орох хүмүүсийн сонголтыг намууд зөв хийхгүй бол авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон зарим нэг хүмүүс жагсаалтаар халхавч хийх вий хэмээн хардаж буйгаа иргэд хэлж байна. Мөн парламентад нийгмийн бүлгийн төлөөллүүдийг тэгш оролцуулах замаар ардчиллыг бэхжүүлж, хөгжүүлэхийг чухалчлан дэмжих саналтай иргэд багагүй байлаа. Цар тахлын болон эдийн засгийн бусад хүчин зүйлээс хамаарч иргэдийн ахуй амьдрал дордсон учраас шүүмжлэл, бухимдалтай иргэд их байна. Тиймээс эдийн засгийн нөхцөл байдал сэргэж, эхний улиралд өсөлт 7.6 хувьд хүрсэн бол оны эцсээр 7-8 хувийн өсөлттэй байх төлөвтэй. Энэ өсөлтийг ард иргэдийн амьдралд бодитоор хүргэж, цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх бодлогыг УИХ баримталж ажиллана. Мөн Үндэсний баялгийн санг байгуулж, байгалийн баялгийн үр өгөөжийг хүртээмжтэй болгох асуудлыг УИХ-ын яаралтай хэлэлцэж, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлнэ.

Д.Тогтохсүрэн: Иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг дэмжихгүй байна

-Орон нутагт ажиллаад ирлээ. Иргэд нэлээд бухимдалтай байна. Нэгдүгээрт, энэ жил цаг агаар нэлээд хүнд байсан. Хоёрдугаарт, үнийн өсөлт өндөр байна. Энэ нь иргэдэд бухимдал үүсгэж байна. Гуравдугаарт, сүүлийн үед амтай бүхэн 76 гишүүнээ муулсаар байгаад 76 луйварчин, хулгайч байгаа юм шиг ойлголт нийгмийн сэтгэл зүйд бий болчихож. Тиймээс иргэд бухимдал ихтэй байна, Үндсэн хуулийн өөрчлөлтөд иргэд дургүй байна. Ойр ойрхон өөрчилж байна гэж байна. Гол нь тоо нэмээд өөрчлөлт гарах уу гэдэг асуудлыг тавьж байна. Пропорцианаль тогтолцоог оруулаад өөрчлөлт гарах уу, одоо байгаагаас эрс өөр болж чадах уу гэж байна. Холимог тогтолцоог бол дэмжиж байна. Гэхдээ намын нэрийн ард муу нэртэй хүмүүс нуугдахгүй шүү гэдэг зарчим ярьж байна. Тооны тухайд 152-ыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэг хэсэг нь дэмжихгүй, нэг хэсэг нь нэмсэн ч бага нэммээр байна гэдэг саналууд иргэдийн уулзалт дээр гарч байна. Энэ талаар намын бүлэг хуралдана, ярилцана. Дараа нь байнгын хороод, чуулган хуралдана. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг мөн хуралдана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

зочин [202.9.40.168] 2023-05-16 10:51:17

108 шашны тоо юу кккк

Зочин [66.181.178.12] 2023-05-16 10:57:01

БАНХОНГОРЧУУД ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХ ШААРДЛАГАГҮЙ ГЭСЭН ҮГИЙГ ДИЙЛЭНХ ХҮМҮҮС ИЛЭРХИЙЛСЭН ШҮҮ. НЭ ХҮН Л 108 ГЭЖ ДУУГАРСАН. ЧИ МУУУХНАН САХАЛТ БИТГИЙ ОЛОН НИЙТИЙГ ГҮЖИРДЭЭРЭЙ. ӨВӨРХАНГАЙЧУУД ДЭМЖЭЭГҮЙ БАЙХАД БАЯНХОНГОРЫНХОН ЭРГЭЛДЭЭ БАЙЖ ДЭМЖЛЭЭ ГЭДЭГ ХУДЛАА ШҮҮ.

Зочин [192.82.72.148] 2023-05-16 10:48:57

Томоохон ордод төрийн хяналт тогтоож иргэдэд баялгийн хуваар лалтыг оновчтой хиймээр бна, МАН ын хэдхэн хүн л газрын доорхи баялгийг өдөр шөнөгүй зөөж цөлмөж бна шүү дээ? Ийм байхад удахгүй өлссөн иргэд тэсрэнэ шүү,

Зочин [202.55.188.81] 2023-05-16 09:44:46

Зандангахай худлаа ярихаа больдоо. Олон түмэн харж байгаа гэдгийг мэддэггүй мал уу?


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.