Нүүрсний түр хороог шинээр байгуулж, Б.Энхбаяр ахлах уу?

Aдмин / Улстөр

УИХ-аас Нүүрсний түр хороог 2022 оны зургадугаар сарын 10-нд зургаан сарын хугацаатайгаар байгуулж байв. Түр хороог УИХ-ын гишүүн Г.Ганболд ахалсан. Түр хорооны “томилолт”-ын хугацаа дуусаж, дахин зургаан сараар сунгаж ажиллуулах тогтоолыг УИХ-аас 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд гаргасан. Улмаар маргааш нь буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд Засгийн газар нүүрсний оффтейк гэрээнүүдийг ил болгох шийдвэрийг гаргасан. Ингэж Нүүрсний түр хорооны үй ажиллагаанд ямар нэг саадгүй болсон юм.

Түр хорооны хийх ёстой хамгийн том ажил нь Нүүрсний асуудлаарх нээлттэй сонсгол байв. Түр хороо 2023 оны гуравдугаар сарын 20-нд хуралдаж, нээлттэй сонсголыг дөрөвдүгээр сарын 10-нд хийхээр товлосон. Гэтэл товлосон хугацаанаасаа долоо хоногийн өмнө дахин хуралдаад, нээлттэй сонсголыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байдаг.

Ингээд нийгэмд эргэлзээ үүсэж эхэлсэн. Тодруулбал, “...Г.Ганболдын ахалсан энэ Түр хороо нээлттэй сонсголыг хийхгүй юм байна” гэсэн итгэл үнэмшил сууж эхэлсэн. Г.Ганболдын хэвлэлээр өгсөн мэдээллүүд ч үүнийг нотлоод эхэлсэн. Ингэсээр Түр хорооны хоёр дахь хугацаа гурван долоо хоногийн дараа дуусах гэж байна. Гэвч олон нийт “...УИХ нээлттэй сонсголыг хэзээ хийх вэ” гэсэн хүлээлттэй хэвээр байна.

Гэхдээ УИХ дээр энэ асуудал яригдаж буй аж. Нүүрсний Түр хороог шинэчлэн байгуулах бололтой. Ингэхдээ бүрэлдэхүүнд нь өмнөх шиг нүүрсний асуудалд нэр холбогдсон гишүүдийг оруулахгүй гэнэ. Хамгийн гол нь Түр хороог УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахалж магадгүй юм байна. Хэдийгээр энэ нь албан биш ч УИХ-ын гишүүдийн дунд нэлээд “тархац”-тай яригдаж байгаа юм. Тиймээс удахгүй хугацаа нь дуусахаар Түр хороог шинэчлэн байгуулж, тэр нь нүүрсний нээлттэй сонсголыг хийх нөхцөл бүрдэх бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

hjfdhjhjhjfd [66.181.165.89] 2023-05-17 08:45:43

Энхбаяр Сү-гээс эхэлж чадах болов уу

Зочин [103.254.123.86] 2023-05-16 11:33:41

МАН -ынхан толгойд байгаа цагт хулгайчид хэзээ ч өөрсдийгөө ил гаргана гэдэг гонж. Намаараа бүлэг,клан үүсчихсэн, цаашилбал гэр бүл, ах дүү,шинэ залуучууд нь цүнх баригчид нь ээлжээ хүлээгээд байж байгаа...

Нэргүй Н [66.181.178.128] 2023-05-16 11:30:26

Нүүрсний асуудалд өргөн хүрээтэй холбогдсон учраас асуудлыг шийдэж чадахгүй байгаа гэсэн ойлгоц нийгэмд түгээмэл байна! Тэр ч үнэний хувьтай. Шударга ёсны төлөө тэмцэж асуудлын ард гаръя гэж байгаа бол замын дунд орхиж яавч болохгүй! УИХ ийм асуудал дээр хүч тавьж анхаарахгүй бол том алдаа гаргаж байгаа нь тэр!!! Хууль зүйн байнгын хорооны дарга Б ЭНХБАЯР энэ асуудлыг гардаж шуурхай ажиллах шаардлага урган гарсан!!! АРД ТҮМЭН ХАРСААР ХҮЛЭЭСЭЭР БАЙГАА ШҮҮ!!!

Зочин [66.181.178.12] 2023-05-16 10:55:00

НҮҮРСНИЙ ХЭРГИЙН ТҮР ХОРООГ СӨРӨГ ХҮЧНЭЭС, ТУХАЙЛБАЛ С. ГАНБААТАР АХЛАХ НЬ ШУДАРГА БАЙДЛЫГ ХАНГАНА ШҮҮ. МАН-ЫН ХУЛГАЙЧИД ХЭЗЭЭ Ч ҮНЭН ШУДАРГА АЖИЛЛАХГҮЙ БҮР ӨӨРСДӨӨ ХАХУУЛЬ АВЧ ЗАМРУУЛНА ЭНЭ ХЭРГИЙГ. ЭСХҮЛ ЯДАЖ ГАЙГҮЙ ШУДАРГА Б. ЭНХБАЯР АХЛАХ НЬ АРАЙ ДЭЭР ШҮҮ.

Зочин [192.82.73.14] 2023-05-16 10:46:56

Энхбаяр шиг хийчих өөр олигтой амьтан ИХ д байхгүй. Энхбаяр л чадна.

Зочин [192.82.88.81] 2023-05-16 10:06:37

Энхбаяр шиг амбицтай хүн хэрэггүй ээ Өөрийгөө л жаал эрх мэдэлтэй хүн шиг харагдуулах гэж их хичээллээ дээ. Ямар ч ноён нуруу байхгүй мэдлэггүй би л гэсэн хүн шүү. Хуульч хүний үнэр алга

Зочин [66.181.160.113] 2023-05-16 09:51:25

Энхбаяр ахлаж хэрэггүй. С.Ганбаатар нь дээр.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.