Соёлын сайд төсөл нэрээр завшигчдад боломж олгосон уу?
Сүүлийн үед шинэ тутам Соёлын яамны сайд нэлээд шүүмжлэлд өртөөд байна. Эрх баригчдын бүлэг фракцуудын ээлжит зодоон уу эсвэл сайдын өөрийнх нь бүтэлгүйтэл, хариуцлага муу байдал түүний байр суурь сошиал орчинд ганхахад хүргэв үү. Чойжин ламын музейн газарт байшин барих, соёл урлагийн ажилтнуудын цалингийн асуудал, бүүвэйн дууг судлахад зориулж 40 сая төгрөгийн төсөл санхүүжүүлсэн зэрэг оновчгүй, мэдээлэл, судалгаа муутай ажлуудаас нь болж нийгэм бухимдалд автаад байна. Түүний үйл ажиллагааг шүүмжлэх олны танилуудын бичвэрээс дурдвал.
Сэтгүүлч Л. Мөнхбаясгалан: ... Соёлын сайд Чойжин ламын музейг ер нь үзсэн болов уу. Ямар учиртай яаж байгуулагдсан Монголын түүхэнд ямар үүрэг гүйцэтгэсэн, 700 гаруй сүм хийдээ устган шатааж байсан аймшигт цаг үед ч энэ сүмийг хэрхэн авч үлдсэнийг тэр мэдэх үү. Тэр даанч мэдэхгүй л дээ. Тийм болоод л Чойжин ламын сүм музейн газар руу халдаж байшин барьж болно гэж бодож чадаж байна.
Түүний нүд, сэтгэлд энэ сүм бол хоцрогдсон бүдүүлэг нураачихмаар санагдаж байгаа. Нурааж хаяад оронд нь том зочид буудал барихаар сэтгэж байж мэдэх юм. Хэрэв үгүй бол сайн л байна. Түүний хэлж буй үг , гаргаж хандлага нь зөрүүтэй тул үүнийг бичиж сууна. Энэ музейг зочид буудлын менежер Ч.Номин байтугай маршал Х.Чойбалсан хамгаалж үлдээсэн түүх соёлын үнэлж баршгүй өв билээ... Гэсэн бол МУАЖ, дуучин Ш.Чимидцэеэ: - Нутаг нутгийн бүүвэй дууг чөмгөө дундарч, үсээ цайтал явж, олон хүнтэй уулзаж олон зуун км замыг туулан 2008 онд өөрөө бүгдийг аялаад бичих ёстой зүйлүүд, үүсэл гарал гээд бүгдийг гаргаж билээ.
Тэгж явахад 4000 төгрөг ч гараагүй. Би хэн нэгнээс тусламж гуйгаагүй..Өөрийнхөө чадлаар л болгосон юм даа. Төсөл нэрээр завшигчид идэж уух гээд 80 саяыг төсөлж дээ. Мөнгө тоолох бус мэдэх хүний ухааны сумыг төөлж баймаар юмаа...Арай л байна даа сайд минь...Гэжээ.
Монголд чөлөөт нийгмийн орчин хэдий шүүмжлэлтэй ч зарим талаараа сайн хөгжиж буйн илрэл ийнхүү сайд нарын үйл ажиллагааг нийгмийн идэвхтнүүд хүчтэй шүүмжлэн алдаа дутагдал нь ард түмэнд ил харагддаг болсноос харагдаж байна. Соёлын сайдын баримталж буй бодлого нам, бүлэг,танил тал, садан төрөл гэх мэтийн хууль бус холбоо сүлбээгээр улсын төсвийг буруу зарцуулж байна уу гэх хардлага араасаа дагуулж байгаа бол хариуцлагын асуудлыг ярих цаг нэгэнт болжээ.
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.211] 2023-05-19 08:41:08
Баахан баячуудын шилэн байшин дунд ганц монгол сүм байгааг хараад нүд нь хорсдог юмуу, Бодоо, Данзан, Сүхбаатар гээд олон хүн улаан Жамсрангийнх нь өмнө тангараг өргөөд хятадаас Монголоо салгана гээд мордсон газар. Улаанбаатарт өөр газар алга уу.
зочин [103.26.195.180] 2023-05-17 23:55:29
Төрийн ажлын чиг баримжааг огт мэдэхгүй, төрийн байгууллагад ерөөсөө ажиллаж байгаагүй хүн төрийн сайд байж таарах уу? хийж чадах уу? Төрийн сайдын ажлыг дэлгүүрийн бараа шиг худалдан авч арай болохгүй байх даа? Амьдрал мэдэхгүй ийм мэт хүмүүс төрийн сайд хийхээр иргэдийн ахуй амьдрал дээшлэх үү? сайжрах уу?
Зочин [192.82.77.93] 2023-05-18 06:26:37
Бүүвэйн дуу аялаал хувааж идээд байсан байх даа!
Зочин [192.82.77.93] 2023-05-18 06:24:34
Идэхг гэсэн зорило нь мэдээж шүү дээ!. Эцэг нь хичнээн сангаас идсэн байлаа Муу гахай !
Зочин [43.228.129.131] 2023-05-17 15:05:36
Ёстой үнэн
Зочин [66.181.181.84] 2023-05-17 14:46:48
Оюун-Эрдэнийн шүдний өвчин нь болж байна.
Lofoi [202.21.124.130] 2023-05-17 12:13:59
Bsyan ailin erh ohini yaj amidral medeh ve de
Үнэн [192.82.90.195] 2023-05-17 12:11:46
Мөнгөө төлөөд сайд болсон бол нугалж авах гэж дайрах нь гарцаагүй.
зочин [202.9.40.168] 2023-05-17 11:23:44
зүгээр л тонил монголын төрөөс чамаар дутахгүй болж л таараа
Зочин [202.9.40.27] 2023-05-17 11:16:28
Сайдад баян хунийг томилж болохгуй юм бн. Их цамаан, менгений унэ цэнийг мэдэхгуй. Эгэл жирийн амьдрал дундаас гарсан хун бол хамгийн туруун яаж зардал багатай замыг нь судлана даа
irgen [64.119.16.45] 2023-05-17 10:50:43
Iim saidtai bh ni Mongol turiin emgenel shuu. Bayan aaviin nereer said bolj togloj blhgui ee Aav ni gej yasan ichdeggui hun bdgiin Ard tumnii huvaaj avah bayalagiig gantsaraa idej uuchaad teneg ohinooroo turuur togluuldag Arai l yumaa.
Зочин [66.181.185.97] 2023-05-17 09:53:26
Бүүвэйн дуу судлах төсөл хэрэгжүүлэгчид чинь ямар муухай нөхдүүд вэ арай нохойтжээ
Зочин [202.9.40.179] 2023-05-18 09:41:17
Судлаад байх юм байхгүйш дээ. Хүн бүр, ээж бүр хүүхдүүдээ бүүвэйлж өсгөсөн мэднэ,амьдралд нэвтэрчихсэн юмыг хэн судлаад байгаа юм. Зүгээр л эх хүн үрээ төйвшруулж ээж нь хамт байна, тайван бай гэсэн аялга, дуу дохио,хандлага шүү дээ
Зочин [202.126.89.194] 2023-05-17 09:52:30
Энэ нэг балай юм дандаа л хэл ам таталж байх юм. Болохгүй л байгаа хэрэг. Нэн даруй зайлуулаа чээ.
Зочин [203.91.115.49] 2023-05-17 09:27:49
Энэ заваан авгай зайлаасай хоолой моолой үнэн шижгийн шүү сда