Ард түмний нэрээр авлигачид л хамгийн их завших...

Aдмин / Улстөр

Түмэн олны хүсэл сонирхол төрийн хуулийн хэмжээнд боловсруулагдвал тэр эрүүл тогтолцоо мөн ч завсарт нь хулгайн санаа шургахгүй байх боломж ховор. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх эсэх асуудлыг эрх баригчдын бүрэн командаар тандалт, хэлэлцүүлэг маягаар туршилт явуулаад амжлаа. Харин улс төрийн намуудтай үгсэн тохирохоос илүүтэй ард түмний мэргэн оюун санааг булингартуулж, бодит байдлаас эсрэгээр хөдөлгөнө гэдэг амаргүй нь харагдлаа. Тойрогтоо манартал шүүмжлэлд өртөөд эргэж ордондоо зутруудуу морилох гишүүдийн амнаас ард түмнээсээ жийрхсэн үг унах боллоо.

Тухайлбал зарим нь түмэн олон л тэднийг муулсаар байгаад нийгэмд нэр хүндгүй болгосон гэх элгийн тайлбар хэлж ч үзэж байна. Энэ бол төрийн түшмэдүүдийн сүүлийн жилүүдэд гаргаж байгаа хандлага, ёс зүйн тод илэрхийлэл болов. Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн эрх мэдэл хэдий нэг намд бүрэн төвлөрөх ч тэдний эрх ашиг, байр суурийн зөрчил далдуур хэр нь тун ч хортойгоор үргэлжилж байна.

Сөрөг хүчний хувьд аль нэгнийх нь нөмөрт ээлжлэн бараадахаас өөр сонголт үлдээгүй тул одоохондоо ҮХНӨ-ийг дэмжсэн мэдэгдэл хийсээр. Гэвч асуудал Үндсэн хууль, ард түмэн, тогтолцоонд бус үүлгэртэж, хулгай, худал, хууль бусын үйлдлүүддээ түүртсэн улс төрчдөд, тэдний сэхээрэх янзгүй ёс зүй, ухамсарт байгааг хаа хаанаа мэдсээр. Тэд юм л бол ард түмэн Үндсэн хууль өөрчлөхийг дэмжиж, ард түмэн гишүүдийн тоог нэмэх нь зөв гэлээ... гэх мэтийн худал тайлбар урсгаж байна.


Сэтгэгдэл

Жүжгийн хэсгээс [192.82.89.33] 2023-05-17 18:31:12

"Авилгал өсөөд амьдрах арга алга. Иймд би явж ҮХНӨ, ҮХНӨ. Та нар намайг битгий зогсоогоорой" гэж хэлчихээд АТГ-ын дарга гараад явчихав. "ҮХНӨ, ҮХНӨ гээд сүржигнээд байх юм" гэж Хууль зүйн сайд үлдээд дамшиглав. Кх!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.