СОЁЛЫН САЙД МАН-ЫН ГАЛ НАМЖААГЧ БОЛСОН УУ?

Aдмин / Улстөр

Талхны мөнгөө нэмүүлэхээр шаардаж буй соёл, урлагийн салбарынхан нийгмийн толь. Тэднийг буруутгах арга байхгүй. Үнийн өсөлтийн шуурганд өртөөгүй өрх, салбар гэж байхгүй ч урлаг, соёлын онцлог их төдийгүй сүүлийн хоёр гурван жилд дайн, ковидоос үүдэлтэй дэлхийн эдийн засгийн хямралд өртөж, амьжиргаагаа залгуулан, үр хүүхдээ бойжуулахад хүндрэл үүссэн нь гарцаагүй.

Ялангуяа нүүдэлчин монголчуудын өв соёл өнөө цагийн Монголын дархлааны чухал хэсэг. Соёлын салбар тусдаа яам тамгатай болсон нь урагшлах нэг алхам ч төрийн байгууллагын алдаа завхралын тод жишээ бодлого, онол, практикаа хослуулах чадамжгүй намчин сайд, дарга, тэднийг тэтгэдэг баячуудын эрх хүүхдүүд бүтцийг удирдах эрх олж авах улмаар төсвийн хөрөнгийг дэмий үрэн таран хийж, салбарын хямралыг гааруулагч болж хувирдаг байдал давтагдсаар.

Соёл, урлагийнхан нийгмийн сэтгэл зүйг түрүүлж мэдэрдэг сэргэг хүмүүс байдаг учраас асуудал туйлдаа хүрэхээс сэргийлэн ахуйдаа анхаарч, зарим нь гадаадад гарч харлах, зарим нь эх орондоо сайхан амьдрах эрх чөлөөг төр засгаас нэхжээ.

Соёлын сайд Ч.Номин асуудлыг анхааралдаа авч цалин хангамжийг бусад салбарынхантай дүйцүүлэх, 5 жил ажиллаж буй орон нутгийн соёлын ажилтнуудад мөнгөн тэтгэмж олгох шийдвэр гаргасан ч бас л доголон гацаатай, долингор, улингар, хийдэлтэйг анхаарууштай. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан иргэн ажил мэргэжил, нас хүйс, угсаа гарвал... гэх мэтийн нийгмийн байдлаараа ялгаварлуулж болохгүйг шууд зөрчих магадлал ажиглагдаж байна.

Нэгдүгээрт Соёлын яам БШУ-ны яамныхнаас муу цалин авдаг нь тэдний статус, анги давхрагын хувьд дүйхгүй ч цалинг нь нэмж ижил хэмжээнд үнэлэх... гэдэг ташаа ойлголт, хоёрдугаарт 5 жил ажилласан орон нутгийн соёлын ажилтнууд бусад соёл, урлагийн салбарын бүх ажилчдаас чухам юугаараа онцгойроод тэтгэмж авах, залуу боловсон хүчнүүд, соёл, урлагийн салбарын өч төчнөөн бусад зүтгэлтнүүд ч яагаад тэтгэмж авч болохгүйн учир начир гадарлагдахгүй байна.

Өөрөөр хэлвэл сайд салбарынхнаа ялгаварлаж, кастлаж эхэллээ гэсэн үг. Ямар ч салбарт эхийг эцээж, тугалыг тураахгүй стратеги чухал ба эрх зүйн суурь зарчим. Орон нутгаас сонгуулиар өндөр санал авахаар төлөвлөөд буй МАН-ын санаархалд салбарынхаа галыг намжаах үйлдлийг хүртэл нааж байгаа нь хэр оновчтой бол?

Хэрвээ соёлын салбар ч гэлтгүй газар бүрт нүүрлэсэн улс төрийн намын эрх ашгаар түрэгдсэн ийм байдал удаашрах аваас эрх баригчид өөрсдөө хүзүүгээрээ оосорлох олсоо бэлдэж байна гэхэд хилсдэхгүй.


Сэтгэгдэл

Максим [185.2.30.241] 2023-05-19 15:55:49

Приветствую. Перезвоните, пожалуйста, интересуют Ваше предложения на сайте +7 925 937 73 42 Максим. Спасибо!

Зочин [202.126.89.226] 2023-05-18 16:45:33

Ene odoo bolichoochee,soyoliin said

Зочин [202.126.89.226] 2023-05-18 14:44:10

Хагас бүтэн сайнаар япон яваад биө үзүүлээд ирдэг сайдтай ,мөн мундагаа,тэгсэн мөртлөө цалингаасаа өөр орлогогүй гэж байгаа

иргэн [192.82.88.220] 2023-05-18 11:31:56

Гал дамдааж болохгүй !!!!!!! Цалинг 30 жил нэмээгүй - одоо бүр 70аад онд 500төрөгний -- Цалин өнөадөр 5 сая болтлоо Өсөх хэрэгтэйшдээ.!!!!!!! Энэ боломжийг бүгдийг Хулгайлсан МАН ийн олонхи Хүрэлсүх Хариуцалга хүлэх хэрэгтэй шдээ.1,5сая чинь зүгээр л чихэрний мөнгө.!!!!!!!! Өөрсдөө Амралтаараа гадаад яваад үзүүлээд , 2 хоноод ирж байхад -бид зардал хүрэхгүй мөнгө нэмүүлж яах вж ????????олиогтойхан Нэг мөсөн Нэм !!!!!!!!!!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.