УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ОРЛОГО, ТУСЛАМЖИЙН НИЙТ ХЭМЖЭЭ 34.9 ХУВИАР ӨСЧЭЭ
Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 2023 оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 7.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөг буюу 34.9 хувиар өсчээ.
Харин тэнцвэржүүлсэн орлого 6.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.9 их наяд төгрөг буюу 39.4 хувиар өссөн байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5.6 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.1 их наяд төгрөгийн ашигтай гарсан байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.185.97] 2023-05-18 20:13:36
Үүнээсч илүү өссөн биздээ иргэдээ ч сайн шулж мөлжиж байга юм чинь одоо хурдан цалин тэтгэвэр, цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг 550000 бодгодоо эхчүүд ямар ч өр нэхэхгүй ЭХ ОХОНДОО ХҮН ӨСГӨЖ ХҮМҮШЖҮҮЛЖ ӨГЧ БАЙНА ШҮҮДЭЭ ҮҮНИЙГ ОЙЛГОХ САЙД ДАРГА УИХ-ЫН ГИШҮҮД БАЙНАУУ ТА МТНЬ ЭЭЭ