ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАНД ТӨРИЙН ДЭЭД ЦОЛ, ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эрчим хүчний салбарын 100 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээв.
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн хангамжийн инженер асан Дэнсмаагийн Баянцогт,
  • “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн орлогч дарга асан Лодойн Жүгдэр,
  • Эрчим хүчний салбарын ахмад ажилтан Дунжуурын Хүрэлжээ,
  • “Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо” ТББ-ын зөвлөх инженер Балгансүрэнгийн Очиржав,
  • “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн ахмад ажилтан Балдангийн Очбадрах,
  • “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн ахмад ажилтан Нямжанцангийн Мягмарсүрэн,
  • “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ахмад ажилтан Мөнхөөгийн Оюунбат,
  • “Клин энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Цэгмидийн Сүхбаатар,
  • Эрчим хүчний сайдын зөвлөх Цэгмидийн Цэнгэл,
  • “Жи Өү Эйч” ХХК-ийн ахлах зөвлөх Гэндэнсүрэнгийн Ёндонгомбо,
  • “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Санхүү, борлуулалт эрхэлсэн дэд захирал асан Гэпэлийн Ганболд,
  • Барилга, хот байгуулалтын яамны салбарын хяналтын газрын дарга Доржнямын Жаргал,
  • “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Үржиндоржийн Төмөрхуяг,
  • “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Шаравын Мөнхжаргал,
  • “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Билэгтийн Дашдаваа,
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн ахмад багш Загирын Цэрэндорж,
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
  • “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ахмад ажилтан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Гарамхандын Базаргүр,
  • Эрчим хүчний зохицуулах хорооны дарга асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Алмаликын Тлейхан,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн реле хамгаалалтын инженер Цэдэндоржийн Баттулга,
  • “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн ахмад ажилтан Санжхүүгийн Бямбаа,
  • “Баянхонгор эрчим хүч цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн ахмад ажилтан Сангидоржийн Лхагва,
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн ахмад багш Чуулангийн Нацагдорж,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  • “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн Турбин цехийн цахилгаан ба хийн гагнуурчин Чулуунбаатарын Баярхүү,
  • “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн Зуухан цехийн зуух болон тоос бэлтгэх тоноглолын засварчин Энх-Амгалангийн Ганбат,
  • “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Шуурхай үйлчилгээний засварын техникч Гүнжзамын Даваадорж,
  • Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын шинжээч Гомбосүрэнгийн Тулга,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн инженерийн албаны тооцооны техникч Дамбын Бүтэмжид,
  • “Хөвсгөлийн дулааны станц” ТӨХК-ийн ерөнхий нягтлан бодогч Ванжилын Мөнгөнцэцэг,
  • “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн мазут тоноглолын машинч Буянбадрахын Мөнхтөр,
  • “Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн зуухны машинист Цэрэндэжидийн Мөнх-Эрдэнэ нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн хүмүүст болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.