Ш.АДЬШААГИЙН ТЕНДЕР ТҮҮДЭГ ТҮҮХ
Ширнэнбандийн Адьшаа гэж хэн бэ. Түүнийг олон нийт хусаад ч арилахгүй “Гаалийн Адьшаа” гэдэг нэрээр нь андахгүй. Тэгвэл Та бүхэнд гаалиар гаршиж хөлжсөн Ш.Адьшаа ургийн модоороо дамжуулан “тендерийн мангас” болсон баримтыг дэлгэе.
Адьшаагийн хамааралтай тендер түүдэг компаниудтай танилц.
Адьшаагийн эхнэр Я.Саранчимэг. Түүний нэр дээр "Хүннү МН" ХХК, Империалмаксимум корпорейшн ХХК, "Винсолд интернэйшнл" ХХК , "Грайтблю маунтайнс" ХХК, "Ачит эх мед", "Ачит-Арвис" ХХК гэсэн компаниуд байдаг.
Адьшаагийн том хүү Анхбаяр. Эй Эй Эс Эс ХХК, "Ховд аймгийн оюутан залуучуудын соёл боловсролыг дэмжих төв" НҮТББ, "Ховд аймгийн такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо" НҮТББ, "Биг Монголиан хюмэн ресурс" ХХК, Бизнес бродерс индастрис" ХЖК "Биг монголиа ложистик" ХХК/, “Биг Монголиа Билдинг, "Бигмонголиа инержи" ХХК "Алтан дорнод, ургац" ХХК гэсэн компаниуд байна.
Үеэл дүү Д.Уяач. “Хангарьд девелопмент сити” ХХК.
Ш.Адьшаагийн хүү Анхбаярын багын найз Б.Бадам. "Би рич трейд" ХХК, Биг Монголиа билдинг ХХК, Алтайн аргаль клуб НҮТББ,
Ш.Адьшаагийн хүү Анхбаярын найз Д.Дамдинбазар. Ховд аймгийн залуучуудын соёл боловсролыг дэмжих төв, НҮТББ, ”Биг Монголиан хюмэн ресурс" ХХК, "Биг монголиа ложистик" ХХК, Бий март шүрэн трейд ХХК, Мөнгөн хүлэг тээвэр ХХК-ийг тус тус эзэмшдэг.
Ш.Адьшаа эдгээр компаниудаар дамжуулан хэдэн зуун тэрбумаар тоологдох үнийн дүнтэй тендер авсаар ирсэн бөгөөд 2020 оны 06 дугаар сар ”Биг Монголиа Билдинг ХХК”, “Биг рич ХХК” гэх тендерийн мангас болсон гол компаниудаа хүүгийнхээ найзуудын нэр дээр шилжүүлж нүглийн нүдийг гурилаар хуурсан байдаг.
Баримт түшиж дэлгэе. Ш.Адьшаагийн хамаарал бүхий дээрх компаниудын авсан тендерээс зөвхөн хэдхэнийг нь онцлоход Ш.Адьшаа гэгч хэрхэн, ямар замаар “тендерийн мангас” болтлоо томорсон нь тодорхой харагдана.
БАРИМТ 1: Адьшаа өөрийн хүү Анхбаярын нэр дээр 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдөр “Биг Монголиа билдинг ХХК”-ийг үүсгэн байгуулсан байдаг. Тендерийн мангас “БИГ МОНГОЛИА БИЛДИНГ” компани. Адьшаагийн хүү Анхбаярын “Биг Монголиа билдинг” компани адтай, зальтай аавынхаа буянаар ёстой л тендерийн бороо оруулж, төрийн мөнгийг ууталж байсан баримтыг одоо дэлгэе.
Нэг. Залуус 1 орон сууцны хорооллын төслийн хонгилын төслөөс эхний ээлжинд гүйцэтгэх ажил. 6 ТЭРБУМ 841 САЯ ТӨГРӨГ-ийн тендерийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр авсан.
Хоёр: Сургууль цэцэрлэг дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих төсөл арга хэмжээ. Сүхбаатар аймаг Баяндэлгэр, Түвшинширээ сум, Хэнтий аймаг Баянхутаг, Дэлгэрхээн сум. 1 ТЭРБУМ 65 САЯ ТӨГРӨГ-ийн тендерийг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр авсан.
Гурав: Төгрөг суманд 100 хүүхдийн цэцэрлэг барих ажил. 924 САЯ ТӨГРӨГ-ийн тендерийг 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр авсан.
Дөрөв: Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд цэцэрлэгийн барилга. 1 ТЭРБУМ ТӨГРӨГ-ийн тендерийг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр авсан.
Тав: Дархан-Уул аймаг, Дархан сумын 1, 2,3- дугаар баг Мэдээлэл холбооны Дархан дэд төв. 6 ТЭРБУМ 373 САЯ ТӨГРӨГ-ийн тендерийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр авсан.
Зургаа: Архангай аймгийн Эрдэнэбулган сум Спортын ордны барилга. 7 ТЭРБУМ 596 САЯ ТӨГРӨГ-ийн тендерийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр авсан.
Долоо: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Усан бассейны барилга. 4 ТЭРБУМ 300 САЯ ТӨГРӨГ-ийн тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр авсан.
Найм: Хөвсгөл аймгийн Мөрөн сум. Халдварт, сүреэгийн эмнэлгийн барилга. 1 ТЭРБУМ 849 САЯ ТӨГРӨГ-ийн тендерийг 2018 оны 07 дугаар сарын 10 -ны өдөр тус тус авсан байна. Зөвхөн ганцхан “Биг Монголиа билдинг” ХХК гэх ганцхан компаниараа дамжуулан 29 ТЭРБУМ 948 САЯ ТӨГРӨГ-ийн тендер авснаас харахад Адьшаагийн тендерийн бүлэглэл төсвөөс хэдий хэмжээний мөнгө цусласан нь тодорхой харагдана. Энэ бол тендер түүдэг түүхийн дөнгөж эхлэл нь. Адьшаагийн хамаарал бүхий этгээдийн эзэмшдэг “Би рич трейд” ХХК нь ХУД-т 1 ТЭРБУМ 880 САЯ ТӨГРӨГ-ийн үнийн дүн бүхий сургуулийн барилга, “Хангарьд девелопмент сити” ХХК Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд 2.6 ТЭРБУМ ТӨГРӨГ-ийн үнийн дүнтэй сургуулийн хичээлийн байрны барилгын тендер тус тус авсан байгаа баримтыг та харж байна. Үүнээс харахад Ш.Адьшаа болон түүний хамаарал бүхий этгээдүүд дандаа асар өндөр дүнтэй, өөрсдийнх нь хэлээр унац ихтэй тендерүүдийг түүдэг болох нь нотлогдож байна. Баримт худлаа ярихгүй. Гэтэл нүүрээ халхалж төрөөс төрсөн тэрбумтан, нүглээ далдалж тендерээр хөлжсөн авлигач эрхэм гишүүн Ш.Адьшаа үнэн шударгын туйл болон хэрхэн жүжиж буйг танд эргэн нэг сануулъя. Насаараа төрөөс хөлжиж, төсвөөс баяжиж, тендерээс тэнтийсэн Адьшаа мэтийн нөхөд ямар ч гэмгүй мэт царайлж ийнхүү шударга үнэний дүр эсгэх нь өнөө цагийн тохуурхал уу, өөдгүй улс төрчийн шоглоом уу?Адьшаа, Адьшаагийн эхнэр хүүхэд амташсан хэрээ арван гурав эргэнэ гэгчээр тендер цуслаж баяжсан баримтаас цухас дурдахад ийм байна.
Хуурсаар хуурсаар худалч, хулгайлсаар хулгайлсаар хулгайч гэж үг юутай үнэн. Тендерээс өөрийгөө тэнгэр газар шиг хол хэмээн цэцэрхэгч эрхэм гишүүн Адьшаагийн ашиг сонирхлоо төртэй хутгасан баримт үүгээр дуусахгүй. Баримт зөвхөн үнэнийг өгүүлж, худал хуурмагийг хуу татна.
Адьшаа гэх энэ эрхэм өөрийгөө өөгүй, алдаагүй, цэвэр ариун мэтээр дүр эсгэн жүжих тусам түүний булхай буруу бүхэн булавч бултайж, даравч дардайсаар байна. Дараагийн удаад бид Адьшаа төрийн мөнгө, улсын баялгаар хэрхэн эрээ цээргүй гараа угаасан талаарх олон баримтыг дэлгэх болно. Үргэлжлэл бий...
С.ОЮУНЦЭЦЭГ
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
зочин [202.9.40.94] 2023-05-22 15:32:23
үел садгаараа идэж ууж цадсан бол одоо зайлцгаа үйлийн үр ээ ирэхийг нь хүлээгээд үүдээ чагнаад сууцгаа
Зочин [202.131.225.197] 2023-05-22 09:19:07
ийм хогийг гишүүн болгосон аймгийхан дэлхийгээс зайл
Зочин [202.126.89.108] 2023-05-20 16:05:45
Ёрөнхийлөгч асан баттулгатай нийлэн улсад авлаа гээд бсан мөнгөний ордыг хамтран мөнгөний баяжмалыг олон жил хятадуудад зөөж бна гэсэн яриа тасрахгүй бна.ямар хэсгийг гаргаад бгааг шалгадаг хүн алга.бүхэлд нь улс авсан гэсэн ашигладаг юм уу?бүү мэд шалгаад улс нь ашигладаг бол ашиглаад ард түмэндээ ашиг өгөөсэй.эсвэл адьшаа баттулга нарын нөхдүүд зөөгөөд бх юм уу?арайл биш юмаа.
зочин [202.9.46.222] 2023-05-20 12:39:16
Нэг их шудрага ажил хэрэгч дүр үзүүлэгч зээлээ цаг тухайн үед төлөхгүй удааснаас хичнээн хүүхдийн сурах боломжийг алдагдуулсан луйвар би маргааш төлж чадна гэж тохуурхан одооч төлөөгүй хүүхэд чинь өөрийнхөө төлөө сурсан ард иргэд засаг төрд ямарч хүртээлгүй
Зочин [66.181.179.160] 2023-05-20 12:35:58
Шунал нь буцалсан ГЭР БҮЛ байна үр хүүхдээ хүртэл шуналын тип болгочлоошдээ хүүхдүүд чинь хулгайч эцэг эхээсээ хулгай шуналыг нь сураад өвлөөд үлдэнэшүүдээ
Шарийтын хууль Монголд хэрэгтэй [202.126.88.167] 2023-05-20 09:48:49
Энэ сэтгүүлч нар хүний захиалгаар хүнийг гүтгэхээ болимоор юм. Энэ нэг амьтан нэг нусын дургүйг хүргэжээ. Ер нь гүтгэсэн сэтгүүлч нарыг чулуугаар цохиж алдаг больё лалын орнууд тийм Шаритын хуультай
Зочин [66.181.161.197] 2023-05-20 09:47:19
Тэгээд сонгосон хүмүүс эргүүлэн татдаггүй юм уу?
Бат [192.82.65.182] 2023-05-20 09:10:13
хулгайлсаар хулгайлсаар хулгайч гэдэг гэнээ? өвөл болохоор хүйтэрдэг гэдэг шиг л сонсогдож бна.худалдагдаж,захиалгаар бичиж болно,гэхдээ мэдлэг боловсролоо дээшлүүлээч ээ.Авсан ажлаа хийж гүйцэтгэсэн үү гэдэг л чухал шүү дээ.Сонгууль дөхөж байгаа,Ховдынхон эртнээс анд гарчээ
Зочин [59.153.114.220] 2023-05-19 22:59:19
Энэ адишаа гэдэг өвгөн зайлаач новшоо хулгайчаа
Zochin [202.72.245.205] 2023-05-19 17:28:18
Sarangerel said asan !!! , schalgaachee ESaidaa .
irgen [202.9.40.132] 2023-05-19 14:34:35
76+1 Hulgaichuudaas ner tsohoj heleh hungui.Bugd hulgaich.Suuliin 30 jil.ter dundaa 20 onii gishuun bolson hulgaichuud Nomiin san uldeesen.Hench shorond oroogui.Hurelbaatar.Javhlan nar bol ard tumnee bodoh setgelgui.Hunii erhiig ulandaa tultal gishgesen.Anodiin Enhtur 8 jil shornd suugaad odoo ch erh n hasaatai.MunhErdeniig har.Darhani zaluug har.Darhand bol 3 hulgaichiin hj bga ajil shuu.Hun alna.huchin hiine.zahialgaar hun shorond hataana.Tulga gj ed naraas iluu gavaltai zaluu ugee helsen.Odoo bhgui tag.Amid esehiig medrhgui.Nymhuug shuune l gene.440 ih naydaas chin davj idee uo.Huuk.Saran avgai 2 ideegui uo.Shuuh ch 77 iin dohiuruud.76 hilgaich ih bn.33 boloo.